Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02693

 

 

 

 

 

 

 

2024 06 10 182/ШШ2024/02693

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: .....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,053,211 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ..... ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Бу нь .....тай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 3002-2019/1100 тоот Зээлийн гэрээ мөн 3002-2019/1100-1 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 3,599,900 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй хэрэглээний худалдан авалтад зориулж авсан.

Зээлдэгч нь өнөөдрийн байдлаар дээрх зээлийн үндсэн төлбөрт 667,730.65 төгрөг, үндсэн хүүнд 1,333,861.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 156,467.65 төгрөг нийт 2,158,060 төгрөг төлсөн бөгөөд нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэж, зээлийн гэрээний хугацаа дууссан.

Зээлдэгчээр зээлийн төлбөр төлүүлэхээр бүртгэлтэй хаягаар очсон боловч тухайн хаягандаа оршин суудаггүй байсан тул шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан.

Улмаар шүүхээс 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 181/ШШ2024/00551 дугаартай эрэн сурвалжлах тухай шүүхийн шийдвэр гарсны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцагчийн хаягийг олж тогтоож Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирүүлсэн.

Зээлдэгч О.Бутай байгуулсан зээлийн гэрээний үүрэг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 2,932,169 төгрөг, хүү 1,876,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244,796 төгрөг, нийт 5,053,221 төгрөг байна.

Иймд хариуцагчаас 5,053,221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:

..... ХК-аас зээлийн төлбөрт 5,023,221 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Уг төлбөрийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван, нөгөө талаас хариуцагч О.Бу нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ..... ХК нь хариуцагч О.Бут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,053,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Бу нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,053,221 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгч ..... ХК-д бүрэн төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч ..... ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,802 төгрөгийн 47,901 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 47,901 төгрөг, хариуцагч О.Буаас улсын тэмдэгтийн хураамжид 47,901 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..... ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ..... ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Бут холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,053,211 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Бу нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,053,221 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нэхэмжлэгч ..... ХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ..... ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,802 төгрөгийн 47,901 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 47,901 төгрөг, хариуцагч О.Буаас улсын тэмдэгтийн хураамжид 47,901 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ..... ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ