Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 136/шш2024/00195

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б овогт У. Г, хүү Бовогт У.Т нарыг эх А.Ич-ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б овогт У. Г, хүү Бовогт У.Т  нарыг 11 нас хүртэл амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Э.У-р тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар ...... аймгийн . сум ......дугаар баг ...........хороолол ........ байр 70 тоотод байрлах 42,1 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Э.У-с гаргуулж А.И.д олгож, ........ДАУ улсын дугаартай тоёота кровн маркийн автомашиныг нэхэмжлэгч Э.У-н өмчлөлд тус тус үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 470,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 470,650 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

5.Шүүхийн шийдвэр нь үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулсан үүргийн гүйцэтгэлд саад болохгүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ

 

.