| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03572/И |
| Дугаар | 182/ШШ2024/02844 |
| Огноо | 2024-06-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/02844
| 2024 06 18 | 182/ШШ2024/02844 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******, МН тауэр 12 давхар 1207 тоот хаягт байрлах Гэрэл финанс ББСБ ХХК /РД:5832551/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1.Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Гэрэл финанс ББСБ ХХК ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,337,700 төгрөг гаргуулахаар 2023 оны 11 сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд ******* хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 28-р хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Б.Гэрэлтуяа нь 2021 оны 07 сарын 01-ний өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа Баянзүрх дүүрэг 28-р хороо Хужирбулангийн зам 112, 65-р гудамж 2010-2 тоотод оршин суудаг гэж зээл хүсэгчийн анкетан дээр бичсэн байсаны дагуу энэ хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолтыг үндэслэн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2023 оны 05 сарын 05-ны өдөр Б.Гэрэлтуяагийн оршин суугаа хаягын лавлагааг, иргэний үнэмлэхний лавлагаа зэргийг үндэслэн Баянзүрх дүүрэг 28-р хороо Хужирбулан 4-р хэсэг гудамж 63-1955 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оны 06 сарын 06-ны өдрийн тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн Баянзүрх дүүргийн 28-р хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн 101/ШЗ2023/14296 тоот захирамж гарсан. 2023 оны 07 сарын 07-ны өдөр 101/ШЗ2023/14296 тоот захирамжыг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан боловч зээл хүсэгчийн анкетан дахь хаяг болох Баянзүрх дүүрэг 28-р хороо Хужирбулан, 4-р хэсэг 65-р гудамж 2010-2 тоот хаягт амьдардаг эсэхийг шалгасан эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалсаны дагуу манай байгууллага 2023 оны 11 сарын 10-ны өдөр тухайн хаягаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ахин нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн 2024 оны 02 сарын 19-ны өдрийн 101/ШЗ2024/04980 тоот захирамж гарсан. Үүнээс шалтгаалан манай байгууллага Б.Гэрэлтуяагын гэрээ байгуулахдаа бүрдүүлж өгсөн материалын дагуу нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна. Мөн нотариатч зээлийн гэрээг батлахгүй гэсэн тул хуулбар хувийг, шүүгчийн захирамжын хамт хавсаргасан.Оршин суугаа хаяг нь тодорхойгүй Б.Гэрэлтуяаг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд-Эрдэнээс шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2751 дугаартай зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/14296 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШЗ2023/09778 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийн хуулбар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Гэрэл финанс ББСБ ХХК нь Б.Гэрэлтуяатай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2751 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 3,302,910 төгрөгийн зээл олгосон.
2.2 Зээлдэгч Б.Гэрэлтуяагаас зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/14269 дугаар захирамжаар Б.Гэрэлтуяа нь Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг гудамж 63-1955 тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Б.Гэрэлтуяагийн хаяг тодорхойгүй гэнэ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.
Энэ хүрээнд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 182/ШЗ2024/10548 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас Б.Гэрэлтуяагийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 4 хэсэг гудамж 63-1955 тоот гэжээ.
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Гэрэлтуяагийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон оршин суугаа хаягийн лавлагаа, дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Гэрэл финанс ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй.
6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Буянтөрийн Гэрэлтуяа /РД:ОЮ00231001/-г эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК, түүний төлөөлөгч Б.Сувд-Эрдэнэ /утас:80888146/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ шҮҮГЧ О.АЗЗАЯА