Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2024/02520

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 04 182/ШШ2024/02520

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***********байранд байрлах, Г******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б****** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б****** нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Г*******тай ЗГ8625103283 тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 2,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.

Зээлдэгч Б****** нь ЗГ8625103283 тоот зээлээ хугацаандаа төлөөгүй 168 хоног хугацаа хэтрүүлэн нийт 1,388,003.35 төгрөг зээлийн төлбөртэй байна.

Зээлдэгч Б******-д холбогдуулан БЗДИХАШШ-д нэхэмжлэл гаргасан боловч 2024.05.01-ний өдрийн 101/Ш32024/12399 тоот захирамжаар хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй тухай хорооны Засаг дарга тодорхойлсон.

Иймд Зээлдэгч Б******-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б****** эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/ дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, /хх2-14/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Г******* ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Б****** эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г******* ХК нь ***********байранд байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын ******* регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б****** оршин суух хаяг тодорхойгүй улмаас зээлийн гэрээний үүрэгт 1,388,003.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт Г******* ХК, Б****** нарын хооронд байгуулсан 2022 оны 09 сарын 23-ны өдрийн зээл болон барьцааны гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Б****** нь хүсэлт гаргагч Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.

3. Б****** нь зээлийг хүсэлт гарган авч байх үедээ Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Сэлбэ гудамж, 7-173 тоот хаягт оршин суудаг гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн хаягаар үүргийн гүйцэтгэлийн шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх Б******н оршин суугаа газрын хаягаар ажиллагаа явуулсан хэдий ч тэрээр дурдсан хаягтаа оршин суудаггүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/12399 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б******н оршин суугаа газар тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагаа явуулах үүргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116.,118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Б****** /РД:/-г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б****** эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт Г******* ХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарт мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН