Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/02846

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 18

182/ШШ2024/02846

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: *******,*******, МН тауэр 12 давхар 1207 тоот хаягт байрлах Гэрэл финанс ББСБ ХХК /РД:5832551/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг оролцов. (Нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

 

1.Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн ******* регистрийн дугаартай ******* нь Гэрэлфинанс ББСБ- ийн GEREL цахим зээлийн аппликейшнд хүсэлт гаргаж, 2021 оны 12 сарын 21-ний өдөр 104551 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг баталгаажуулсан. Д.Түмэнхишиг уг гэрээний үндсэн дээр 2022.03.16-ны өдөр 100,000 төгрөгийг бүр 1 сарын хугацаатай, сарын 8.7 хувийн хүүтэй зээлж авсан байна. Зээлдэгч нь тухайн үед 99635904 дугаарын утсаар холбогдож байсан ба зээлийг төлүүлэхээр удаа дараа шаардаж мэдэгсэн боловч утас харилцаа тасалж төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Гэрэл финанс ББСБ нь зээлийн эргэн төлөлтийг шаардаж 2024 оны 01 сарын 30-ны өдөр түүний зээл авах үедээ тодорхойлсон Төв аймаг, Баянжаргалан сум, 3-р баг, Эрдэнэ тоот хаягаар шүүхэд хандсан боловч Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 19-ний едрийн 151/ШЗ2024/00590 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт оршин суудаггүй гэх багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ББСБ нь Д.Түмэнхишигийн зээл авах үедээ өгсөн мэдээллийн дагуу ойр дотны хүмүүстэй нь харилцаж зээлийг төлүүлэхээр хаяг тодорхойлох ажиллагааг явуулсан боловч үр дүнгүй болж, цаашид өөрсдийн боломжоор хаягийг тогтоож чадахгүй болсон. Д.Түмэнхишигийн цахим зээлийн гэрээний үүрэг 2024 оны 01 сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 100,000 төгрөг, зээлийн хүү 210,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,368 төгрөг нийт 350,908 төгрөг байх ба зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүйгээс ББСБ нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн. Иймд ******* регистрийн дугаартай *******ийг эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаагаас шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байна.

 

3. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 104551 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШЗ2024/00590 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:

2.1 Гэрэл финанс ББСБ ХХК нь Д.Түмэнхишигтэй 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104551 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 100,000 төгрөгийн зээл олгосон.

2.2 Зээлдэгч ******* зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 151/ШЗ2024/00590 дугаар захирамжаар Д.Түмэнхишиг нь Төв аймаг, Баянжаргалан сум, 3 дугаар баг, Эрдэнэ тоот хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Д.Түмэнхишигийн хаяг тодорхойгүй гэнэ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4. Энэхүү иргэний хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарах тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход шаардлагатай баримт, лавлагааг шүүхийн журмаар гаргуулах эрхтэй.

 

Энэ хүрээнд шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 182/ШЗ2024/10554 дугаар захирамжийн дагуу Улсын бүртгэлийн газраас Д.Түмэнхишигийн оршин суугаа газрын лавлагааг гаргуулсан ба лавлагаанд Төв аймаг, Баянжаргалан сум, 3 дугаар баг, Эрдэнэ тоот гэжээ.

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Түмэнхишигийн оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон оршин суугаа хаягийн лавлагаа, дээрх баримтуудаар тогтоогдож байх тул Гэрэл финанс ББСБ ХХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

6. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* /РД:*******/-ийг эрэн сурвалжлах, түүний амьдарч байгаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Гэрэл финанс ББСБ ХХК, түүний төлөөлөгч М.Сугармаа /утас:90091079/-д мэдэгдэхийг Төв аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА