Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2024/00286

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2024/00286

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: “Ш Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ж овогт Н.Э-т холбогдох

2,308,083.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш Ф” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд зээлийн гэрээний үүрэгт 2,308,083.34 төгрөгийг зээлдэгч Н.Э-ээс гаргуулж, “Ш Ф” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ш Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н овогтой Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,308,083.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь зээлээ бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ш Ф” ХХК нь хариуцагч Н.Э-т холбогдуулан 2,308,083.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2,308,083.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Ш Ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,939.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Ф” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Э-т холбогдох 2,308,083.34 /хоёр сая гурван зуун найман мянга наян гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “Ш Ф” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “Ш Ф” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,879 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,939.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш Ф” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.ЭЛБЭГЗАЯА