Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02694

 

 

 

 

 

 

 

2024 06 10 182/ШШ2024/02694

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ......-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ............ын холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 5,818,664 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... ББСБ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Зо нь Эрх цэцэгс ХХК-аас гар утас худалдан авах зорилгоор ... ББСБ ХХК-аас 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗГ0200220286 тоот Зээлийн гэрээ-ээр 3,760,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан байдаг.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн бөгөөд түүнд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтөнд ямар нэг үр дүн гарахгүй байна.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 3,665,333 төгрөг, үндсэн хүүнд 2,083,131 төгрөг, нийт 5,748,464 төгрөгийн өр төлбөртөй байна.

Зээлдэгчийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2024/00737 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Т.Зо нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 12 дугаар байр, 191 тоотод оршин суудаг болохыг олж тодорхойлсон.

Зээлдэгч талаас зээлдэгчийг эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг зарцуулсан бөгөөд уг зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгчид үүссэн хохирол гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу Т.Зоаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,818,664 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Т.Зо нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: ... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 5,818,664 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,930,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,930,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,958,664 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Т.Зод холбогдуулан 5,818,664 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг 3 сарын хугацаанд хуваан төлж төлнө гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ... ББСБ ХХК нь хариуцагч Т.Зод холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 5,818,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Т.Зо нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,818,664 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,930,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,930,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,958,664 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,049 төгрөгөөс 54,024.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 54,024.5 төгрөг болон хариуцагч Т.Зоаас улсын тэмдэгтийн хураамжид 54,024.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Зод холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 5,818,664 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Зо нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,818,664 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,930,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,930,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,958,664 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,049 төгрөгөөс 54,024.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 54,024.5 төгрөг болон хариуцагч Т.Зоаас улсын тэмдэгтийн хураамжид 54,024.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ... ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ