| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/03037/И |
| Дугаар | 182/ШШ2024/02695 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 182/ШШ2024/02695
2024 06 10 182/ШШ2024/02695
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: ............-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,407,293.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Өнө нь манай компанитай 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр L03800795 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч О.Өнө-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:
2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 7701387972 дугаартай зээлийн дансны дугаартай, 790,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5032322265 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээлд 789,971.31 төгрөг, шимтгэлд 54,600 төгрөг, үндсэн хүүнд 462,685.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 92,537.03 төгрөг, нийт 1,399,793.44 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,500 төгрөг байна.
Иймд хариуцагчаас нийт 1,407,293.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Өнө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 1,407,293.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 469,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 469,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 469,293.44 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ............ч ББСБ ХХК нь хариуцагч О.Өнөд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,407,293.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Өнө нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,407,293.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 469,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 469,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 469,293.44 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ............ч ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ............ч ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,466.70 төгрөгөөс 18,733.35 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 18,733.35 төгрөг болон хариуцагч О.Өнөаас улсын тэмдэгтийн хураамжид 18,733.35 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............ч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ............ч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Өнөд холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 1,407,293.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Өнө нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,407,293.44 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу
2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 469,000 төгрөг,
2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 469,000 төгрөг,
2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 469,293.44 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ............ч ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ............ч ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,466.70 төгрөгөөс 18,733.35 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 18,733.35 төгрөг болон хариуцагч О.Өнөаас улсын тэмдэгтийн хураамжид 18,733.35 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............ч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ