Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2020/0351

 

2020 оны 05 сарын 21 өдөр Дугаар 128/ШШ2020/0351 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч С.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны гуравдугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай з*******шөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З*******, Г.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******, Ж.Батз*******, Т.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т******* ХХК-д Т******* аймгийн А******* сумын "Х" гэдэг нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай з*******шөөрлийг олборлох тусгай з*******шөөрлийг 2007 онд олгож, 2015 онд энэхүү тусгай з*******шөөрлийг 2015 онд дахин авсан байдаг.

2007 онд анх ашиглалтын тусгай з*******шөөрлийг аваад 2009 оноос үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил дуусаж байсан. Үйл ажиллагаа явуулах явцад 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан. Энэхүү хуулийн дагуу "Т*******" ХХК-ийн тусгай з*******шөөрөл ашиглах з*******шөөрлийн нэг хувь нь хамгаалалтын бүстэй давхцаж тухайн тусгай з*******шөөрлийг ашиглах ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Үүнтэй х*******тойгоор Монгол Улсын Засгийн газрын 195, 289, 235 дугаар тогтоол зэрэг төрийн захиргааны байгууллагаас холбогдох бичиг баримтууд гарснаар цаашид ашиглах боломжгүй болсон байдаг.

Энэ хүрээнд "Т*******" ХХК нь өөртөө түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай з*******шөөрлийг шилжүүлж авсан. Шилжүүлж авсантай х*******тойгоор Нийслэлийн Байгаль орчны газар болон Байгаль орчны яам төрийн захиргааны бусад байгууллагуудад холбогдох хүсэлтүүдийг гаргадаг.

2005 оны 35 дугаар тогтоолуудын дагуу тухайн газар олборлолт хайгуулын ажил явагдаж эхэлсэн. Тусгай з*******шөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээг авч, нөхөн сэргээлт хийлгэхээр шаардлагатай арга хэмжээнүүдийг хийж, олборлолтын үйл ажиллагаа явуулах хүсэлтүүдийг өгсөн байдаг. Үүний дагуу Ашигт малтмалын газраас тухайн газар дээр очиж хэмжилт хийж давхцал байгаа эсэхийг тодруулдаг. Гэхдээ төрийн захиргааны байгууллагаас холбогдох з*******шөөрлийг олгоогүй. "Т*******" ХХК-д ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломж гараагүй юм.

Нийслэлийн Байгаль орчны газар болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хяналт шалгалтын удирдамж гарч хамтарсан хяналт шалгалт явуулж 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зөрчил арилгуулах албан шаардлага гаргасан юм. Энэхүү 0205201763 албан шаардлагаар нийтдээ 9 төрлийн зөрчил арилгуулахаар албан шаардлага хүргүүлдэг. Үүнд зайлшгүй гаргах баримт бичгийн бүрдүүлэлт дутуу, уулын ажлын тайлан, төл*******лөгөөг батлуулаагүй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан зөрчил болон Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй гэдэг. Үүний дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний төл*******лөгөөг тогтоосон хугацаанд батлуулаагүй гэдэг.

Энэ нь уул уурхайн ашигт малтмалын тусгай з*******шөөрөл явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд зайлшгүй бүрдүүлэх ёстой бичиг баримтын бүрдүүлэлт байгаа юм.

Гэтэл "Т*******" ХХК нь 2005 онд үүнийг шилжүүлж авсан. Үүнээс өмнө "Б" компанийн ашиглаж байсан талбай дээр олборлолт хийгээгүй ч гэсэн олборлолт хийх тоног төхөөрөмжийг байрлуулж ирсэнтэй х*******тойгоор газар тэгшилсэн асуудал байдаг. 2009 оны асуудал нь өөрөө "Б" ХХК-тай х*******той асуудал.

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу нэг ажуй нэгжээс нөгөө аж ахуй нэгжид тусгай ашигт малтмалын тусгай з*******шөөрөл шилжүүлэхийн тулд нөхөн сэргээлт хийлгэх, нөхөн сэргээлтийн талбайтай х*******той асуудлаар нэг компаниас нөгөөд шилжүүлэхдээ эдгээр асуудлуудыг дуусгасан байх ёстой. Нөхөн сэргээлт хийгдсэний дараагаар эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлж "Таны Зам" ХХК-д бүрдүүлээр шийдвэр гарсан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5-д зааснаар нэгээс нөгөөд шилжүүлэхдээ энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж дуусгасан байх ёстой. Нөхөн сэргээлт хийлгэсний дараа эдгээр бичиг баримтуудыг бүрдүүлж "Т*******" ХХК-д шилжүүлсэн байх ёстой байсан. Үүнтэй х*******тойгоор "Т*******" ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй. Энэ нь өөрөө нэхэмжлэгч компанийн олборлолт хийсэн зүйл биш юм.

Хөрс уснаас шинжилгээ тогтмол хийлгээгүй, шинжилгээ хийлгэх нөхцөл байдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллаагүй, олборлолтын үйл ажиллагаа явуулсан газар нөхөн сэргээлт хийж нутгийн захиргааны т******* байгуллагад хүлээлгэж өгөөгүй зэргээр заалтуудад дурдсан байсан. Мөн усны цэгт тоолуур тавиагүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй зэргээр зөрчлүүдийг 6-8 дугаар заалтууд дээр дурдсан байсан. "Т*******" ХХК-ийн зүгээс дээрхийн адил ашиглах боломжгүй байсан учраас тухайн байгууллагын зүгээс ямар нэгэн албан хаагч байдаггүй учраас тухайн газар очоогүй гэж ойлгосон байсан. Тухайн газар дээр тусад нь хашаалж, мод үржүүлгийн ажил эхлүүлээд дахин давхар худаг нээсэн байгаа. Энэ нь "Т*******" ХХК-ийн үйл ажиллагаа биш. "Т*******" ХХК нь боломжтой хэсгийг нь өөрсдөө ашиглах, боломжгүй хэсэгт нь нөхөн олговор авах байдлаар төрийн захиргааны т******* байгууллагад хандсан. Хөрс, ус худагтай х*******той зүйл нь нэхэмжлэгч компанитай ямар ч хамааралгүй зүйл байгаа юм.

Байгаль орчны газраас ирсэн мэдэгдэлд 104 га талбайн 96 га усны хамгаалалтын бүсэд үлдсэн 8 га газар нь айлын эзэмшил газартай давхцалтай байгаа учраас тухайн хэсгийг гаргах боломжгүй байгаа юм.

Ийм учраас Мэргэжлийн хяналтын газрын анхан шатаар үндэслэж гаргасан Нийслэлийн Засаг даргын А/609 дүгээр захирамж нь хуульд нийцээгүй байна. Энэхүү хэрэг нь гурван шатны шүүхээр шийдэгдсэн. Маргаан бүхий захирамжийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6-д заасан заалтуудыг барьсан байгаа юм.

Гэтэл шүүхээс явуулсан албан бичгийн хүрээнд ч Нийслэлийн Засаг дарга тухайн тусгай з*******шөөрлийг цуцлах үйл ажиллагаандаа нутгийн захиргааны байгууллагаас ирсэн саналаар энэхүү ажиллагаа хийгээгүй. Энэ нь Мэргэжлийн хяналтын газар болон төрийн захиргааны байгууллагын хамтарсан хяналт шалгалтын удирдамжийг үндэслээд тусгай з*******шөөрлийг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хоёр.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батз******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль хэрэгжсэнтэй х*******той Нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай з*******шөөрөлтэй х*******той асуудлуудыг шийдвэрлэхээр болсон байдаг.

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хамтарсан хяналт шалгалтын явцад төрийн захиргааны байгууллагын хамтарсан удирдамжийн хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Уг шалгалтаар усны хамгаалалтын бүсэд давхцалтай байгаа талаар тогтоосон. Барилга хот, байгуулалт, геологи зураг зүйн газраас гаргасан усны хамгаалалтын бүстэй давхцалтай гэх талаар гаргасан байдаг. Бичиг баримтын бүрдэл хангаагүй бөгөөд улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэж Засаг даргын захирамж гаргасан байдаг. Эдгээр үндэслэлүүдийг баримтлан 2017 оны А/609 дүгээр захирамжийг хуулийн дагуу гаргасан гэж үзэж байна.

Дөр*******.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Т*******" ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын хуулинд заасан нийтлэг чиг үүргийг биелүүлээгүй бөгөөд байгаль орчноо хамгаалах нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй учраас улсын байцаагчийн албан шаардлага тавьсан байдаг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017-2019 оны хооронд хийсэн хяналт шалгалтаар улсын байцаагчийн бичсэн хяналт шалгалтаар байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгээгүй. Хяналт шалгалтаар улсын байцаагчийн бичсэн хяналтын тэмдэглэлд байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй учраас хуульд заасан үндэслэлийн дагуу үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэдэг нь нотлогдож байгаа гэж үзэж байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай з*******шөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т******* ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Т******* ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 онд Улаанбаатар хотын Х дүүргийн Б голийн адаг-1 нэртэй газарт орших 104.45 гектар талбай бүхий газарт ашигт малтмал ашиглахыг з*******шөөрч MV-01 дугаар бүхий ашигт малтмал ашиглах тусгай з*******шөөрлийг шилжүүлэн олгож, тусгай з*******шөөрлийн гэрчилгээний хавсралтаар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх тусгай з*******шөөрлийн төлбөрөө урьдчилан төлсөн болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай з*******шөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орны менежментийн төл*******лөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төл*******лөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай з*******шөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төл*******лөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017/16 дугаар удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэж, улмаар Нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай з*******шөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон аж ахуйн нэгжүүдийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай з*******шөөрлийг цуцалсны дотор 2015 онд олгогдсон Т******* ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-01 дугаартай з*******шөөрөл хамаарчээ.

Нэхэмжлэгч Т******* ХХК-д ашигт малтмал ашиглах тусгай з*******шөөрлөөр ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан шалгалтаар бичиг баримтын бүрдэл дутуу, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/763 дугаартай улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, энэ шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр улсын байцаагч 720,000 төгрөгийн шийтгэл ногдуулж байсан байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн тус компанийн[4] албан бичгүүдээс үзэхэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-04-219/195 дугаар албан шаардлагаар тогтоосон зөрчлийг арилгасан гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Б ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Ашиглалтын тусгай з*******шөөрөл эзэмшигч тусгай з*******шөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төл*******лөгөөг шинэчлэн боловсруулж аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.д заасан үүргээ биелүүлээгүй, мөн ашиглалтын тусгай з*******шөөрөл эзэмшигч тухайн газраа тусгай з*******шөөрөлд заасан зориулалт, хугацаагаар ашиглах үүрэгтэйгээс гадна, олборлолт бүрэн хийгдсэний дараа нөхөн сэргээлт хийгдэх талаар Байгаль орчны менежментийн төл*******лөгөөнд тусгаж, батлуулаагүй атлаа ...Уулын ажлын төл*******лөгөөний дагуу бүрэн олборлолт хийгээгүй байгаа тул олборлолт хийсний дараа нөхөн сэргээлт хийнэ. Б ХХК нь 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь нотлогдож байхад албан шаардлага гаргасан гэж цуцалж байгаа нь хууль бус. гэх тайлбарыг гаргаж байгааг з*******тгөх үндэслэлгүй юм.

Дээрх байдлуудаас дүгнэхэд нийслэлийн Засаг дарга Түгээмэл тархацтай Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төс*******т т*******лөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай з*******шөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;, 37.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай з*******шөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална гэж, 37.1.3-д тусгай з*******шөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай з*******шөөрлийг цуцалсан тул нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжийн Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Мөн Туул голын сав газрын захиргаа, Х дүүргийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Газрын албанаас[6] тус тус Б ХХК нь ус, газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй болохыг тодорхойлсон бөгөөд Х дүүргийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/176 дугаар албан бичгээр тусгай з*******шөөрлийг нь цуцлуулахаар зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн нэрсийг нийслэлийн Байгаль орчны газарт ирүүлсний дотор Б ХХК-ийн нэр багтсан байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай з*******шөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасан үүрэг хүлээнэ., Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.7-д уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчны менежментийн төл*******лөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны т******* байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараахь зүйлийг тусгах: 39.1.7.1.байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ; гэж заасан үүргээ биелүүлээгүй улсын байцаагчийн албан шаардлагад заасан хугацаанд уг зөрчлөө арилгаагүй нэхэмжлэгч Б ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай з*******шөөрлийг хүчингүй болгуулахаар нийслэлийн Засаг даргад уламжилсан нийслэлийн Байгаль орчны газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/959 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

2015 оноос Т******* ХХК нь Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэст /хуучин нэрээр/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан байх ба тус аж ахуйн нэгжийн MV-01 дугаартай тусгай з*******шөөрөлтэй талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар ашигт малтмал ашиглах, хайхыг хориглосон талбай буюу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагтай болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон хамгаалалтын бүстэй 96 хувийн давхцалтай, үлдэх талбай нь иргэдийн суурьшлийн бүсэд орсон болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд ирүүлсэн лавлагаа болон шүүхийн үзлэгээр тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй байна.

Мөн хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсгох үүргээ ...маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай з*******шөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй боловч энэ үндэслэлээр маргаан бүхйи захиргааны актыг хүчингүй болох боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай з*******шөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т******* ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.14 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-т заасныг баримтлан Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасанаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Тусгай з*******шөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/609 дүгээр захирамжийн Т******* ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс з*******шөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Д. ОЮУМАА