Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2024/00459

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч:*******,*******, 1 дүгээр баг, Монгол даатгал ХХК-ийн байр 2-р давхарт хаягтай, *******,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймаг,*******,*******,*******,*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 5,298,061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сэргэлэнбат нэхэмжлэлдээ:

Л.Навгансүрэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ/15007 тоот зээлийн гэрээ байгуулан бараа материал татан авах, эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх зорилгоор 3,100,000 төгрөгийн барьцаагүй зээлийг сарын 3,5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан.

2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт огт төлөлт хийгээгүй байна.******* зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл авсан цагаас хойш зээл хүүгийн төлбөрөө огт төлөөгүй, зээл төлүүлэх талаар удаа дараалан сануулаад байхад худал мэдээлэл өгч төлөлгүй өдийг хүргэсэн ба зээлийн гэрээний хугацаа нь дууссан, зээл нь төлөгдөөгүй 501 хоног хугацаа хэтэрсэн байна.

2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,100,000 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн өр 1,840,636 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 357,426 төгрөг, нийтдээ 5,298,061 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд төлөгдөөгүй байгаа 5,298,061 төгрөгийн зээл, хүүгийн өр төлбөрийг*******гээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү....гэжээ.

 

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие******* Баянхонгор аймгийн Гялс төгрөгөөс 2022 онд 3,100,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Одоогийн байдлаар надаас нэхэмжилсэн мөнгө 5,298,061 төгрөгийг 2 сарын дотор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 5,298,061 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч*******д нь зээлийн гэрээний үүргийн 5,298,061 төгрөгийг нэхэмжлэгч*******-нд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Л.Навгансүрэн нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 49,860 төгрөг,  хариуцагч*******гээс 49,680 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь зээлийн гэрээний үүргийн 5,298,061 төгрөгийг*******-нд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 49,860 төгрөг,  хариуцагч*******гээс 49,680 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Гялс төгрөг ХЗХ-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА