Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2024/02697

 

 

 

 

 

 

 

2024 06 10 182/ШШ2024/02697

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: ..............ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч........./-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 5,159,954.47 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............ ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ............ ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 43029292 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч С.Э 2,879,910 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 20-ны өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар, /ASUS 8GB 512 SSD 5-11 үе core notеbook / хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгдээгүй байна.

Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч С.Э нь түрээсийн гэрээний 7.2, 7.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Ингээд 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар түрээслэгч С.Э үндсэн зээлийн үлдэгдэл 2,879,910 төгрөг, үндсэн хүү 2,075,274.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193,770.02 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 5,159,954.47 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч С.Э нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие С.Э нь ............ ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2,879,910 төгрөгийг хэрэглээний лизенгээр 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан нь үнэн болно. 2022 оны 4 дүгээр сараас эрүүл мэндийн хүнд асуудалтай болж зээлээ төлөөгүй өнөөдрийг хүрсэн. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өндөр эрсдэлтэй хүнд хэлбэрийн хэм алдалтаар хагалгаанд орсон.

............ ХХК-ийн нэхэмжилсэн 5,159,954.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 615,954.47 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Хариуцагч С.Эын хариу тайлбартай танилцсан. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ............ ХХК нь хариуцагч С.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 5,159,954.47 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,159,954.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 611,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 615,954.47 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ............ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ............ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,510 төгрөгөөс 48,755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 48,755 төгрөг болон хариуцагч С.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 48,755 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ............ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Эд холбогдох зээлийн гэрээний үүрэг болон зардалд 5,159,954.47 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч С.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,159,954.47 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг

2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 611,000 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 611,000 төгрөг,

2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 611,000 төгрөг,

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 611,000 төгрөг,

2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 615,954.47 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ............ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ............ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97,510 төгрөгөөс 48,755 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 48,755 төгрөг болон хариуцагч С.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 48,755 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ............ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ