| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/01341/И |
| Дугаар | 182/ШШ2024/02250 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/02250
| 2024 05 20 | 182/ШШ2024/02250 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Э,
Нэхэмжлэгч: Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
/Нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнэ болон Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт ...Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана тус тус заасныг үндэслэж нэхэмжлэл гаргаж байна.
нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018/10/02-ны өдрийн 182/ШШ2018/01906 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018/11/23-ны өдрийн 2347 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2019/04/23-ны өдрийн 001/ХТ2019/00579 тоот тогтоолын дагуу Капитал банк ХХК-д 907,685,107 төгрөг төлөхөөр болсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн зүгээс дээрх барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэ нь 1,000,000, болохыг тодорхойлж үнийн санал хүргүүлсэн. Гэтэл төлбөр авагч нь манай зүгээс гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар шинжээч томилж, үнэлгээг 441,420, хэмээн тогтоосон байна. Тухайн байршилд байрлах орон сууц, үл хөдлөх эд хөрөнгийн мкв-ийн үнэлгээ нь зах зээл дээр дунджаар 3,5 сая орчим төгрөгийн үнэтэй байгаа ба үнэлгээнд ашиглагдах хэрэглэсэн үнэ цэнийн суурийг тодорхойлоогүй, зах зээлийн үнийг гол тодорхойлох үзүүлэлтүүд болох байршлийн итгэлцүүр зэргийг буруу тооцоолж, дэд бүтцийг шийдвэрлэсэн байдлын үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцүүлээгүй, хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна.
*******,,,,,,,,, нь үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, ашиг орлого олох боломжтой байдлыг хэт багаар тогтоосон байна.
Дээрх үнэлгээ нь хэтэрхий бага тогтоогдсон болохыг unegui.mn, remax.mn зэрэг үл хөдлөх хөрөнгийн зарын сайтуудаас хараад шууд тогтоож болох нийтэд илэрхий, нотлох шаардлагагүй үйл баримт юм. Учир нь тус байранд одоо ч үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд хүнсний болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах бүрэн боломжтой юм. Банкны төлбөр барагдуулах газар нь хаанаас ямар үнэлгээчин томилж байгаа талаараа төлбөр төлөгч талд мэдэгдээгүй, төлбөр төлөгчийн санал хүсэлтийг аваагүй нь үнэлгээ хэт багаар гарахад нөлөөлсөн, төлбөр авагч талд ашигтай байдлаар үнэлгээ гарсан хэмээн үзэж, хардаж байна.
Иймд *******,,,,,,,,,,,,,,,,,,өөр тус тус үнэлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2.1. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, мөн өдрийн А-97 дугаар тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилсон. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А-111, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А-268, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-269, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-189 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. БЭХА Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу Капитал банк, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 тоот магадлал, Улсын Дээд Шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00579 дугаар тогтоолоор хариуцагч Соёлзорро ХХК /РД: 5152224/-иас нийт 907,685,107 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 4,696,376 төгрөгийн хамт гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгох, хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол дараах барьцааны хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүнд:
1. Улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн*******, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,
2. Улсын бүртгэлийн Ү-2202012055 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн*******, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол,
3. Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/6 байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
4.Улсын бүртгэлийн Ү-2202018945 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай,
5. *******, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар,
6. Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших.,
7. Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/Ш32019/09175 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдрийн 182/ГХ2019/00734 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас олгогдсон. Шүүхийн шийдвэрийн дагуу Банкны төлбөр барагдуулах газар Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших., *******, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 1501013464 нэгж талбарын дугаартай, эрхийн бүртгэлийн Э-2202002399 дугаартай 678 м.кв талбайтай эзэмших эрхтэй газыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, талууд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ийг томилон үнэлүүлсэн.
Файн эстимэйт ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэх дугааргүй үнэлгээгээр үл хөдлөх дээрх, эзэмших эрхтэй газрыг нийт 441,420,өөр үнэлснийг дараах үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:
1. Үнэлгээний 1.3.1-д Захиалагч зах зээлийн үнэ цэнийг хараат бусаар тогтоолгохоор захиалсан болно, 1.6.1 Захиалагчийн үнэлүүлэхээр хүсэлт гаргасан үл хөдлөх өмчийн зах зээлийн үнэ цэнийг хараат бусаар тодорхойлох нь энэхүү гэрээт ажлын зорилго болно гэж дурдсан боловч газар эзэмших эрхийн үнэ цэнийг 36,,өөр,ыг өртгийн хандлагаар 404,,өөр тогтоосон нь үнэлгээний захиалга, зорилгыг зөрчсөн. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнээр үнэлгээг тогтоох байсан.
2. Үнэлгээчин, газар эзэмших эрхийн нийт зах зээлийн үнийг тухайн үеийн байдлаар зах зээлд худалдан борлуулж байгаа хөрөнгөтэй харьцуулж 382,420,өөр үнэлгээг гаргасныг бас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3. Тухайн нь 2015 онд ашиглалтанд орж үнэт эдлэлийн үйлдвэрлэлийн зориулалтаар богино хугацаанд ашиглагдсан бөгөөд дотор нь хэзээ ч хүн амьдарч байгаагүй. Гэтэл шинжээч /хаус/-ны зориулалтаар ашиглагдаж байгаа хөрөнгөтэй харьцуулсан байна.
4. Тухайн 2016 оноос хойш ашиглагдаагүй, одоо ч ашиглаагүй байхад шинжээч үнэлж байгаа барилга нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа тул үйл ажиллагааны болон эдийн засгийн элэгдэл байхгүй гэж үзлээ.
5. Шинжээч зах зээлд 650.0 сая төгрөгөөр зарлагдсан хаустай хөрөнгийг харьцуулж үнэлсэн байх бөгөөд үнэлэгдэж байгаа хөрөнгийн ойролцоо байршилд шинжээчийн ашигласан www.unegui.mn сайтаас хайж үзэхэд шинээр барьсан 1 давхар 100 м.кв талбайтай 120.0 сая төгрөг буюу 1 м.кв нь 1,200, байна. Мөн 365 м.кв талбайтай, 3 давхар шинэ хаусыг 490.0 сая төгрөгөөр буюу 1 м.кв нь 1,342,өөр санал болгож байхад яагаад 650.0 сая төгрөгөөр санал болгосон хөрөнгөтэй харьцуулж үнэлсэн нь тодорхойгүй байна.
6. Шинжээчийн харьцуулж үнэлгээг гаргасан 650.0 сая төгрөгийн хаус шинжээчийн үнэлсэнны чанар, дотоод засал, байдал эрс тэс байдалтай.
7. Шинжээч эзэмших эрхтэй газрын үнэлгээг 1 м.кв талбайгаар гаргаж нийт үнэлгээг гаргасан ба ингэхдээ тухайн газар дээр байрлахны суурийн доод хэсэгт байгаа газрын хэмжээг хассангүй. Өөрөөр хэлбэлны суурийн доор байрлах газар нь тухайны үнэлгээнд шингэх нь тодорхой бөгөөд 2 дахин үнэлэгдэж байгаа нь үндэслэлгүй болсон.
8. Үнэлгээний тайлангийн 1.15.6 дахь хэсэгт Үнэлж буй хөрөнгөтэй холбоотой бид мэдүүлэг өгөх эсвэл шүүх үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээхгүй гэсэн нь өөрийн гаргасан үнэлгээнд эргэлзээтэй, хамгаалах сонирхолгүй байгааг харуулж байна.
Дээрх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх. 8.3.5.үнэлгээний тайланд үнэлгээний өдөр болон үнэлгээний тайлан бэлтгэсэн он сар, өдрийг тусгана гэж заасанд нийцэхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
2.2. Х.Соёл-Эрдэнийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн байранд үйлдвэрлэл явуулж байгаа гэж бичээд байгаа нь худлаа юм. Үнэгүй.мн, ремакс зэрэг сайтуудаас харах ёстой байсан гэдэг нь нотлогдоогүй учир энэ нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Анхнаасаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилготой байсан нь тодорхой байгаа. Хариуцагчийн тайлбарын хувьд хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэв.
3. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1906 дугаар шүүхийн шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 579 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай Капитал банк ХХК-ийн банкны эрх хүлээн авагчийн гаргасан хүсэлт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2 дугаар зүйлийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж капитал банк барьцаалагдсан Соёл зорро компанийн гүйцэтгэх захирал буюу 100%-ийн хувьцаа эзэмшигч Соёл-Эрдэнийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22023450 дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, зүрх уул 1 дүгээр хэсэг гудамж 112-2 тоотод байрлах,, үл хөдлөх эд хөрөнгийг болон нэгж талбарын 1501013464 дугаартай 678 м.кв талбайтай газрыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 2036032730 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20350327/30 дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/07 дугаартай тогтоолоор зах зээлийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчин Файн Эстимед компанийн шинжээч *******ээр тогтоолгоход нийт 441,420,өөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/727, 3/726 дугаар мэдэгдлүүдийг төлбөр төлөгч Соёл зорро компанийн итгэмжилсэн төлөөлөгч н.Баяраа болон төлбөр авагч Капитал банк компанийн итгэмжилсэн төлөөлөгч ******* нарт гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу Капитал банкны эрх хүлээн авагч хөрөнгийн үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4/
4.2. Итгэмжлэл /хх 5/
4.3. Банкны төлбөр барагдуулах газрын 2024.02.16-ны өдрийн 3/727, 3/728 дугаар мэдэгдэл /хх 6-7/.
5. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Итгэмжлэл /хх 53/
5.2. Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах тухай тушаал /хх 54/
5.3. Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал /хх 55/
5.4. Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-111 дугаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаал /хх 56/
5.5. Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дугаар Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаал /хх 57/
5.6. Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-394 дугаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаал /хх 58/
5.7. Монголбанкны ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А-269 дугаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаал /хх 59/
5.9. Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А-189 дугаар Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаал /хх 60/
5.10. Банкны төлбөр барагдуулах газрын 2024.02.16-ны өдрийн 3/726 дугаар мэдэгдэл /хх 61/
5.11. Үнэгүй.мн-ээс татсан мэдээлэл бүхий хуудас болон үнэлэгдэж буй барьцаа хөрөнгийн фото зураг /хх 108-124/.
6. Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
6.1. Итгэмжлэл /хх 42, 126/
6.2. Хариу тайлбар /хх 139/
6.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.12-ны өдрийн 734 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 140-141/
6.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.12-ны өдрийн 9175 дугаар захирамж /хх 142-143/
6.5. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.02-ны өдрийн 1906 дугаар шийдвэр /хх 144-1153/
6.6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2020.11.04-ний өдрийн тогтоол /хх 154/
6.7. Соёл зорро ХХК-ийн итгэмжлэл /хх 155/
6.8. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх үүрэг хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл /хх 156/
6.9. Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах хуудас /хх 157, 160, 162-163/
6.10. 2022.11.17-ны өдрийн 20360327/30 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 158/
6.11. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.11.17-ны өдрийн тэмдэглэл /хх 159/
6.12. 2024.01.17-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 161/
6.13. 2024.01.17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 164/
6.14. Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэл /хх 165/
6.15. Банкны төлбөр барагдуулах газрын 2024.01.19-ний өдрийн 3/328, 3/327 дугаар мэдэгдэл /хх 166-167/
6.16. Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2024.01.22-ны өдрийн 93 дугаар үнийн санал хүргүүлэх тухай дугаар албан бичиг /хх 168/
6.17. Х.Соёл-Эрдэнийн 2024.01.22-ны өдрийн үнийн санал /хх 169/
6.18. Шинжээч томилох тухай 2024.01.31-ний өдрийн 1/7 дугаар тогтоол /хх 170/
6.19. Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх 171/
6.20. Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт /хх 172/
6.21. Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 173-203/
6.22. Банкны төлбөр барагдуулах газрын 2024.02.16-ны өдрийн 3/727 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 204-205/
6.23. Банкны төлбөр барагдуулах газрын 2024.02.16-ны өдрийн 3/726 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 206-207/.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр *******ээс мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнэ, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нар нь тус тус Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан,,,,,,,, 404,,өөр,,,,,,өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Энэхүү хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт товлож, хурлын товыг зохигчдод мэдэгдсэн хэдий ч нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар шүүх хариуцагчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3. Нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнэ нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зах зээлийн үнийг тодорхойлох үзүүлэлтүүд болох байршлын итгэлцүүр зэргийг буруу тооцоолж, дэд бүтцийг шийдвэрлэсэн байдлын үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцүүлээгүй, хэт доогуур үнэлсэн, үнэлэгдэж буй үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, Банкны төлбөр барагдуулах газар нь хаанаас ямар үнэлгээчин томилж байгаа талаараа төлбөр төлөгч талд мэдэгдээгүй, төлбөр төлөгчийн санал хүсэлтийг аваагүй зэргээс үнэлгээ хэт багаар гарсан гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээны үнэлгээг өртгийн хандлагаар тогтоосон нь үнэлгээний захиалга, зорилгыг зөрчсөн. Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнээр үнэлгээг тогтоох байсан, үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг буруу тогтоосон, ижил төстэй хөрөнгөтэй харьцуулаагүй, эзэмших эрхтэй газрын үнэлгээг 1 м.кв талбайгаар гаргаж нийт үнэлгээг гаргаснаас үнэлгээ илт өндөр гарсан, хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3.хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх. 8.3.5.үнэлгээний тайланд үнэлгээний өдөр болон үнэлгээний тайлан бэлтгэсэн он сар, өдрийг тусгана гэж заасанд нийцэхгүй байна гэж тодорхойлсон.
5. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг хийлгүүлсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хөрөнгийн үнэлгээг мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргана.
6. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.
6.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Соёлзорро ХХК-иас 907,685,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банк ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68,699,428 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Соёлзорро ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн барьцаанд байгаа:
1.Улсын бүртгэлийн Ү-2202003795 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн*******, МУИС-20 дугаар байрны 17 тоот хаягт орших 34 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,
2.Улсын бүртгэлийн Ү-2202012055 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн*******, Баруун сэлбийн гудамж, 8/8 дугаар байрны 30 тоот хаягт орших 91.55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 30 тоот зогсоол,
3.Улсын бүртгэлийн Ү-2204036576 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/, нарны зам 99/б байрны 904 тоот хаягт орших 74.65 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,
4.Улсын бүртгэлийн Ү-2202018945 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уул 9 дүгээр гудамжны 22 тоот хаягт орших, 161.28 м.кв талбайтай,
5.*******, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар,
6. Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших.,
7.Улсын бүртгэлийн Ү-2204064492 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, /13344/ Хилчид гудамжны 33 дугаар байрны 76 тоот хаягт орших 514.92 м.кв талбайтай 5 өрөө орон сууц зэрэг эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
Энэхүү шүүхийн шийдвэр нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2019/00579 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
6.2. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 9175 дугаар шүүгчийн захирамж, 182/ГХ2019/00734 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу хариуцагч Соёлзорро ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь өнөөг хүртэл дуусгавар болоогүй байгаа, ажиллагааны дагуу төлбөр төлөгчөөс мөнгөн төлбөрийг төлбөр авагчид бүрэн шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй тул төлбөр төлөгчийн үүрэг хэвээр байна.
6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 оны 04 дүгээр сарын 01, 2022 оны 11 дүгээр сарын 17, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд төлбөр төлөгч Соёлзорро ХХК-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн, шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж, үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал авчээ.
6.4. Соёлзорро ХХК-ийн хувьцаа эзэмшигч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Х.Соёл-Эрдэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр барьцаа хөрөнгө болох:
Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших.ны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн саналд 800,000,,
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын үнийн саналд 200,000,ийн саналыг тус тус гаргажээ.
6.5. Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр барьцаа хөрөнгө болох:
Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших.ны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо,, 1 дүгээр хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших, 18639319366684 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт 120,000,өөр үнэлсэн саналыг гаргажээ.
6.6. Ийнхүү төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь барьцаа хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүйн улмаас Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний зах зээлийн үнэлгээг гаргуулах зорилгоор Файн Эстимэйт ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 49, 54, 55 дугаар зүйлд нийцжээ. /хх 140-171/
6.7. Файн Эстимэйт ХХК, мэргэшсэн үнэлгээчин ******* нь Улсын бүртгэлийн Ү-2202023450 дугаартай Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 1 хэсэг гудамж, 112/2 тоот хаягт орших.ны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлалтай 18639319366684 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт өнөөгийн зах зээлийн үнэлгээг 441,420,өөр тогтоожээ. /хх 172-202/
Хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний аргуудыг хослуулан хэрэглэж,ны үнэлгээг өртгийн хандлагаар тогтоосон үнээр, газар эзэмших эрхийг зах зээлийн жишиг үнийн аргаар тогтоосон үнээр үнэлгээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж байна.
7. Шүүх хуралдаанд шинжээч ******* нь Газар болон байшинтай хөрөнгийн хувьд ижил төстэй гэж тохируулга хийж байгаа юм. Яг ижил хөрөнгө байхгүй байгаа учраас ойролцоо хөрөнгийг авч байгаа юм. Үнэлгээчин 3 аргаар үнэлдэг. Тэгээд хамгийн их итгэл үнэмшилтэй байгаа хөрөнгөө сонгож үнэлдэг. Тухайн хөрөнгө нь цахилгаан халаалттай. Төвийн цахилгаан 380-ийн холболттой. 100 метрийн гүний худагтай. Кольцо суулгаж байгальдаа шингээдэг байдлаар дэд бүтцийг нь шийдсэн хөрөнгө байгаа юм. Инженерийн шугам сүлжээнээс холбогдсон байдлын итгэлцүүр 0/95 гээд шугам сүлжээнд тооцчихсон. Хэрвээ огт төвийн холболтгүй бол 0/75-аар ордог юм. Төвийн халаалтгүй зөвхөн цахилгаан буюу нам даралтаар халдаг учраас 0/95, бусад дэд бүтэц, цэвэр ус нь гүний худгаас гардаг. Бохирыг нь соруулдаг. Мөн үл хөдлөхийн гэрчилгээ нь зөвхөнын зориулалттай. Орлогын хандлагаар үнэлгээг тогтоогоогүй. Яагаад гэхээр тухайн үл хөдлөх хөрөнгө одоогийн байдлаар орлого олох үйл ажиллагаанд ашиглагдаагүй байна. Хөрөнгө нь алслагдмал байрлалд байгаа учир түрээслээд орлого олох боломж хомс гэж үзэж байгаа. Тиймээс орлогын хандлагаар үнэлэх шаардлагагүй гэж үзсэн. Газрыг дангаар нь зах зээлийн аргаар үнэлсэн. Хувийн сууцыг өртгийн аргаар үнэлсэн. Энэ хоёрын нийлмэл дүнгээр тогтоосон аргад ач холбогдол өгөөд эцсийн үнэлгээг тогтоосон. Гэхдээ газартай байшинтай харьцуулж үнэлсэн. Тэр үнэлгээг эцсийн байдлаар тогтоогоогүй. Сонгосон хөрөнгүүд маань ойролцоо боловч хэмжээний хувьд ялгаатай. Тэгээд хийцлийн хувьд ялгаатай, байршлын хувьд бас ялгаатай. Тохируулга хийгдсэн боломжийг тухайн үнэлэгдэж байгаа хөрөнгийн үнэ цэнийг гүйцэт илэрхийлнэ гэдэгт итгэл үнэмшил муутай байсан учраас нөгөө аргыг нь сонгосон гэж хөрөнгийг үнэлгээг тогтоосон байдлаа тайлбарласан.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнийн ... байршлын итгэлцүүр зэргийг буруу тооцоолж, дэд бүтцийг шийдвэрлэсэн байдлын үнэлгээг нь зах зээлийн бодит үнэ ханшид нийцүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулж орлого олох боломжтой байдлын үнийн итгэлцүүрийг оновчтой тодорхойлоогүй, үнэлгээ хэт бага гарсан ... гэх,
нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн ...ны үнэлгээг өртгийн хандлагаар тогтоосон нь үнэлгээний захиалга, зорилгыг зөрчсөн, үл хөдлөх хөрөнгийн зориулалтыг буруу тогтоосон, ижил төстэй хөрөнгөтэй харьцуулаагүй, эзэмших эрхтэй газрын үнэлгээг 1 м.кв талбайгаар гаргаж нийт үнэлгээг гаргасанаас үнэлгээ илт өндөр гарсан, хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэхгүй байна ... гэх тайлбарууд үндэслэлгүй, нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээнд маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тус тус баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нар нь тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
8. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж хуульчилсан тул нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнийн Банкны төлбөр барагдуулах газар нь хаанаас ямар үнэлгээчин томилж байгаа талаараа төлбөр төлөгч талд мэдэгдээгүй, төлбөр төлөгчийн санал хүсэлтийг аваагүй зэргээс үнэлгээ хэт багаар гарсан гэх тайлбар үндэслэлгүй юм.
Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 5 дугаар талд үнэ цэнийг 2024.02.16-ны өдрөөр тогтоосон гэж тайлагнасан байх бөгөөд шүүх хуралдаанд гэрч ******* нь техникийн алдаа гаргаж хөрөнгийн үнэлгээний тайлангийн огноог 2024.12.16-ны өдрөөр бичсэн байна гэж мэдүүлсэн, үнэлгээний огноо буруу бичигдсэн нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
9. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Банкны төлбөр барагдуулах газарт холбогдох,,,,,,,,, 404,,өөр,,,,,,өөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнэ, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Соёл-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА