Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2024/02868

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21

182/ШШ2024/02868

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 666,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуагч д холбогдуулан 666,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байр, Хүнсний 51-р салбар гэж явдаг Премиум Дистрибьюшн ХХК-ийн CU дэлгүүрт менежерийн ажилтай. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 9 цагийн үед орж ирээд идэшний мах хийх хүндээ өгч явуулна, маргааш өглөө мөнгийг нь төлье гээд Jack Daniels 1 литрийн виски 2 ширхэгийг зээлж авсан. Гэвч энэ төлбөрөө төлөөгүй. Дараа нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн орой намайг байхгүй байх үед орой орж ирээд интернет банк блоклогдсон, 00 цаг өнгөрөөгөөд интернэт банкны блокоо гаргачихаад мөнгийг нь өгье гээд дахин 2 ширхэг Jack Daniels 1 литрийн вискиг кассын ажилтнаас авсан байсан. Гэвч төлбөрөө төлөөгүй. Төлөх талаар утсаар ярьж шаардсан. Viber чатаар мөн бичиж мөнгөө нэхсэн боловч нь хүртэл төлөөгүй.

Би тус дэлгүүрийн менежер тул Б.Батсуурийн авсан 4 ширхэг вискины үнэ болох 636,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр компанидаа төлсөн. Б.Батсуурийг виски авах үед Jack Daniels 1 литртэй нь 166,650 төгрөгийн үнэтэй байсан. Намайг тус төлбөрийг төлөх үед хямдарсан байсан учир хямдарсан үнээр нь төлж барагдуулсан. Би тай хувийн харилцаа байхгүй бөгөөд манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан тул итгээд зээл өгсөн юм. Иймд Б.Батсууриас 4 вискиний үнэ 666,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/

3.2. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 3/

3.3. CU дэлгүүрийн төлбөрийн баримт /хх 38/

3.4. ын Голомт банкны дансны хуулга /хх 75/.

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ын тай харилцсан viber чат болон Б.Батсуурийн виски авч байгааг харуулсан дүрс бичлэгч үзлэг хийж тэмдэглэлээр бэхжүүлсэн. /хх 61-74/

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан 666,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Энэхүү хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагт товлож, хурлын товыг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн боловч тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэснээр шүүхийн мэдэгдэх хуудас буцсан, хариуцагчийн холбогдох утас руу хэд хэдэн удаа залгахад холбогдох боломжгүй, улмаар мессеж үлдээсэн хэдий ч хариу өгөөгүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагч мэдэгдэх хуудсыг гардаж аваагүй үндэслэлээр тус шүүх хуралдааныг хойшлуулсан.

 

Ингээд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр товлож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна гэж заасны дагуу хариуцагчийн оршин хорооны Засаг даргад мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн ч дээрх хаягт оршин суудаг эсэх, шүүхийн мэдэгдэх хуудас гардуулсан эсэх талаар холбогдох мэдээллийг заасан хугацаанд ирүүлээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулж 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр товлон зарласан.

 

Улмаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас 2024.06.20-ны өдөр тус хорооны 7 дугаар байрны 23 тоотод нь бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болно гэх албан бичгийг ирүүлсэн байна.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар оршин суугаа хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасан журмын дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгчийн хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 7 дугаар байр, Хүнсний 51-р салбар гэж явдаг Премиум Дистрибьюшн ХХК-ийн CU дэлгүүрээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2 ширхэг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 ширхэг, нийт 4 ширхэг Jack Daniels виски зээлж авсан гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагсан шүүхийн үзлэгээр бэхжүүлэгдсэн viber чат болон дүрс бичлэгээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбарыг өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар хариуцагчийг CU дэлгүүрээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2 ширхэг, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 ширхэг, нийт 4 ширхэг Jack Daniels вискиг хүлээн авсан гэж үзнэ.

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Батсуурийн авсан 4 ширхэг Jack Daniels вискиний төлбөрт 636,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, CU Хүнсний 51 дэлгүүрийн төлбөрийн баримт, ын Голомт банкны дансны хуулгаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, 493 дугаар зүйлийн 493.2-т Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь Премиум Дистрибьюшн ХХК-ийн CU дэлгүүрт менежерийн ажил эрхэлдэг гэж тайлбарласан ч түүнд төлбөрийг дараа авах нөхцөлөөр худалдан борлуулалт хийх эрх олгосон талаарх баримтгүй байна.

Иймээс талуудын хооронд гэрээний болон хууль заасан үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд хариуцагч нь 4 ширхэг Jack Daniels вискиний үнийн дүнгийн хэмжээнд үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгчийн төлбөрийг хариуцагчаас шаардаж буй нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Батсуурийг виски авах үед Jack Daniels 1 литртэй нь 166,650 төгрөгийн үнэтэй байсан гэж тайлбарлан /166,650х4/ 666,600 төгрөгийг шаардсан ч тэрээр тус вискиний төлбөрт 636,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 30,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 636,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсууриас улсын тэмдэгтийн хураамжид 19,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Батсууриас 636,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,548 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсууриас улсын тэмдэгтийн хураамжид 19,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА