Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2024/00470

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******,*******,,

Хариуцагч: *******,*******,*******,,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 10,225,949.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамбаасүрэн гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч, нар нь Төрийн банкны Баянхонгор салбарын харьяа Баян-Овоо тооцооны төвөөс 2023 оны 01-р сарын 16-ний өдрийн М1Ч540034230501849916 тоот гэрээгээр 10,000,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээнд зээлдэгч, нар нь гарын үсгээ гэрээнд зурсан байдаг.

Зээлдэгч, нар нь дээрх МХ540034230501849916 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт-1 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон үндсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлөөгүй дутуу төлж зээл, хүүгийн төлбөр 97 хоног хугацаа хэтэрсэн байна.

Зээлдэгч, нартай олон удаа холбогдсон боловч төлөхгүй байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд:

- Үндсэн зээл 9,000,000 төгрөг,

- Үндсэн зээлийн хуримтлагдсан хүү 1,204,487.14 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү 21,461.92 төгрөг

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 10,225,949.06 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, нар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Төрийн банкнаас нэхэмжилж байгаа 10,225,949.06 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулна. Тус мөнгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4,225,949.06 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 10,225,949.06 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүрэгт 10,225,949.06 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4,225,949.06 төгрөг тус тус*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Г.Цэдэв, нар нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 89,283 төгрөг,  хариуцагч, нараас 89,283  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нар нь зээлийн гэрээний үүрэгт 10,225,949.06 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор 6,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4,225,949.06 төгрөг тус тус*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,566 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 89,283 төгрөг,  хариуцагч, нараас 89,283  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА