Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2016/0208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш овогт Жы З /РД: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох,

Гуравдагч этгээд: Бы овогт Гын Н******* /РД: *******/

Нэхэмжлэлийн шаардлага: ...иргэн Н*******т газар эзэмшүүлсэн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Зийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*******, гуравдагч этгээд Г.Н*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.А*******, гэрч М.Б*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ч.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Ж овогтой З нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Хуурай мухар зусланд өөрийн хөрөнгөөр хашаа барьж, төгөл мод таьж ургуулсан болно.

Энэхүү газрын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааныг удирдлага болгон зохих журмын дагуу эзэмшин авах хүсэллтэй байгаагаа Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны мэргэжилтэнд мэдэгдэхэд, уг газрыг нэгж талбарт бүртгэн өөр иргэнд эзэмшүүлсэн захирамж, шийдвэр байгаа тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн болно.

Миний бие тус газрыг 2011 оноос эхлэн арчлан тордож, улмаар хашаа байгуулсны үндсэн дээр төгөл мод тарьж ургуулсан байсан бөгөөд зохих журмын дагуу эзэмшин авах эрхээ хэрэгжүүлэхээр балтгэж байтал, барьсан хашааг маань нурааж 2014 оны А/309 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан газрыг эзэмшсэн байсан.

Энэхүү захиргааны акт бол иргэн Ж.З би Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дах хэсэгт заасны дагуу хэрэгжүүлж болох субъектив эрхэд маань зүй бусаар халдаж, энэхүү эрхийг маань зөрчсөн захиргааны хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

Дээрх газар эзэмшүүлэх тухай захиргааны акт нь иргэн миний бие тус газрыг давуу эрхээр эзэмших эрх зүйн боломж, субъектив эрхийг маань хязгаарласан, зорилгодоо нийцээгүй акт гэж үзэн, холбогдох дээд шатны байгууллага болох Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргасан боловч 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/7355 дугаар албан бичгээр тус актыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан.

Миний бие Нийслэлийн Өмчийн харилцааны газарт дээрх гомдлыг гаргахдаа гэрэл зургаар бэхжүүлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн, тус маргаан бүхий актын биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж өгөх хүсэлт болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн боловч, гомдол гаргагч надад биечлэн оролцох боломжийг олгоогүй, тус гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлийн хувийг өгөөгүй, цаашилбал холбогдох баримтыг судлах ажиллагаа хангалтгүй хийсэн болно.

Газрын тухай хуулийн газар эзэмшүүлэх тухай зохицуулалт агуулсан 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дах хэсэгт заасныг иргэн, аж ахуй нэгжид тодорхой журмын үндсэн дээр хэрэгжүүлж болох эрхийг олгосон зохицуулалт гэж нэхэмжлэгч миний бие үзэж байгаа. Миний бие Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан журмын дагуу тус газрыг давуу эрхээр эзэмших эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн боломжтой иргэн юм.

Гэтэл тус газарт байгуулсан төгөл модыг маань иргэн Г.Н******* нь хашааг маань шууд нурааж, өөрөө шинэ хашаа байгуулан модыг маань хүрээлэн авч эзэмшсэн.

Иймд миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасныг үндэслэн иргэн Г.Н*******т газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Зийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/309 дүгээр захирамжаар иргэн Г.Н*******т тус дүүргийн Хуурай мухарын зусланд гэр бүлийн хэрэгцээнд 500 м.кв газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, 32.2.1 овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2 эзэмшил газрыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3 газар эзэмших зориулалт, хугацаа гэх заалтад заасны дагуу 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж эрх олгосон захирамж, гэрээ, гэрчилгээ төрийн өмчийн газрыг дур мэдэн ашиглаж ирсэн.

Иймд дүүргийн Засаг даргын захирамж нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/309 дүгээр захирамжаар иргэн Г.Н*******т тус дүүргийн Хуурай мухарын зусланд гэр бүлийн хэрэгцээнд 500 м.кв газрыг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, 32.2.1 овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2 эзэмшил газрыг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.2.3 газар эзэмших зориулалт, хугацаа гэх заалтад заасны дагуу 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн нь Газрын тухай хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийг зөрчиж эрх олгосон захирамж, гэрээ, гэрчилгээ төрийн өмчийн газрыг дур мэдэн ашиглаж ирсэн.

Иймд дүүргийн Засаг даргын захирамж нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан тус нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй олгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Г.Н******* нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Г.А******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г овогтой Н******* миний бие 2003 оноос Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухарын газар зуслангийн байшин барих зорилгоор модон хайсан хашаа барьсан бөгөөд 2004 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргад газар эзэмшүүлэх хүсэлтээ газрын мэргэжилтэн н.Батаа гэх хүнд өгсөн боловч 2008 он хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй.

Дахин 2008 онд кадастрын зураг хийлгэж, Засаг даргад дахин газар эзэмшүүлэх хүсэлтээ өгсөн бөгөөд үүний дагуу газар эзэмшүүлэх захирамж гарсан.

Захирамжийн дагуу бүхий л хийх ёстой төлбөр тооцоог хийж, миний газар эзэмшүүлэх эрх баталгаажиж, газар эзэмшүүлэх гэрчилгээг 2014 онд авсан.

Миний 2003 онд барьсан хашаа алга болж, манай газар дээр өөр шон зоон 3 ширхэг мод тарьсан байсан.

Тиймээс утасны дугаараа хашаан дээр үлдээн холбоо барих зар тавьсан боловч нэг ч удаа холбогдоогүй.

Хашаа барьсан хүн олдохгүй болохоор нь бид өөрийн газар дээрээ төмөр хашаа барьсан бөгөөд хууль ёсны дагуу хүсэлтээ өгч, газар эзэмших эрхтэй болсон.

Газар эзэмших хүсэлтээ өгч, кадастрын зураг хийлгэсэн газар дээр Ж.З нь 3 ширхэг мод тарьсан үйлдэл нь хүний газрыг авах гэсэн санаатай үйлдэл байх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан заалтад хамаарахгүй байна.

Тиймээс Ж.Зийн гаргасан нэхэмжлэл болон хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан үзээд нэхэмжлэгч Ж.Зийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.З гуравдагч этгээд Г.Н*******т газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргасан бөгөөд уг өргөдлийн хариуг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өрийн 3/7355 дугаар албан бичгээр ...Иргэн Г.Н******* нь Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 19 дүгээр хороо Хуурай мухарын зусланд газар эзэмших хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн А/442 дугаар захирамжаар 500 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Дээрх байршилд та дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл хүсэлтээ бүртгүүлээгүй ба таны эзэмшил газар гэснийг тогтоох боломжгүй. Мөн газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хлоно гэсэн байх тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж өгсөн байна.

Гуравдагч этгээд Г.Нарангэрэлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Хуурай мухарт байрлалтай, зуслангийн зориулалттай 500 м.кв газрыг эзэмшүүлж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 000527912 дугаартай гэрчилгээг олгожээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрхийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгоно, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хлоно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь гуравдагч этгээд Г.Н*******т Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухар гэдэг газарт зуслангийн зориулалтаар газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд газар эзэмших эрхийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  олгоно, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хлоно гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь газрыг гуравдагч этгээд Г.Нарангэрэлд эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2011 оноос хойш арчилж, тордож, өөрийн эзэмшилд байлгаж байсан гэж маргаж байгаа боловч гуравдагч этгээд Г.Н******* нь 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандаж байсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан өргөдөл хүсэлт хүлээн авсан баримт, Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэхийг хүссэн өргөдөл, Кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн 2008 онд ирсэн баримт бичгийн бүртгэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд нэхэмжлэгчийн ...иргэн Н*******т газар эзэмшүүлсэн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Зийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Зийн гаргасан ...иргэн Н*******т газар эзэмшүүлсэн А/309 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ж.Зийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА