Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Б*******” ХХК //

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У*******

Гомдлын шаардлага: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар ший*******ийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Б*******, хариуцагч Т.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хулан нар оролцов.

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “Б*******” ХХК-ийн захирал Э.Н******* шүүхэд бичгээр ирүүлсэн гомдолдоо: “...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У******* нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 278/5753 дугаартай албан бичгээр Зөрчлийн 12899 дугаартай гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн асуудлыг хянан шалгаж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинж агуулсан гэж үзэн “Б*******" ХХК-ийн захирал Э.Н******* нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дуудлагаар гэрийн үзлэг хийж, тусламж үйлчилгээ үзүүлж байсан зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлого гэх 3,840,000 төгрөгийг хураахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан гэж үзэн Б******* ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгосон тухайд:

“Б*******” ХХК нь 2019 оноос гэрийн дуудлагын үргийн үйлчилгээг үзүүлж ирсэн ба энэхүү үйлчилгээг үзүүлэхдээ Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/41 дүгээр тушаалаар баталсан “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баримталж шаардлагатай тохиолдолд, эмнэлэгт ирэх боломжгүй үйлчлүүлэгч нарын хүсэлтээр үзүүлж ирсэн болно. Энэ талаарх тайлан мэдээг Нийслэлийн эрүүл мэндийн газарт тухай бүр хүргүүлж ирсэн болно. Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас манай тусламж үйлчилгээ явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй болсон байна. Манай байгууллагын хувьд гэрийн дуудлагын үйлчилгээг зарим тохиолдолд үзүүлж ирэхдээ Эрүүл мэндийн тухай хууль зөрчөөгүй ба энэхүү хуульд гэрийн дуудлагын үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх талаар заагаагүй болно. Өөрөөр хэлбэл, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг эрхлэн явуулсан.

 Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол" хариуцлага тооцохоор заасан байна.

 Гэтэл манай байгууллагын хувьд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон ЭХ05/22/2769 дугаартай эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, энэхүү тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.У******* нь хуулийн дээрх заалтыг үл хайхран торгууль оногдуулсан нь үндэслэлгүй болсон.

Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулж, хууль бусаар олсон орлого гэх 3,840,000 төгрөгийг хурааж шийдвэрлэсэн тухайд:

 “Б*******” ХХК нь эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрөлд заагдсан хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас манай байгууллагатай холбоотой гаргасан гомдлыг шалгах ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “ Б******* ” ХХК - ийн 2020 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарыг хүртэл хугацааны статистик тоон мэдээллийг гаргуулан авсан байна.

 Улмаар энэхүү тоон мэдээллийг үндэслэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Т.У******* нь хууль бусаар олсон гэх орлогын тооцоог бодож гаргасан байдаг ба ингэхдээ гэрийн дуудлага үйлчилгээ нэг бүрийг 30,000 төгрөгийн үнэлгээтэй гэж тооцож нийт 128 хүн үзсэн гэж үзээд нийт 3,840,000 төгрөгийн орлого олсон гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани болон бусад эрх бүхий этгээдээс дуудлагын үйлчилгээний үнэлгээтэй холбоотой ямар нэг баримтыг аваагүй, зөрчлийн хэрэгт энэ талаарх баримт байхгүй байхад ийнхүү өөрөө дур мэдэн үнэлгээ тогтоож, үнэлгээндээ тулгуурлан орлогыг тооцон гаргасан нь үндэслэлгүй болсон байна.

"Бүүвэй ээж ” ХХК нь 2020 оны эхний 9 дүгээр сарын хугацаанд тайлан мэдээгээ хуульд заагдсан хугацаанд хүргүүлж, түүнд ногдох татварыг төлсөн байдаг ба тус байгууллагын хувьд гэрийн дуудлагын үйлчилгээг эмчлүүлэгчийн хүсэлтээр, эмнэлэгт ирэх боломжгүй, давтан үзүүлэхээр буюу гэрийн дуудлагын үзлэгийг зайлшгүй шаардлагатай тохиолдолд үзүүлж ирсэн болно.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Т.У******* нь хэргийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ манай байгууллагад огт ажиллаж байгаагүй эмчийг гэрчээр мэдүүлэг авч хавсаргаснаас гадна Б******* ХХК-нд огт байдаггүй, хөтлөгддөггүй, хаанаас олж авсан нь тодорхойгүй гэрэл зураг, бүр*******ийн жагсаалтуудыг ашиглаж Бүүвэй орж ХХК-д ший******* оногдуулсан нь үндэслэлгүй байна.

 Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар ший*******ийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын шаардлага нь 2 агуулгатай байгаа. Нэгдүгээрт үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй тусгай зөвшөөрөлгүй явуулсан гэж үзэн “Бүүвэй ээж” ХХК-г 3.000.000 төгрөгөөр торгосон тухай. Хоёрдугаарт эрхлэх сувилал, эрх барих сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулсан хууль бусаар олсон орлого олсон 3.840.000 төгрөгийг хураан шийдвэрлэсэн 2 агуулга бүхий байгаа. 3.000.000 төгрөгөөр торгосон тухайд “Бүүвэй ээж” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүүхдийн өвчний оношилгоо эмчилгээ гэсэн чиглэлээр тусгай зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж байсан. Энэ тусгай зөвшөөрлийн хугацаа нь 5 жилийн хүчинтэй байдаг. Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд гарсан нэг зүйл нь гэрээр дуудлагын үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг явуулж эхэлсэн. Тус үйл ажиллагааг явуулж байх хугацаанд манай байгууллагыг Мэргэжлийн хяналтын газраас гомдол мэдээллийг шалгахдаа тусгай зөвшөөрөлд заагдаагүй үйл ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна гэсэн. “Бүүвэй ээж” ХХК нь гэрийн дуудлагын үйлчилгээг зарим тохиолдолд үзүүлж байсан ба Эрүүл мэндийн тухай хууль зөрчөөгүй ба хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулсан. Гэрийн дуудлагын үйлчилгээг зайлшгүй шаардлагатай, байнгын үйлчлүүлэгч нарт үзүүлж эхэлсэн бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газарт тухайн үе бүрд тайлан мэдээ болон татварын мэдээг хүргүүлж байсан. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1-т заасанд эмчлэх, сувилах, эрх барих сэргээн засах үйлчилгээнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулсан бол хариуцлага тооцохоор заасан байдаг. Гэвч манай байгууллага тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулж байтал Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагч Т.У******* нь уг заалтыг үл харгалзан торгууль ногдуулсан нь үндэслэлгүй байна. Хоёрт нь 3.840.000 төгрөгийн хууль бус орлогыг хураан шийдвэрлэсэн тухайд гол үндэслэл нь 128 хүн үзсэн гэсэн бичигт үндэслэн 128-г 30.000 төгрөгт үржүүлээд гаргасан байгаа явдал юм. Хавтаст хэрэгт 30.000 төгрөгөөр үздэг баримт авагдаагүй байтал өөрөө ямар баримтад үндэслэн 30.000 төгрөг гаргасан нь тодорхойгүй байна. Энэ нь хууль бус орлого биш юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн тайлбарын хувьд торгуулж байгаа нь сар болгон тайлан мэдээллээ хүргүүлж байсан. Иймд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ чанарын Улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ший*******ийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн тайлбар нь тусгай зөвшөөрөлгүй гэрийн дуудлагын үйлчилгээ үзүүлсэн гэж байна. “Бүүвэй ээж” ХХК-ийн хувьд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тусгай зөвшөөрлөө авсан. Тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Улсын байцаагч нь гэрийн дуудлагын үйлчилгээг тусгай зөвшөөрөл авах ёстой байсан гэж байна. Эрүүл мэндийн тухай хуульд ямар ямар чиглэлээр тусгай үйлчилгээ авах талаар тодорхой заасан байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна” гэсэн байна. Тус хуулийн 15.1.4-т клиникийн үйл ажиллагаа гэсэн нь манайд хамааралтай зүйл заалт юм. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн үзүүлэх бөгөөд зөвхөн зөвшөөрөл олгосон төрлөөр тусламж, үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан байна. 25.2-т “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь эмчлэх, эм барих, сувилах, эх барих, сэргээн засах гэсэн төрөлтэй байна” гэж заасан байдаг. “Бүүвэй ээж” ХХК-ийн хувьд тусгай зөвшөөрлийн үндсэнд үйл ажиллагаа явуулж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг нарийн мэргэшсэн буюу хүүхдийн өвчнийг анагаах тусгай зөвшөөрөл эзэмшсэн эмч нар болох эмч нар тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Өрхийн ангаах ухаанаас бусад мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж эсхүл багаар тусламж үйлчилгээний төрөлд хамаарна” гэж заасан байдаг. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг энэ хуулийн 14.22-т заасан тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, клиник үзүүлнэ” гэж заасан байна. Хариуцагчийн хэлснээр клиник нь амбулатори буюу өдрийн эмчилгээгээр тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж. Хуульдаа ерөнхий байдлаар тайлбарласан байна. Тус хуулиудад гэрийн үйлчилгээ гэснийг тодорхой зааж өгөөгүй. Өөрөөр хэлбэл гэрийн дуудлагаар очоод үзэхэд зайлшгүй тусгай зөвшөөрөл авна гэсэн ийм зохицуулалт байхгүй. Иймд хуулиар зөвшөөрөгдсөн буюу хориглоогүй үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үзүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

Хариуцагч Т.У******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эмчилгээний чанарын хяналтын улсь н ахлах байцаагч Т.У******* миний бие 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 278/5753 дугаартай албан тоотоор ирүүлсэн өр өдөл гомдлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авах журмын дагуу хүлээн авч, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүр*******д бүртгүүлэн 2020 оны дугаар сарын 02-ны өдөр 2002000500 дугаартай зөрчлийн эрэг нээн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу Зөрчлийн хэрэг бүр*******ийн 40 хоногийн хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл шалган шийдвэрлэж дуусгасан. “Б*******” ХХК-ийн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгогдсон Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн эрхлэх тусгай зөвшөөрлийн ЭХ-05/22/2769 дугаартай гэрчилгээтэй, “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр заагдсан байна. Хяналт шалгалтаар үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй тусламж үйлчилгээ үзүүлсэн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд: “Б*******” ХХК-ийн эмч Д.А******* нь хүүхдийн эмчээр мэргэшээгүй, дуудлагаар хүүхэд үзсэн байгаа зөрчил илэрсэн, “Б*******” ХХК-ийн эмч нар нь дуудлагаар гэрийн үзлэг хийж, тусламж үйлчилгээ үзүүлсэн зөрчил нь зөрчлийн хэрэгт хавсаргасан 47-74, 90-100 хуудасны нотлох баримтаар тогтоогдсон. “Б*******” ХХК нь Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нь “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр заагдсан байгаа нь Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дах хэсэг, “Клиникийн бүтэц, үйл ажиллагаа” ММ8 6813:2017 стандартын 4.1 дэх хэсэгт Клиник нь үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг, амбулотороор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/41 тоот “Журам батлах тухай” тушаалд “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байна. Иймд тус эмнэлгийн эмч нар нь дуудлагаар гэрийн үзлэг хийж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

“Б*******” ХХК-ийн хууль бусаар олсон орлогыг тооцох зорилгоор “Б*******” ХХК-ийн гаргасан эхний 9 сарын статистикийн тайлан, мэдээг ирүүлэх талаарх албан тоотыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 02-02/4289 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/725 дугаартай албан тоотоор ирүүлсэн статистик тоон мэдээлэлд гэрийн дуудлагын үзлэгийн тоо -128 гэж ирүүлсэн байна. Шалгалтаар тухайн эмнэлэг нь “И******* ” ХХК-ийн дуудлага хүлээж авсан бүр*******ийн тэмдэглэлд болон цахим бүр*******д “Б*******” ХХК-ийн эмч нарын дуудлагаар явсан 1 удаагийн үзлэгийг 30,000 төгрөгөөр тооцон авсан байсан тул 1 удаагийн үзлэгийг 30000 төгрөгөөр тооцож хууль бус орлогыг гаргасан болно.

“Бүүвэй ээж” ХХК- ийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд “Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ” чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр заасан байхад тус эмнэлэг нь дуудлагаар гэрийн үзлэг хийж, хүүхдийн өвчний тусламж үйлчилгээг үзүүлж байгаа, дээрх үйл ажиллагааны чиглэлд заагдсан зөвшөөрөлд дуудлагаар гэрийн үзлэг хийж, хүүхдийн өвчний тусламж үйлчилгээг үзүүлж болох эсэх талаарх мэдээлэл ирүүлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 02-02/3958 хүргүүлсэн.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2/669 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан тоотод “Б*******” ХХК-ийн Клиник нь Хүүхдийн өвчний оношилгоо эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг тул “Клиникийн бүтэц, үйл ажиллагаа” МNS 6813:2017 стандартыг баримтлан ажиллах ёстой.

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дах хэсэг, “Клиникийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 6813:2017 стандартын 4.1-д Клиник нь үндсэн эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг, амбулотороор болон өдрийн эмчилгээ, үйлчилгээний хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага байна гэж заасан тул дуудлагаар гэрийн үзлэг хийж тусламж үйлчилгээ үзүүлэхгүй болно. Харин Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/41 дүгээр тушаалд Тэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг бүх хэлбэрийн өмчийн хэлбэрийн эрүүл мэндийн байгууллага үзүүлж ажиллахын даалгасан байдаг тул тус журмын 9 дүгээр заалтад заасан Нярайн болон хүүхдэд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээг тус клиникийн сувилагч нар үзүүлэх боломжтой гэж үзэж байна гэж албан тоотын хариуг ирүүлсэн.

Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар “Б*******” ХХК-д 3,000,000 төгрөгийн торгох ший******* ногдуулж, хууль бус орлого болох 3,840,000 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Клиник гэдгийг нэхэмжлэгт тал буруу ойлгож байна. Клиник нь төрөлжсөн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгийн, амаржих газрын гэх тус тусдаа стандарттай явагдаж байгаа. “Бүүвэй ээж” ХХК нь үүдэн буюу оргүй эмнэлэг. Оргүй гэдэг нь тусгай зөвшөөрөлд заагдсан тусламж үйлчилгээг л үзүүлэх ёстой. Тусгай зөвшөөрөлд заагдсан үндэслэл нь хүүхдийн өвчний оношилгоо эмчилгээ гэж зааж өгсөн байдаг. Уг эмчилгээг амбулатори болон өдрийн эмчилгээний хэлбэрээр үзүүлж болно. Энэ нь клиникийн бүтэц үйл ажиллагааны стандартын 4 дүгээр зүйлийн 4.1-т байгаа. Иймд үйл ажиллагааны стандартыг барьж ажиллах ёстой.

            Гэрийн дуудлагын тусламж үйлчилгээг “И*******” ХХК-тай гэрийн үйлчилгээ үзүүлнэ гэж гэрээ байгуулаад 19001903 гэсэн дугаараар гэрийн дуудлагынхаа дуудлагыг хүлээж аваад тэгээд очиж үзэж байгаа. Тэгэхээр энэ гэрийн дуудлагын үйлчилгээ нь түргэн тусламжийн үйл ажиллагаа болох гээд байна. Түргэн тусламжийн үйлчилгээ нь яаралтай тусламж буюу түргэн тусламжийн зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж үзүүлэх ёстой. Клиникийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж нь гэрийн дуудлагын үйлчилгээг үзүүлэх ёсгүй.” гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд “Б*******” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Б*******” ХХК-ийг төлөөлж Захирал Э.Н******* тус шүүхэд хандаж “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар ший*******ийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...2019 оноос эхлэн эмнэлэгт ирэх боломжгүй хүмүүст гэрийн дуудлагын үзлэгийн   үйлчилгээ үзүүлж жил бүр Нийслэлийн эрүүл мэндийн газарт тайлан мэдээгээ гаргаж өгдөг атал “тусгай зөвшөөрөлд заагдаагүй тусламж үйлчилгээ явуулсан” гэж үзсэн нь үндэслэлгүй...Эрүүл мэндийн тухай хуульд гэрийн дуудлагын үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх талаар заагаагүй, өөрөөр хэлбэл хуулиар хориглоогүй үйл ажиллагааг эрхлэн явуулсан, хууль бусаар олсон орлого гэх тооцооллыг компаниас ямар нэгэн баримт мэдээллийг авалгүйгээр дур мэдэн үнэлгээ тогтоож, уг үнэлгээндээ тулгуурлан тооцсон нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч “...Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлэхээр заагдсан, Клиникийн стандартыг баримтлах ёстой атал гэрээр, дуудлагаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь зөрчил гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцлага ногдуулсан, хууль бусаар олсон орлогыг тооцоолохдоо Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргуулж авсан статистик тоо баримтад үндэслэсэн...” гэж маргаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар “Зөрчилд ший******* ногдуулах тухай” ший*******ийн хуудсаар “Бүүвэй ээж” ХХК-ийг үйл ажиллагааны чиглэлд заагаагүй тусламж үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүй үзүүлсэн нь нотлогдон тогтоогдсон гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулж хохирлын 3,840,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлд “Эрүүл мэндийн тухай хууль зөрчих” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт  “Эмчлэх, сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст иргэн П.Отгонбаяраас ирүүлсэн “...Б*******” хүүхдийн эмнэлэг нь нарийн мэргэжлийн эмчийн эрхгүй этгээдээр иргэдийн дуудлагаар хаягаар очиж бага насны хүүхэд үзэж эмчилгээ бичиж өгч байна...” гэх гомдлыг хүлээн аваад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлсэн, тус хэлтэст Эмчилгээний чанарын хяналтын байцаагч ажилладаггүй гэх үндэслэлээр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэст Улсын байцаагч Т.У*******д шилжүүлсэн байна.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл” болон бусад нотлох баримтуудаас үзвэл “Б*******” ХХК нь 2006 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр улсын бүр*******д бүртгүүлсэн, Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээ чиглэлээр  2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүчинтэйгээр олгосон,

Д.А******* нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийг 2016 онд Хүний их эмч мэргэжлээр төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 26 хүртэл 5 жилийн хугацаатай олгогдсон,

Э.Н******* нь 2008 онд Монос АУДС-ийг Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр, 2012 онд Хүүхдийн эмч мэргэжил, 2019 онд Хүүхдийн мэдрэл судлалаар мэргэшсэн, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээг 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгогдсон,

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2\669 дүгээр албан бичигт “Бүүвэй ээж” клиник нь Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг тул “Клиникийн бүтэц, үйл ажиллагаа MNS6673:2017 стандартыг баримтлах ёстой,...клиник нь мэргэшсэн тусламж үйлчилгээг амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага гэж заасан тул дуудлагаар гэрийн үзлэг хийж, тусламж үйлчилгээг үзүүлэхгүй...-г тодорхойлсон,

Түүнчлэн тус газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1\725 дүгээр албан бичигт “Б*******” ХХК-ийн 2020 оны эхний 9 сарын мэдээнд гэрийн дуудлага, үзлэгээр 128 хүнд үйлчилсэн гэж  тогтоосон,

Үзлэг хийсэн тухай бүр*******д нэг удаагийн үзлэгийн хөлсийг 30000 төгрөг гэж тэмдэглэснийг үндэслэн “хууль бусаар олсон орлогын хэмжээ”-г тогтоосон нь тус тус тогтоогдож байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна”, 15.1.4-т “клиник” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн....15.1.4 -т заасан байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасны дагуу зохион байгуулна” гэж, мөн зүйлийн 16.7-д “Клиник нь үндсэн, эсхүл төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэх байгууллага байна” гэж тус тус заасан,

Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ дараах төрөлтэй байна”, 4.1.2-т “өрхийн анагаах ухаанаас бусад мэргэшлийн эмнэлгийн мэргэжилтний бие дааж, эсхүл багаар үзүүлэх эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ” гэж, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг энэ хуулийн 14.2.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий өмчийн бүх хэлбэрийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг,...клиник үзүүлнэ,” 8.4-т “Клиник нь эмнэлгийн мэргэшсэн болон эх барихын тусламж, үйлчилгээ, яаралтай тусламжийг үзүүлэх, сургалт, судалгаа, үндсэн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээ эрхэлнэ.”, 14.1.-т “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.” 14.2-т “Эрүүл мэндийн тухай хуулийн 19.3.1-д заасан тусгай зөвшөөрлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад дараах төрлөөр олгоно, 14.2.1-д “өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, 14.2.2-т “эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ...гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл “Б*******” ХХК нь Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр, мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Клиникт хамаарч байх бөгөөд Клиникийн хувьд тухайн мэргэшсэн тусламж, үйлчилгээг зөвхөн амбулаторийн болон өдрийн эмчилгээ хэлбэрээр, эсхүл амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үзүүлэхийг Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-д нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна.

Иймд гомдол гаргагч “Б*******” ХХК нь Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээг дээр дурдсан 2 хэлбэрээс өөр хэлбэрээр явуулах эрхгүй байхад  өвчтөний дуудлагын дагуу гэрт нь очиж үзлэг хийх үйлчилгээ явуулсан нь тогтоогдсоноор Эрх бүхий албан тушаалтнаас тус компанийг  “тусгай зөвшөөрөлд заагдаагүй тусламж үйлчилгээ явуулсан” гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гомдол гаргагч нь “...гэрийн дуудлагын үзлэгийн үйлчилгээ үзүүлэхдээ Эрүүл мэндийн Сайдын 2017 оны А\41 дүгээр тушаалаар баталсан “Гэрээр сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг баримталж ажилласан, энэ үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх заалт хуульд байхгүй, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг явуулсан...” гэж маргаж байх боловч тус компанийн явуулсан үйлчилгээ нь сувилахуйн тусламж үйлчилгээ биш, харин нарийн мэргэжлийн эмчийн үзүүлэх мэргэшсэн тусламж үйлчилгээ тул уг журмыг баримтлахгүй, нөгөө талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээг хуульчлан тогтоосон хэлбэрээр л явуулах үүрэгтэй,  энэ тохиолдолд, нийтийн эрх зүйн харилцаан дахь “зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэсэн эрх зүйн нийтлэг зарчим хэрэглэгдэнэ.

Түүнчлэн тус эмнэлгийн эмч Д.А******* нь Хүний их эмч мэргэжилтэй боловч тэрээр Хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр мэргэшээгүй атлаа гэрийн дуудлагаар үзлэг, оношилгоо хийх үйлчилгээ үзүүлсэн нь Зөрчлийн хэрэгт авагдсан Холбогдогчийн мэдүүлэг болон үзлэг хийсэн талаарх тэмдэглэлээр тус тус нотлогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 Иймд “Б*******” ХХК-иас гаргасан зөрчилд хариуцлага ногдуулсан ший*******ийн хуудас хууль зөрчөөгүй, уг ший*******ийн хуудасны улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ший*******ийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн уг ший*******ийн хуудсанд гомдол гаргагч байгууллагын хууль бусаар олсон орлогыг 3,840,000 төгрөг гэж тогтоож, уг орлогыг хураахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасантай нийцсэн гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж, мөн зүйлийн  32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй”  гэж тус тус заасан. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Хариуцагч нь тухайн хууль бус орлогын тооцооллыг хийхдээ Нийслэлийн Эрүүл мэндийн газарт “Бүүвэй ээж” ХХК-ийн өөрийнх нь ирүүлсэн 2020 оны 01-9 дүгээр саруудын статистик тоон мэдээнд тулгуурлан гаргасан нь тогтоогдсон, энэ нь тухайн зөрчил үйлдэж орлого олсныг нотлох баримт мөн ба гомдол гаргагч нь “манайхаас баримт аваагүй, дур зоргоороо тооцоолол гаргасан” гэж маргасан атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн тооцооллыг үгүйсгэхүйц, үндэслэл бүхий нотлох баримт гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Иймд эдгээр үндэслэлүүдээр гомдол гаргагч “Бүүвэй ээж” ХХК-иас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ гь:

1.   Зөрчлийн тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.7, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Бүүвэй ээж” ХХК-ийг төлөөлж Захирал Э.Н*******гээс гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эмчилгээний чанарын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0069128 дугаар ший*******ийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид гомдол гаргагчаас төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН