| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00472/И |
| Дугаар | 131/ШШ2024/00476 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2024/00476
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,,, регистрийн дугаартай,
Хариуцагч: *******,*******,*******,,, нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 11,636,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь Хаан банкны Баянхонгор салбарын Номгон ТТ-өөс 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/202045402338 тоот зээлийн гэрээ БГ/202045402338 тоот барьцааны гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг ХӨрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар авсан. Иргэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0320005134, дугаарт бүртгэлтэй,*******,******* 4-р баг, Угалз 7 гудамжны 43а тоот 66 мкв талбайтай 2 өрөө хувийн сууц, Г-0320000289 дугаарт бүртгэлтэй *******,******* 4-р баг, Угалз 7 гудамжны 43а тоот 687 мкв гэр бүлийн хэрэгцээний газар барьцаалсан.
Зээлдэгч, нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, уг зээл хугацаа хэтэрч байгаа бөгөөд банк зээлдэгчийг зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч Бизнесийн зээлийн гэрээний 6.1.1, 6.1.4, 6.1.6, 6.1.7, 6.1.8, 6.1.9 , 6.1.10 дэх хэсгийн заалтууд зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Зээлдэгч нь 2020 оны 06 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан ЗГ/202045402338 тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дараах төлбөрийг төлсөн. Үндсэн зээлийн төлбөр 16,611,699.82 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,582,845.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 72,139.8 төгрөг, нийт 28,266,685.49 төгрөг төлсөн байна. Зээлдэгч, нар нь 2023 оны 10-р сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гэрээгээ хүлээсэн үүргийнхээ дагуу харилцан тохиролцсон хуваарьт төлбөрөө төлөөгүй зээлийн хугацааг дуусгасан ба удаа дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж уулзалт хийж утсаар холбогдсон боловч өнөөдрийн байдлаар зээл 178 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд банк шүүхэд 2024 оны 04-сарын 16-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд :
1. Зээлдэгч, нартай байгуулсан 2020 оны 06-р сарын 23- ний өдрийн байгуулсан ЗГ/202045402338 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах
2. 2024 оны 04-р сарын 16-ний өдрийн байдлаар тасалбар болгон дараах зээлийн төлбөрийг гаргуулах
2020 оны 06-р сарын 23-ний өдрийн ЗГ/202045402338 тоот зээлийн гэрээнээс ү үндсэн зээлийн төлбөр 8,388,300 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,218,996 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,589 төгрөг, нийт бизнесийн зээлийн зээл, хүүгийн төлбөр 11,636,885 төгрөг гаргуулах
2. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө Иргэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0320005134, дугаарт бүртгэлтэй,*******,******* 4-р баг, Угалз 7 гудамж 43а тоот 66 мкв Хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г0320000289 дугаарт бүртгэлтэй ************** 4-р баг Угалз 7 гудамж 43а тоот 687 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус худалдан борлуулж нэхэмжлэлийн шаардлага хангуулан зээлийн төлбөрийн гаргуулахаар нэхэмжилж байна.
Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. Нэхэмжлэлд гарсан нийт зардал нь 271,341 төгрөг болно гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгчээс Хаан банкны Номгон тооцооны төв нь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр болох 11,636,885 төгрөгийг нэхэмжилсэн дүнгээс хугацаа хэтэрсэн 5,668,557 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан төлж үлдэгдэл зээлийн төлбөр болох 5,968,328 төгрөгийг зээлийн гэрээний дагуу 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүл 690,000 төгрөг төлж барагдуулна. Хэрэв төлбөрийг төлөхгүй дахин хугацаа хэтэрсэн тохиолдолд шүүхээр гүйцэтгэх хуудас гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх журмаар шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 11,636,885 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч*******, хариуцагч, нар нь эвлэрч зээлийн 11,636,885 төгрөгийг нэхэмжилснээс хугацаа хэтэрсэн 5,668,557 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан төлж үлдэгдэл зээлийн төлбөр болох 5,968,328 төгрөгийг зээлийн гэрээний графикийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 690,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь зохигчдын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,141 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 100,571 төгрөг, хариуцагч, нараас 100,571 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч******* зээлийн 11,636,885 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч, нар нь хугацаа хэтэрсэн 5,668,557 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан төлж үлдэгдэл зээлийн төлбөр болох 5,968,328 төгрөгийг зээлийн гэрээний графикийн дагуу 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сар бүр 690,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,141 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 100,571 төгрөг, хариуцагч, нараас 100,571 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА
й