Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/317

Б.Дт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат, 

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Оюунбатын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Б.Дт холбогдох 2106000002038 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

........................ овгийн Б.Д, .............................. төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт .................................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн ................ павилон дээр худалдаа эрхэлж байсан иргэн О.Н-аас хөдөө унаанд өгч явуулах гэж байна, яаралтай авъя, төлбөрийг нь картнаас аваад өгье, барьцаанд нь нөүтбүүкээ үлдээчихье хэмээн хоосон цүнх үлдээн 68 ширхэгтэй Tody брендийн 6 уут pampers-ийг авч, 162.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн С6 лангуунд худалдаа эрхэлж байсан хохирогч Н.О-гээс 5 уут Mac кофе, 5 уут Ye Ye кофе, 5 уут Maoam чихэр зэргийг худалдан авна гэж хуурч, 133.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Дашчимэгт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Оюунбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэснийг зөрчсөн ба энэ нь мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “хураан авсан, ...эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх...” талаар тусгана гэж заасан шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8, ... зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарантуул олон улсын худалдааны төвийн 154-155 дугаар павилон дээр худалдаа эрхэлж байсан иргэн О.Нгаас хөдөө унаанд өгч явуулах гэж байна, яаралтай авъя, төлбөрийг нь картнаас аваад өгье, барьцаанд нь нөүтбүүкээ үлдээчихье хэмээн хоосон цүнх үлдээн 68 ширхэгтэй Tody брендийн 6 уут pampers-ийг авч, 162.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Барс худалдааны төвийн С6 лангуунд худалдаа эрхэлж байсан хохирогч Н.О-ээс 5 уут Mac кофе, 5 уут Ye Ye кофе, 5 уут Maoam чихэр зэргийг худалдан авахаар тохиролцож, төлбөрийг нь төлөхдөө “карт уншуулъя, АТМ-с мөнгөө аваад ирье, гадаа машин ирчихсэн болохоор гаргаад өгье, явуулъя, яараад байна” гэж явахдаа хар өнгийн цүнхтэй зүйл үлдээн хуурч, 133.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч О.нгийн “...миний бие 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул захын ......................... дугаар павилон дээрээ зогсоод байж байтал 30-40 орчим насны үл таних эмэгтэй ирээд “Tody pampers 6 ширхэгийг авъя” гэсэн бөгөөд хариуд нь “танайх дэлгүүр юм уу” гэхэд “хөдөө явуулах гэсэн юм, хурдал” гээд байсан бөгөөд аль размер вэ гээд асуугаад авсан бөгөөд мөнгөө хийгээрэй гээд хэлтэл зүрх өвдөөд байна гээд цээжээ цохиод байсан, тэгээд мөнгөө яасан бэ гэсэн чинь нөгөө эмэгтэй картнаас мөнгөө аваад ирье гээд нөүтбүүкээ үлдээгээд явчихсан юм, тэгээд цүнхийг нь онгойлгоод үзтэл юу ч байхгүй байсан” /хх 4-5/,

хохирогч Н.Оийн “...миний бие 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс захын С6 лангуун дээр ажлаа хийж байсан юм. Тэгсэн өдөр 15 цагийн үед үл таних эмэгтэй хүн ирээд “Maoam чихэр байна уу” гэхээр нь би “байгаа" гэж хэлсэн. Харин нөгөө эмэгтэй “тэгвэл 5 уут Ye Ye кофе, Mac кофе 5 уут, Maoam чихэр 5 уутыг авъя гэхээр нь би гаргаж савлаад хайрцаглаж өгсөн. Тэгээд “нийт тооцоо маань 230.000 төгрөг болсон” гэхэд “карт уншуулъя” гэхээр нь би “карт уншуулах боломжгүй байна” гэсэн юм. Нөгөө эмэгтэй “тэгвэл би АТМ-с мөнгөө аваад ирье, гадаа машин ирчихсэн болохоор гаргаад өгье, явуулъя, яараад байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Надад нэг хар өнгийн цүнхтэй зүйл үлдээгээд явсан болохоор нь би итгэсэн. Тэгээд гарсны дараагаар 5-10 минутын болохоор нь гарч хайгаад олдоогүй тул буцаж орж ирээд нөгөө цүнхтэй зүйлийг нь шалгахад эвдэрхий нөүтбүүк гарч ирсэн” /хх 65/,

шүүгдэгч Б.Дийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгнрт байрлах Нарантуул зах дээр явж байгаад миний бие өвдөөд Баялаг Ундраа худалдааны төвийн хажуу талын павилон дээр настай эгч байхаар нь “Tody” гэх нэртэй памперсийг хөдөө өгч явуулах гэж байгаа гэж хэлээд 6 уут, 68 ширхэгтэй нийт 230.000 төгрөгийн памперс аваад нөтбүүкээ үлдээгээд, ирээд мөнгөө өгье” гэж хэлээд аваад явсан. ...” /хх 41-42/,

мөн түүний яллагдагчаар өгсөн “...2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс зах дээр явж байгаад нэг лангуун дээрх үл таних эгчээс анх “Ye Ye” кофе байгаа юу, мөн Maoam чихэр байгаа юу” гэж асуусан. Тэгээд тухайн эгч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тав таван уутыг авъя гэж хэлээд,  ... би мобайл банкаар шилжүүлэх гэтэл миний утас унтарсан байсан тул тухайн эгч АТМ ороод авчих гэхээр нь би хөдөө явуулах гээд яарч байсан тул хар цүнхтэй нөүтбүүкээ үлдээгээд хайрцаганд бэлдэж хийсэн кофе, чихрээ аваад яваад өгсөн” /хх 77-78/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 11/, “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 66-68/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 84-85/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Б.Дийг бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Дийн хохирогч О.нгаас 162.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч, хохирогч Н.Оюунбилэгээс 133.000 төгрөгийн эд хөрөнгийг хуурч тус тус шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагад нийцсэн, хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болжээ.

Прокурор М.Оюунбат “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ...36.8, ... зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ гэснийг баримтлан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ... зөвтгөж өгнө үү” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Хэрэгт авагдсан баримтыг судлан үзэхэд, хяналтын камерын дүрс бичлэгтэй 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 86/ хэрэгт авагдсан байх бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтын 6 дахь заалтад хэрэгт эд мөрийн баримтаар сиди 1 ширхэг хураагдсан болохыг тусгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахаар заасан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй талаар дурджээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй...” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, ...” гэсэн өөрчлөлт оруулав.

Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, прокурор М.Оюунбатын бичсэн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР