Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2024/00454

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,,,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Цэрэндэндэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани шатахуун. дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн Б.Бадамын хүсэлтийн дагуу 2023 оны 04-р сарын 22-ний 23-564 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ - г 8-н сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авсан болно. Гэтэл иргэн Б.Бадам нь тус компанийн Зам-Зуур-2 ШТС-аас 2023 оны 04-р сарын 22-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 1.200.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн Б.Бадамтай холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба Б.Бадам нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд Б.Бадамаас 2023 оны 04-р сарын 22-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 1,200,000 төгрөг, энэхүү гэрээний 2.3-д заасны дагуу алданги (50 хувьд нийцүүлэн тооцов ) 600,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу.Манай компани шатахуун. дизель түлш бөөнөөр болон жижиглэнгээр худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тээвэр хийж байгаа тээврийн жолооч нарт гэрээ хийн 15 хоногийн хугацаатай түлш зээлээр худалдан борлуулдаг болно. Иргэн Б.Мягмарсүрэнгийн хүсэлтийн дагуу 2023 оны 01-р сарын 25-ний 23-145 тоот Зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу шатахуун зээлээр худалдаж, худалдан авсан болно. Гэтэл иргэн Б.Мягмарсүрэн нь тус компанийн ШТС-аас 2023 оны 04-р сарын 19-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө нийт 282,400 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан иргэн Б.Мягмарсүрэнтэй холбогдож зээлээ төлөхийг шаардсаар ирсэн ба Б.Мягмарсүрэн нь одоо болтол төлөхгүй арга саам хийсээр байна. Иймд Б.Мягмарсүрэнгээс нь 2023 оны 04-р сарын 19-ний өдөр зээлээр худалдан авсан түлшний мөнгө 282,400 төгрөг, энэхүү гэрээний 2.3-д заасны дагуу алданги (50 хувьд нийцүүлэн тооцов ) 141,200 төгрөг, нийт 423,600. төгрөг гаргуулах, маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул хүлээн авна уу гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус******* нь Т.Гантөмөрөөс зээлээр худалдан авсан түлшний мөнгө болох нийт 3,405,300 төгрөгийг нэхэмжилснээс Т.Гантөмөр нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр******* нь Хаан банк дахь 5540398350 тоот дансанд 3,405,300 төгрөг орж дууссан учир хэргийн хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь Б.Бадамд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,800,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бадам нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,800,000 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаагийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 21,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бадам нь нэхэмжлэгч*******-ийн худалдах, худалдан авах гэрээний үүргийн 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 21,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гүнзэгэстэй ХХК-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 ШҮҮГЧ Г.БАТЗАЯА