Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 131/ШШ2024/00465

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баацагаан сумын 6 дугаар багт оршин суух,*******,*******эд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Машинд хийсэн засвар үйлчилгээ зардал 1,980,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр автомашины засварын газарт*******тэй таарладсан, тэрээр өөрийнхөө портер маркийн 48-88 БНХ улсын дугаартай машины мотор нь цохисон явахгүй байгаа янзалж чадахгүй байна гэж хэлсэн тул би өөрийн поронтер маркийн 01-76 БНН машинаар солих талаар ярилцсан.******* миний машиныг үзээд солино гэж хэлсэн. Тэгэхээр нь би ар гэрийнхэнтэйгээ сайн ярилцаж байгаад шийдвэрээ гаргаарай гэж хэлсэн. Бид хоёр*******ийн хадам аавын гэрт очиж уулзахад хадам аав нь өнөөдөр машинаа солиод хөдөө яваарай гэж хэлж байсан. Маргааш нь машинаа солихдоо дараа нь янз янзын юм ярихгүй биз дээ гэж асуухад ярихгүй гэж хэлсэн. Тэгээд өөрийн поронтер машинаар*******ийг портер машиныг чирч хашаандаа авчирсан.*******ээс авсан машины моторыг Улаанбаатар хот янзлуулсан, мөн шаардлагатай бүх засвар үйлчилгээг хийж 2023 оны 10 дугаар сарын 06-нд машиныг асаасан. 2 хоногийн дараа******* эхнэртэйгээ ирж машинаа авна гэж маргаан үүсгэсэн. Анх машинаа солихдоо эхнэртэйгээ ярилцаж тохироогүй байсан талаар мэдсэн. Миний хувьд*******эд маш их хэлсэн гэрийнхэнтэйгээ ярилц гэж,******* нь гуйсаар байгаад машин аваад явсан. Машинд нийт 2,630,000 төгрөгийн сэлбэг авч тавьсан. Өөр бусад олон зардал гарсан*******ийн эхнэр машинаа буцаагаад авна гэж ирэхдээ намайг маш их хэл амаар доромжилсон. Машинаа өгөхдөө би гарсан зардлыг бүгдийн авна гээд баталгаа бичиж, бэлэн 650,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгөө 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн боловч тохирсон хугацаандаа өгөөгүй. Миний бие тус машинд хийсэн засвар үйлчилгээнээс гарсан зардлаа гаргуулан авах хүсэлтэй байна. Иймд*******ээс 1,980,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:******* миний бие нь*******ээс 1,980,000 төгрөг нэхэмжилсэн энэ мөнгөнөөс 630,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1,350,000 төгрөгийг хариуцагч******* нь төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь*******эд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 1,980,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч*******, хариуцагч******* нар нь эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэгч нь 630,000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1,350,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,630 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,315 төгрөг, хариуцагч*******ээс 23,315 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******ид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* нь 630,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдэгдэл 1,350,000 төгрөгийг хариуцагч******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,630 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 23,315 төгрөг, хариуцагч*******ээс 23,315 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА