Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 111

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс:180/2017/0112/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай  хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга      Н.Энхзул

Улсын яллагч                    Я.Сансар

Насанд хүрээгүй шүүгдэгч 

нарын өмгөөлөгч П.Амаржаргал, Х.Биязхан

Насанд хүрээгүй шүүгдэгч 

нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Болормаа, Л.Амарзаяа, Ш.Баярмаа, 

С.Мөнхцэцэг, Б.Пүрэвжав, 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б, Б.М, 

    Б.Д, Д.Б,

А.О, А.Б нарыг оролцуулан

     

Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.М, Б.Д, Д.Б, А.О, А.Б нарт холбогдох 1739000000007 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Хэнтий аймгийн Дадал суманд 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч, ам бүл-5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг Баян-Овоогийн 3-08 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогтн Б.Б  

2.  Хэнтий аймгийн Дадал суманд 2003 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч, ам бүл-7, эцэг, эх, эмээ, ах, 2 дүүгийн хамт, Хзнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг Баян-Овоогийн 2-24 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Б.М 

3. Хэнтий аймгийн Дадал суманд 2002 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч, ам бүл-5, эцэг, эх, ах, эгч нарын хамт, Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг Баян-Овоогийн 01-12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Линхүшин овогт Б.Д

 

 4. Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 2002 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй. бурэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч,  ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт, Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх  Лэглүүд овогт Д.Б 

 

5. Улаанбаатар хотод 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч, ам бүл-4, эх, ах дүү нарын хамт , Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт А.О 

 

6. Улаанбаатар хотод 2001 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн сурагч, ам бүл-4, эх, 2 дүүгийн хамт, Хэнтий аймгийн Дадал сумын Баян- Овоо 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А.Б 

 

Шүүгдэгч нарын  холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь:

 

1. Б.Б нь: Д.Б Б.Б нартай хамтран 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрпалтай иргэн Ж.Амаараагийн “Бурхан халдун мянгат” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс бэлнээр 580000 төгрөг, шагшуурга, цэлцэгнүүр, оюутан хоол, резинэн чихэр, шоколад, зайрмагнууд зэрэг 10 төрлийн хүнсний эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж бусдад 882900 төгрөгний хохирол учруулсан

2. Балжбаатар нь: А.О, Б.Б, А.Б нартай хамтран 2017 оны 06 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлалтай Сэргээхүй нэртэй хүнсний дэлгүүрээс 18 төрпийн од зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж иргэн Г.Доржсүрэнд 481600 төгрөгний хохирол учруулсан

3. Б.Б нь: Б.Б тэй хамтран 2017 оны 06 дугаар сарын 17- ноос 18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн А.Цэцэгмаагийн цэргийн ангийн хойд тамхины цэгийн түцнээс 11 төрлийн эд зүйлс хулгайлж 162500 төгрөгний шууд, 4500 төгрөгний шууд бус хохирол буюу нийт бусдад 167000 төгрөгний хохирол

4. Б.Б нь: А.Б, Д.Б нартай уамтран 2017 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян- Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн А.Цэцэгмаагийн цэргийн ангийн хойд тамхины цэгийн түцнээс 12 төрлийн эд зүйлс хулгайлж 192100 төгрөгний шууд, 2500 төгрөгний шууд бус буюу нийт 192600 төгрөгний хохирол нийт 4 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 1.724.100 төгрөгний /бага бус / хохирол учруулсан.

 

Шүүгдэгч Б.М

1. Б.М нь: Б.Д, Д.Б нартай хамтран 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Ар булан” хүнсний дэлгүүрээс 13 төрлийн эд зүйлс хулгайлж иргэн Д.Янжинхорлоод 355.800 төгрөгний шууд хохирол 59.500 төгрөгний шууд бус хохирол буюу нийт 415.300 төгрөгний хохирол учруулсан,

2. Б.М нь: Д.Б тэй хамтран 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сэрүүн булаг 1” цайны газраас 4 төрлийн хүнсний эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж Мөнхжаргалд 109.000 төгрөгний хохирол буюу нийт 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 524.300 төгрөгний /бага бус / хохирол учруулсан

 

Шүүгдэгч  Б.Д

1. Б.Д нь Д.Б, Б.М нартай хамтран 2017 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Д.Янжинхорлоогийн “Ар булан” нэртэй барааны дэлгүүрээс 13 төрлийн эд зүйлс хулгайлж иргэн Д.Янжинхорлоод 355.800 төгрөгний шууд, 59.500 төгрөгний шууд бус буюу нийт 415.300 төгрөгний хохирол учруулсан

 

Шүүгдэгч  Д.Б

1. Шүүгдэгч Д.Б нь: Б.Б, Б.Б нартай хамтран 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн Ж.Амаараагийн “Бурхан халдун мянгат” ХХК-ийн хүнсний дэлгүүрээс бэлнээр 580.000 төгрөг, шагшуурга, цэлцэгнүүр, оюутан хоол, резинэн чихэр, шоколад зайрмагнууд зэрэг 10 төрлийн хүнсний эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж бусдад 882.900 төгрөгний хохирол учруулсан

2. Д.Б нь: Б.М, Б.Д нартай хамтран 2017 оны 07 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян- Овоо 4 дүгээр Оагийн нутаг дэвсгэрт оаирлалтаи 'лр оулан хүнсний дэлгүүрээс төрлийн эд эүйлс хулгайлж иргэн Д.Янжинхорлоод 355.800 тегрөгний шууд, 59.500 төгрөгний шууд бус хохирол буюу нийт 415.300 төгрөгний хохирол учруулсан

3. Д.Б нь: Б.М тэй хамтран 2017 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэрүүн булаг 1 цайны газраас 4 төрлийн хүнсний эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж Мөнхжаргалд 109000 төгрөгний хохирол буюу нийт 3 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 1.407.200 төгрөгний /бага бус/ хохирол учруулсан

 

Шүүгдэгч Д.Б

1. Д.Б нь: Б.Б, Б.Б, А.Б нартай хамтран 2017 оны 06 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлалтай “Сэргээхүй” нэртэй хүнсний дэлгүүрээс 18 төрлийн эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж иргэн Г.Доржсүрэнд 481.600 төгрөгний хохирол учруулсан

2. Д.Бнь: Б.Б, А.Б нартай хамтран 2017 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн А.Цэцэгмаагийн цэргийн ангийн хойд тамхины цэгийн түцнээс 12 төрлийн эд зүйлс хулгайлж 192.100 төгрөгний шууд, 2500 төгрөгний шууд бус буюу нийт 192.600 төгрөгний хохирол буюу нийт 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж нийт 674.200 төгрөгний / бага бус / хохирол учруулсан

 

Шүүгдэгч А.Б

1. А.Б нь: Б.Б А.О, Б.Б нартай хамтран 2017 оны 06 дугаар сарын 30-наас 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр баг нутаг дэвсгэрт байрлалтай “Сэргээхүй” нэртэй хүнсний дэлгүүрээс 18 төрлийн эд зүйлс болон бэлэн мөнгө хулгайлж иргэн Г.Доржсүрэнд 481.600 төгрөгний хохирол учруулсан

2. А.Б нь ганцаараа 2017 оны 07 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйп ажиллагаа явуулдаг иргэн М.Бүрэнжаргалын худагаас бэлнээр 45.000 төгрөг, бамбар зайрмаг 75 ширхэг, Ай-Ёо доктор зайрмаг 60 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж, бусдад 112.500 төгрөгийн хохирол учруулсан

3. А.Б нь: Б.Б, Д.Б нартай хамтран 2017 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай иргэн А.Цэцэгмаагийн цэргийн ангийн хойд тамхины цэгийн түцнээс 12 төрлийн эд зүйлс хулгайлж 192.100 төгрөгийн хохирол буюу нийт 3 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 786.700 төгрөгний хохирол /бага бус/ учруулсан гэмт хэрэгт  тус, тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч М.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ойролцоогоор 08 цагийн үед худаг дээрээ очиход манай худгийн урд талд байрлах цонхны жижиг салхивч нь онгорхой байсан. Худаг дотор хөлдөөгчинд байсан зайрмагнуудын ихэнх нь алга болчихсон тоолоход бамбар зайрмаг 75 ширхэг, Ай-Ёо доктор зайрмаг 60 ширхэг тус тус алдагдсан ... бэлнээр 45.000 төгрөг маань алдагдсан байсан. Надад нийтдээ 112.500 төгрөгний хохирол учраад байна. / 1 дүгээр хх-ийн 74 тал /

 

Хохирогч Э.Амаараагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Хэнтий аймгийн Дадал сумын төвд Бурхан халдун мянгат ХХК-ийг хариуцан ажиллуулдаг .2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 09 цагийн үед манай дэлгүүрийн худалдагч Мижидмаа хүнсний дэлгүурээ онгойлгоод дотогш ороход манай хүнсний дэлгүүрийн хойд талын жижиг салхивч нь онгорхой байсан бөгөөд уг жижиг поорчигний дотор талын цонхны тавцан дээр нэг гутлын мөр байсан юм...Мичидмаа нь... дэлгүүр дотроо үлдээгээд явсан 980000 төгрөгөө байгаа үгүйг нь шалгаж үзэхэд уг мөнгөнөөс нь нийтдээ 580000 төгрөг нь алдагдсан байсан тул над руу утсаар залгаж уулзах хэрэг байна гэж хэлсэн юм... хүнсний дэлгүүрээс бэлнээр 580000 төгрөг, шагшуурга 8 ширхэг. цэлцэгнүүр 2 ширхэг, оюутан хоол 8 ширхэг, резинэн чихэр 4 ширхэг, алпенголд шоколад 10 ширхэг. морозка зайрмаг 200 ширхэг, бамбар зайрмаг 50 ширхэг, венус зайрмаг 50 ширхэг, велучка зайрмаг 25 ширхэг, тесо зайрмаг 30 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан. Нийтдээ 882900 төгрөгний хохирол учраад байна.

/1 дүгээр хх-ийг 81 тал /

 

Хохирогч М.Мөнхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Дадал сумын төвд хувиараа “Сэрүүн булаг 1” нэртэй цайны газар ажиллуулдаг юм. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ойролцоогоор 07 цагийн үед цайны газар дээрээ ирэхэд манай цайны газрын зүүн урд талын жижиг поорчиг нь онгорхой байсан юм. Дотогш ороход манай цайны газрын текен дээр байсан спермейт бохь 1 хайрцаг, шока чихэр 3 ширхэг, хүслийн ундаа 6 ширхэг, улаан шонхор тамхи 10 хайрцаг, бэлнээр 15.000 төгрөг алдагдсан байсан. Нийтдээ 109.000 төгрөгний хохирол учраад байна. /1 дүгээр хх-ийн 88 тал/

 

Хохирогч Г.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Хэнтий аймгийн Дадал сумын төвд “Сэргээхүй” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүрээ онгойлгон дотогш ороход манай дээврийн яндангийн хамгаалалт төмрийг  хайчаар хайчлаад ангайлгаад манай дэлгүүрт хулгай орсон.  2 симтэй гар утас 1 ширхэг, жи мобайлын модем 1 ширхэг, жи мобайлын 1000 төгрөгний нэгжийн карт 12 ширхэг, 2 гг багтаамжтай флаш 5 ширхэг, 1 гг багтаамжтай флаш 6 ширхэг, гар утасны батерей 5 ширхэг, чихэвч 5 ширхэг, том гар чийдэн 2 ширхэг, арай жижиг гар чийдэн нь 3 ширхэг, мульт ундаа 10 ширхэг, панта ундаа 5 ширхэг, коровка вафли 10 ширхэг, том контек 8 ширхэг, том кола ундаа 5 ширхэг,цоож шоко печень ууттай чихэр 2 ширхэг, алибаба үрлэн чихэр 2 ширхэг, дирол бохь 15 боодол, утасны цэнэглэгч 2 ширхэг, бэлэн мөнгө 20.000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Нийтдээ 481.600 төгрөгний хохирол учраад байна. /1 дүгээр хх-ийн 95 тал/

 

Хохирогч Д.Янжинхорлоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ойролцоогоор 09 цагийн үед намайг дэлгүүр дээрээ ирэхэд манай дэлгүүрийн цооожийг юмаар цохиод хөшсөн бололтой гэмтээчихсэн байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 29-ний ойролцоогоор 09 цагийн үед дэлгүүр дээрээ очиход манай дэлгүүрийн хаалганы цоожийг нь юмаар цохиод гэмтээсэн байсан боловч цоож маань онгойгоогүй байсан. ... манай дэлгүүрийн ертөнцийн зугээр урд талын цонхыг хагалаад уг цонхоор хулгайч орон дэлгүүрээс spinner тоглоом 7 ширхэг, оёдолтой гар бөмбөг 1 ширхэг, оёдолгүй арай сайн чанарым гар бөмбөг 1 ширхэг, U8 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, гар чийдэн 1 ширхэг, мотоциклийн толь 1 ширхэг, мотоциклийн базуур 1 ширхэг, МОТОЦИКЛИЙН хөгжим 1 ширхэг, 1 ширхэг нь 5000 төгрөгний чихэвч 9 ширхэг, 1 ширхэг нь 3000 төгрөгний чихэвч 3 ширхэг, чихэвч ууттай 6 ширхэг, үрлэн сумтай буу 3 ширхэг, мотоциклийн аккумлятор 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Дээр нь манай дэлгүүрийн хоёр ширхэг цоож эвдэрсэн бөгөөд цонхны шил хагарсан юм. Нийтдээ 415.300 төгрөгний хохирол учраад байна. /1 дүгээр хх-ийн 102 тал/ 

 

Хохирогч А.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Дадап сумын төвд байрлах цэргийн ангийн хойд тамхины цэгийн түцийг ажиллуулдаг 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би ойролцоогоор 06 цагийн үед босож түцээ онгойлгох санаатай түцэн дээрээ очиход манай түцний хаалганы цоожийг нь эвдэпээд түцэн дотроос маань энгийн эссэ тамхи 8 хайрцаг, нүхтэй кент тамхи 5 хайрцаг, хар кент тамхи 6 хайрцаг. парламент тамхи 5 хайрцаг дирол бохь 10 боодол, орос шоколад 4 хайрцаг, тор 5 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан юм. Түцний хаалганы цоож эвдэрсэн бөгөөд нийтдээ 167.000 төгрөгийн хохирол учирсан. ... 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 6 цагийн үед би түцээ онгойлгох гээд түцэн дээрээ очиход манай түцний дээврийн хаалганы цоожийг эвдэлээд хулгай орсон байсан бөгөөд тухайн үед манай түцнээс энгийн эссэ тамхи 8 хайрцаг,  парламент тамхи 10 хайрцаг, сэнстэй вэст тамхи 10 хайрцаг, тос 6 ширхэг, улаан шонхор тамхи 20 хайрцаг, хүслийн кола ундаа 8 ширхэг, дотно сэтгэл нэртэй бэлэн гоймон 25 ширхэг, Ye Ye кофе 10 ширхэг, хаан кофе 10 ширхэг, чикопай 1 ширхэг, цагаан үзгэн бал 5 ширхэг, асаагуур 3 ширхэг эд зүйлс алдагдсан. Дээврийн хаалганы цоож эвдэрсэн. Нийт 192.600 төгрөгийн хохирол учирсан. 

 

Үнэлгээний комиссын тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 75-76, 82-83, 89-90, 96-97, 103-104, 111-114 тал/

Хохирол төлсөн баримтууд /2 дугаар хх-ийн 60-70 тал/ 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 14-15, 20, 25-26, 31-32, 37,42-43, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 202, 205, 208, 211, 214, 217 тал/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Б нь бусадтай хамтран 4 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 1.724.100 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Б.М нь бусадтай хамтран 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 524.300 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч  Б.Д нь бусадтай хамтран 1 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 415.300 төгрөгний хохирол учруулсанШүүгдэгч Д.Б нь бусадтай хамтран 3 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 1.407.200 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 674.200 төгрөгний хохирол учруулсан

Шүүгдэгч А.Б нь ганцаараа 1 удаа, бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 786.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Г.Доржсүрэн, М.Бүрэнжаргал, Э.Амаараа, М.Мөнхжаргал, Д.Янжинхорлоо, А.Цэцэгмаа нарын мэдүүлэг, гэрч А.Мичидмаа, С.Мөнхцэцэг, О.Алтантуяа, Ш.Баярмаа, Ц.Болормаа, Д.Оюунчимэг, Б.Эрдэнэцэцэг, Б.Пүрэвжав, Л.Амарзаяа,  насанд хүрээгүй гэрч А.Болор-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Б, Б.М, Б.Б, Д.Б , А.О, А.Б нар нь удаа дараагийн үйлдлээр орон байр, агуулах саванд нэвтэрч нууцаар, хууль бусаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон насанд хүрээгүй шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна. 

Насанд хүрээгүй шүүгдэгч нар нь бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар нь насанд шүүгдэгч нарыг хараа хяналтандаа байлган, сургаж хүмүүжүүлэхийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно. 

Насанд хүрээгүй шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан байх тул шүүх тэдгээр хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

                                                            

ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Б.Б, Б.М, Б.Б, Д.Б , А.О, А.Б нарыг  бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээ, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн 7.1, 7.2, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Б, А.Б нарыг 2 жилийн хугацаагаар Б.М, Б.Д, Д.Б нарыг 1 жилийн хугацаагаар тус, тус тэнсэж, насанд хүрээгүй шүүгдэгч нарын тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч болох Ц.Болормаа, Л.Амарзаяа, Ш.Баярмаа, С.Мөнхцэцэг, Б.Пүрэвжав нарын  хараа хяналтад байлган хүмүүжүүлэхийг үүрэг болгож, шүүгдэгч нарт гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, Б.М, Б.Д, Д.Б, А.О, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА