Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02696

 

 

 

 

 

 

 

2024 06 10 182/ШШ2024/02696

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ..........-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ..................-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,603,249.53 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч .......... ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай .......... ХХК нь А.Одтэй 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ББЗГ-22/133 дугаартай Эмэгтэйчүүдийг дэмжих бичил бизнесийн зээлийн гэрээ- г байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн билээ.

Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөө олон удаа хугацаа хожимдуулж, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс хойш огт төлөлгүй, элдэв шалтгаан тоочиж өдийг хүрээд байна.

А.Од нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан ... зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 1-д зээлдэгч гэрээний үүргээ удаа дараалан зохих хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг, зээл эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй бол ББСБ нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах эрхтэй гэж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д "Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу манай компанийн зүгээс гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа юм.

Мөн Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно" гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шаардлагатай нэмэлт хугацааг өгч, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагчаас үндсэн зээлд 3,451,045.85 төгрөг, зээлийн хүү 1,152,203.68 төгрөг нийт 4,603,249.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.Од нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: .......... ХХК-ийн нэхэмжилсэн 4,603,249.53 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлсөн. Үлдэх төлбөр болох 4,003,249.53 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,403,249.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: .......... ХХК нь А.Одт холбогдуулан гэрээний үүрэгт 4,603,249.53 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэхээр хариу тайлбар гаргажээ. Миний бие уг хариу тайлбартай танилцаж, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч .......... ХХК нь хариуцагч А.Одт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,603,249.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.Од нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,603,249.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэх төлбөр болох 4,003,249.53 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,403,249.53 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .......... ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .......... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,602 төгрөгөөс 44,301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 44,301 төгрөг болон хариуцагч А.Одээс улсын тэмдэгтийн хураамжид 44,301 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .......... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Одт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,603,249.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Од нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,603,249.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэх төлбөр болох 4,003,249.53 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,403,249.53 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .......... ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .......... ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,602 төгрөгөөс 44,301 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 44,301 төгрөг болон хариуцагч А.Одээс улсын тэмдэгтийн хураамжид 44,301 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .......... ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ