Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0583

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  “Л “ ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалын “Л ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралда: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л ” ХХК-ийг төлөөлөгч А.Ц******* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...“Л ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газар нутгийн Х*******ын ам нэртэй 15.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар 0170995 дугаар газар ашиглах гэрчилгээний дагуу ашигладаг. Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 тушаалаар 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлахдаа “Л ” ХХК-ийн Хын ам нэртэй 15.0 га аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тул уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасан хэдий ч маргаан бүхий захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байна. Нэхэмжлэгч нь тус тушаалыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 02 дугаар сарын 26-ны 309 дүгээр албан бичгийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр шуудангаар хүлээн авахдаа газар ашиглах эрх цуцалсан тушаал гарсныг анх мэдсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/50 тушаалаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн цуцалсан байна. Газрын төлбөрийн тухайд “Л ” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалалттай газрын захиргаатай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр газар ашиглах тухай 15/035 дугаар гурвалсан гэрээг байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтын “Газрын төлбөрийн хэмжээ, Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоосон үнэлгээний 3-р бүс”, “нэгж үнэ 1 жилд 59,400,000 /тавин есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг” тусгасан. Гэтэл Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр болсон 269 дүгээр магадлалаар “нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугаца түдгэлзүүлж” шийдвэрлэсэн ба магадлалд заасан хугаца БЗД-ийн ИТХ-аас шинэ акт гаргаагүй байдаг. Мөн БЗД-ийн ИТХ-ын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолыг “Л ” ХХК-аас хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасны дагуу тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр “...А/34 дүгээр шаардлагад нийцүүлэн бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хүчин төгөлдөр бус актыг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй..." гэж дүгнэж, А/34 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг хугаца шинэ акт гаргаагүй бол тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ба тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймээс “Л ” ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоол болон Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолын дагуу газрын төлбөр төлөх үндэслэлгүй. 2020 оны байдлаар “Л ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн засаг дарга, Богдхан уулын хамгаалалтын захирга холбогдуулан гаргасан" 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар ашиглах тухай 15/035 дугаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалтын “Газрын төлбөрийн хэмжээ, Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоосон үнэлгээний 3-р бүс", "нэгж үнэ 1 жилд 59,400,000 /тавин есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөг” гэснийг илт хууль бус болохыг тогтоолгох захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Тус хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 8031 дугаар захирамж гарсан. Захирамжаар тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны 662 дугаар шийдвэрт “тус гэрээг захиргааны гэрээ биш учраас захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж дүгнэсэн” хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 903 дугаар тогтоолоор тус шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Газрын төлбөрийн асуудлыг тодорхой болгох, хүчингүй захиргааны актад үндэслэн төлбөр нэхэмжлэх хууль бус ажиллагааг эцэслэх зорилгоор хууль ёсны эрх ашгаа хамгаалан шүүхийн маргаантай байгаагаас, нөгөөтэйгүүр захиргааны байгууллагын тогтоол шийдвэр тодорхойгүй байдлаас үүдэн төлбөр төлөх асуудал удаашралтай байна. Бидний зүгээс хуулийн дагуу газрын төлбөрийн хэмжээг тооцвол манай компанийн төлсөн татвар төлөх ёстой газрын төлбөр”-өөс илүү гарахаар байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т “газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”-ийг газар ашиглах тухай гэрэ тусгахаар хуульчилсан. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгэ тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” гэж заасны дагуу газар ашиглаж буй хуулийн этгээд нь газар ашиглах гэрэ тусгасан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүчин төгөлдөр тогтоол, түүний дагуу тооцсон хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээхээр байна. Иймээс газрын төлбөрийг төлөхийн тулд газар ашиглах гэрээ шинэчлэн байгуулахаар, ингэхдээ хүчин төгөлдөр тогтоолын хүрэ байгуулахаар холбогдох газарт удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Гэвч Монгол улсад 2012 оноос 2020 оны хооронд газар ашиглах гэрэ тусгаж газрын төлбөрийг тооцох хүчин төгөлдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол батлагдаагүй болохыг нотолж тухай бүрт нь амаар хариу өгдөг байсан. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичигт ч дурдсан байна. Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А/34 дүгээр тогтоолууд хүчингүй болсны дараагаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 25 дугаартай тогтоол гаргасан ч уг тогтоолыг тухайн захиргааны байгууллага 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 38-р тогтоолоороо хүчингүй болгосон зэргээр хуулиар эрх хэмжээ олгогдсон захиргааны байгууллагын хариуцлагагүй байдлаас манай компани өдийг хүртэл газрын төлбөрийн асуудлаа тодорхой болгож эцэслэн шийдвэрлүүлээгүй байна. Иймд газрын төлбөрийг хуулийн дагуу төлөх асуудлыг төр өөрөө шийдвэрлэж эцэслээгүй энэ нөхцөлд манай компанийг гэрэ заасан үүргээ зөрчсөн, газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Газраа зориулалтын дагуу ашиглаж байсан тухайд: Газар ашиглах гэрээний дагуу “Л ” ХХК нь тус газар дээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэн, байрзүйн зураг хийлгэн координатаа баталгаажуулан, газрын эргэлтийн цэгт геологийн өрөмдлөгө хийн геодизийн дүгнэлт гаргуулсан. “Л ” ХХК нь аялал жуулчлалын зориулалттай орон сууц, үйлчилгээний цогцолборын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан авч түүний дагуу барилгын зураг төслийг гаргуулан 2019 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектороор батлуулсан. Үүний дагуу зургийн ажил гүйцэтгэсэн  ХХК-тай Тохижилт, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл хүлээлцсэн акт үйлдэн зураг төсөл баримт материалаа хүлээн авч газраа зориулалтаар ашиглаж, түүнтэй холбоотой ажиллагааг эрчимтэй явуулж байсан. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуух бүхий л ажиллагааг хийж барилга барихад бэлэн болж зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар баталгаажсан, цахилгаан хангамжийн асуудлыг мөн шийдсэн техникийн нөхцөл зэрэг гарсан байгаа. Дэлхий нийтэд тархаад буй цар тахал, Монгол улсын хувьд авч хэрэгжүүлж буй хил хаасан нөхцөл байдал, цаашлаад газрын төлбөрийн эцэслэгдээгүй асуудал зэргээс шууд хамааралтайгаар барилга барих ажил эхлэх дутуу байгаа. Газар ашиглаж эхэлснээс хойш бид бүхэн газраа зориулалтын дагуу ашиглаж, гэрэ заасны дагуу хуульд нийцүүлэн шаардлагатай ажиллагаануудыг үр дүнтэйгээр хэрэгжүүлсээр байна. Иймээс тус газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлаж, хүчингүй болгох тухай” А/50 тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т "Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрэ гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заасны дагуу захиргааны акт бөгөөд “Л ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул уг хууль бус актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасныг үндэслэн Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлаж, хүчингүй болгох тухай” А/50 тушаалын “Л ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М шүүх хуралда гаргасан тайлбартаа: “... “Л ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 15 га тайлбай газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашигладаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/50 тушаалаар 104 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалсны дотор тус “Л ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан. Тус цуцалсан акттай маргаж буй нэгдүгээр: үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Хэрвээ бид мэдэгдсэн бол яагаад 2 жил ашиглаагүй гэж үзэж байгаа талаар, төлбөрийн талаарх бүх баримтуудаа үзүүлэн, тайлбарласан бол шүүхэд шилжихгүйгээр мэдэгдэх ажиллагааны үр дүн гарах байсан гэж үзэж байна. Хоёрдугаарт: Тусгай хамгаалалттай газар нутгийн газрын  төлбөрийн асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай хамгаалалттай газар нутгийн талаар хэм хэмжээний акт баталсан. Тус хэм хэмжээний актыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоолоор шинэ хэм хэмжээний акт гарах хүртэл түдгэлзүүлсэн. Тус шинэ хэм хэмжээний акт нь тухайн үед гараагүй учраас 2010 оны газрын тухай хэм хэмжээний акт хүчингүй болсон. Хэм хэмжээний актгүй буюу ямар төлбөр төлөх нь тодорхойгүй байсан. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/34 гэсэн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар итгэлцүүрийн тоон утгыг тогтоох буюу газрын төлбөрийг хэрхэн тооцох талаар хэм хэмжээний акт батлагдсан боловч Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор мөн хүчингүй болсон. 2010 болон 2015 онд батлагдсан хэм хэмжээний актууд хүчингүй болсон. 2019 онд хэм хэмжээний батлан гаргасан боловч мөн хэдхэн сарын дараа тус актыг хүчингүй болгосон. Манай компанид газрын төлбөр төлөх тухай нэхэмжлэл ирүүлсэн боловч хуулийн дагуу бодож ирүүлээгүй учир газрын төлбөртэй холбоотой маргаан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байна. Мөн тус маргаан нь түдгэлзсэн бөгөөд тухайн газрын төлбөрийг нэхэмжилсэн тоо нь хууль зөрчсөн. Газрын төлбөрийг тогтоосон 2019 онд батлагдсан хэм хэмжээний актын талаарх хэрэг маргаан мөн тус шүүхэд шийдвэрлэгдэж байна. Манай компанид ногдуулсан газрын төлбөр нь хууль зөрчсөн шинжтэй байсан учраас газрын төлбөрийн асуудал маргаантай юм. Зөвхөн манай компани маргаж байгаа биш тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрх бүхий олон иргэд, аж ахуйн нэгжүүд мөн газрын төлбөрийн талаар маргаж байна. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.18, 5 дугаар зүйл, 8 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1.20 мэтчилэн заалтуудаар Монгол Улсад ямар төрлийн татвар, төлбөр, хураамж байх талаар мөн татвар шинээр үүсгэх, хураах үйл ажиллага ямар зарчим баримтлах талаар заасан. Татварын ерөнхий хуульд тодорхой байх гэсэн зарчим байдаг. Тухайн зарчмын дагуу ямар хэм хэмжээний хууль эрх зүйн үндсэн дээр бий болсон, ямар төрлийн татвар, хэрхэн бодох талаар тодорхой байсны үндсэн дээр иргэд аж ахуйн нэгжээс татварын төлбөр хураамж авах ёстой. Хууль болон хэм хэмжээний акт тодорхойгүй үед бид газрын төлбөр төлөх үндэслэлгүй байна. Бидний тооцоолсноор одоо нэхэмжилж буй газрын төлбөр нь хуулийн дагуу тооцоолсноос хамаагүй өндөр байна. Иймд газрын төлбөрийг хугацааа төлөөгүй гэдэг үндэслэл нь хууль бус гэж үзэж байна.

Газар ашиглах эрхийг цуцалсан дараагийн үндэслэл нь тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн байдаг. Газрын тухай хуульд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй бол...” гэж заасан.  Бидний хувьд хүндэтгэн үзэх шалтгаантай юм. Барилгын ажил, баримт бичгийн хувьд хуульд заасан шаардлагын дагуу баримт бичгүүдийг бүрдүүлсэн. Барилгын тухай хууль тогтоомжийн харилцааны онцлог нь заавал төрөөс тухайн баримт бичгүүдийг хянаж баталдаг. Өөрөөр хэлбэл газар ашиглаж буй этгээдийн хүсэл зоригоос үл хамааран, төрийн байгууллага алхам бүрд нь зөвшөөрөл олгон баримтжуулдаг. Манай компани нь төрийн байгууллагад төслөө хэрэгжүүлэх талаар хүсэлт гарган, архитектур, ерөнхий төлөвлөлтийн зураг хийлгэх, түүнийгээ баталгаажуулах зэргээр хуульд заасны дагуу ажилласан. Төрийн байгууллагаас 2020 онд барилгын ерөнхий төлөвлөгөөг баталж өгсөн зэрэг асуудлууд байдаг. Эдгээр асуудлуудаас үүдэн барилга, объект баригдаагүй боловч тодорхой төрийн байгууллагын оролцооны улмаас 2 жилийн хугаца ашиглаагүй талаарх асуудлууд яригдаж байна.

Гэрэ харилцан тохиролцсон учраас газрын төлбөрийг төлөх ёстой гэсэн хариуцагч тал байр суурийг илэрхийлж байна. Тухайн гэрээ нь нийтийн эрх зүйн буюу захиргааны гэрээ юм. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улсад ямар татвар, хураамж байхыг тоочсон. Үүнд газрын төлбөрийн тухай асуудалд хоёр хоорондоо тохиролцон, харилцан тэгш эрхийн үндсэн дээр тогтоодоггүй. Захиргааны байгууллагаас хуулийн дагуу томьёолж тооцоолсон аргачлалын дагуу хатуу тоо байдаг. Харилцан тохирсон гэхээс илүү Газрын төлбөрийн тухайн хуулийн 6 дугаар 6.3-т заасан хэм хэмжээний актын үндсэн дээр хатуу тоо гарч ирдэг. Түүнийг л харилцан зөвшилцөхгүйгээр үг дуугүй төлдөг. Төрөөс хурааж буй татвар, хураамж нь хуулийн үндэслэлтэй, хэм хэмжээний актыг үндэслэсэн байдаг. Гэтэл хэм хэмжээний акт нь хүчингүй болсон учраас тухайн актыг хэрэглэж болохгүй. Энэ нь Монгол Улсын 1992 оноос хойш сонгосон эрх зүйн тогтолцооны онцлог юм. Тухайн гэрээ нь хүчинтэй байж болох ч газрын төлбөрийн хэсэг хүчингүй болсон. 2019 оны иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчингүй болох шалтгаан нь Ковид-19 өвчний улмаас эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан хүчингүй болгосон. 2020 онд ерөнхий архитектурын төлөвлөгөө батлагдсан. Тухайн зургийн дагуу үйл ажиллагаагаа явуулах гэсэн боловч Ковид-19 өвчний улмаас хил гааль нээгдэхгүй, барилгын материалын үнэ өссөн, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн зэргээс шалтгаалан үйл ажиллагаа явуулаагүй. “Л ” ХХК-ийн захирал Х гэж хүний гэр бүлийн хүн нь олон сараар Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээ хийлгэн, эмчилгээгээ даагаагүйн улмаас нас барсан. Дээд шүүхийн хүндэтгэн үзэх шалтгааны талаар гаргасан зөвлөмж байдаг. Тухайн зөвлөмжид “...Гүйцэтгэх удирдлага нь өвчтэй байсан, газрын нөхцөл байдал өөрчлөгдсөн...” гэх мэт үндэслэлүүдийг заасан. Төрийн байгууллагын нэг онцлог нь гэрээ байгуулагдангуут 2 жилийн дотор байшин барьсан байх хатуу шаардлага тавьдаг. Гэтэл ийм хүнд нөхцөлд хөрөнгө босгох, барилгын зураг батлуулах зэрэг амаргүй ажлууд байдаг. Тухайн газрыг ашиглах хүсэл зориг, ашиглахын төлөө төрийн байгууллагуудаас зөвшөөрлийг аван явж байгаа хүсэл зориг, идэвх оролцоог энэ бүх хүчин зүйлүүдийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Газрын төлөөгүй бол гэсэн хатуу нөхцөлийг тавьдаг. Мөн 2 жил ашиглаагүй гэдэгт хүндэтгэн үзэх шалтгааныг заасан. Энэ бүх хүчин зүйлүүд хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж үзэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалын “Л ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц. шүүх хуралда гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий захиргааны акт нь Баянзүрх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн албан тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан тоот, мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн ирүүлсэн зөвлөмж мэдэгдэл гэсэн гурван үндэслэлийг баримталдаг. Хууль зүйн үндэслэлийн хувьд Газрын тухайн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр 40.1.5, 40.1.6 буюу газрын төлбөрийг төлөөгүй болон 2 жил дараалан ашиглаагүй гэсэн нөхцөлүүдийг маргаан бүхий захиргааны актыг гаргахад баримталсан байна. Тухайн Цагдаагийн албан бичиг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д заасан мэдэгдлийн хүрэ иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлах хууль зүйн боломжтой эсэхэд бид дүгнэлт хийх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д тодорхой заасан. Үүнд “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана.” гэсэн байна. Гэхдээ энэ бол хэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон байх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гэм буруугүйд тооцох гэдэг үндсэн зарчим байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.15-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэсэн зарчим байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан тоот ирүүлсэн.  Энэхүү албан тоотод “Л ХХК-тай холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй байна” гэсэн байдаг. Цагдаагийн эрх бүхий байгууллагаас манай компанитай холбоотой баримт бичиг, хэрэгт хавсаргасан баримтуудыг үзээгүй, шалгахгүйгээр мэдэгдэл явуулсан. Энэхүү мэдэгдлийг үндэслэн захиргааны акт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн албан тоотоор тогтоогдоно.

Эрүүгийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерөнхий газар нь Газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг хэрэгжүүлэгч этгээд биш юм. Тухайн хуулиудыг зөрчсөн эсэх, хууль зөрчсөнийг тогтоох ямар нэгэн эрх эдлэх субъект биш юм. Иймд хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоон, судлах ёстой байсан. Сонсох ажиллагааны мэдэгдэл ирэхэд нь Р.М өмгөөлөгч хариу албан бичгийг, нотлох баримтын хамт хүргүүлсэн. Хариуцагч нь эдгээр нотлох баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу баримтжуулан, үүнийгээ захиргааны шийдвэр гаргах ажиллага тусгах ёстой байсан боловч тухайн ажиллагаа хийгдээгүй.

Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1997 оны 2 дугаар тогтоол, 2010 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5/139 дүгээр тогтоол, 2015 оны Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/34 дүгээр тогтоол, 2019 оны Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 болон 13 дугаар тогтоолууд нь төлбөртэй холбоотой хууль зүйн актууд хэрэгт авагдсан. Гэрээ байгуулах үед Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны А/34 дүгээр тогтоолыг гэрэ тусгасан байдаг. Гэтэл тус тогтоол нь 2012 оны Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 269 дүгээр магадлалаар хүчин төгөлдөр бус болох нөхцөл бүрдсэн. Ингээд хүчингүй болсон тогтоолын дагуу газрын төлбөрийг нэхэмжилсэн. 2015 оны Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор итгэлцүүр баталсан. Тус тогтоол нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шүүхийн 662 дугаар шийдвэрээр хүчингүй болох нөхцөл мөн адил үүссэн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан 25 дугаар тогтоолоо Баянзүрх дүүргийн төлөөлөгчдийн хурал өөрсдөө 2020 оны 09 дүгээр сарын 38 тогтоолоор хүчингүйд тооцсон. 1997 оноос 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоол батлагдах хүртэл газрын төлбөрийг хэрхэн тооцох талаар тодорхой зохицуулалт байгаагүй. Хамгийн сүүлд батлагдсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоол нь 2021 оны 03 дугаар сарын 01 -ний өдөр захиргааны хэм хэмжээний актаар бүртгэгдэн, тус өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хүртэл хугаца газрын төлбөрийг хэрхэн тооцох талаар тодорхой эрх зүйн хэм хэмжээний акт байгаагүй нь тогтоогдож байна. Хэдий тийм боловч нэхэмжлэгч “Л ” ХХК-нь газрын төлбөрт одоогийн байдлаар 79,400,000 төгрөгийг төлсөн. Тухайн төлбөрийг 1997 оны болон хойших гарсан хууль тогтоомжийн дагуу бодвол 4-5 жилийн төлбөр юм. Тэгэхээр газрын төлбөрийг хугаца төлөөгүй гэдэг хууль зүйн үндэслэл нь дээрх нөхцөл байдлаар няцаагдана. Тухайн нөхцөлийг сонсох ажиллагааны үед ч мөн гарган тавьж байсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг тооцуулах, гэрээний заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлүүдийг удаа дараа Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан, одоо ч маргаантай байгаа нь харагдаж байна.

Гэрээний 2.4-т “...Эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрэ өөрчлөлт оруулна...” гэж заасан. Гэтэл тухайн өөрчлөлт огт ороогүй. “...Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 5/39 дугаар тогтоол нь хүчингүй учир гэрээн өөрчлөлт оруулъя, 2019 оны тогтоол мөн хүчингүй юм байна гэрээг өөрчилье...” гэсэн хүсэлтүүдийг нэхэмжлэгч компанийн зүгээс удаа дараа өгөхөд “...шинээр батлагдвал өөрчлөлт оруулах боломжтой...” гэсэн хариу мэдэгдэл өгч байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 9 жилийн хугаца үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан. Тухайн гэрээ нь 2015 онд байгуулагдсан. 2012 онд гэрчилгээ олгогдсон байсан боловч тухайн үеийн үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээ нь 2015 онд байгуулагдсан. Иймд 2012 оноос тооцох уу? Эсвэл гэрээ байгуулагдсан 2015 оноос эхлэн тооцох уу? Мөн шүүхийн үзлэгээр очиход барилга байгууламж барьж эхлээгүй байсан нь тодорхой байсан. Гэхдээ энэхүү хугаца барилга барих бүх зөвшөөрөл, гэрээнүүдийн ажил хийгдэж байсан. Тухайн зөвшөөрөл болон гэрээнүүд удаашрах болсон бас нэг шалтгаан байсан. 2012 онд газар ашиглах эрх гарахад тухайн газрын солбицлын цэгийг 5 цэгээр өгсөн. Тухайн 5 цэг нь гэрээний 3-а заалтад тусгагдсан. 2015 оны гэрэ солбицлын цэгийг дутуу бичсэн нь тогтоогдсон. 2015 онд гэрээгээ байгуулан үйл ажиллагаа үргэлжлүүлэх, зөвшөөрлүүдээ авсны дараа газрын зураг зүйн байдал 2017 онд өөрчлөгдсөн. 2017 онд газар ашиглах эрхийг сунгахдаа нийт 7 солбицлын цэгийг өгсөн. Энэ нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд ирүүлсэн “Л ” ХХК-ийн хувийн хэрэгт байдаг. Ингээд бүх үйл ажиллагаа шинээр эхэлсэн. Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан тухайн нөхцөл байдал үүсэн, хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр барилга угсралтын үйл ажиллагаа явуулах ерөнхий гэрээг “Л ” ХХК-нь “ ц” ХХК-тай байгуулсан. Тухайн гэрээ байгуулагдсанаар 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын алб “...гэрээгээ шинэчлэх, газрын төлбөрийг нэг мөр болгох, барилгын ажил эхлүүлэх...” хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийг Газрын албанаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захирга шилжүүлж байсан. Шинээр газрын итгэлцүүр батлагдах хүлээлттэй байхад 2020 оны 11 дүгээр сард мэдэгдэл ирсэн. Тухайн сонсох ажиллагааны мэдэгдэлд бичгээр хариу өгсөн. Мөн 2020 оны 11 дүгээр сард Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гэрээг шинэчлэх байгуулах боломжтой гэсэн агуулга бүхий мэдэгдэл ирсэн. Гэтэл 2021 онд А/50 тушаалыг батлан “Л ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хоёр өөр төрлийн шийдвэрийг бид танилцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн хувьд тухайн “Л ” ХХК-нь 2012 онд Байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ гаргуулан, 2015 онд гуравласан гэрээ байгуулсан. 2016 оны 9 дүгээр 05-ны өдөр байгаль орчны зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахилгаан хангамж, техникийг нөхцөлийг гаргуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулсан. 2017 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Байр зүйн зургийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Инженер геологи, судалгааны ажил гүйцэтгэх гэрээг мөн адил байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр зургийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Ерөнхий төлөвлөлтийн зураг төсөл хүлээлцэх акт үйлдсэн. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар тухайн загвар зураг буюу архитектурын ерөнхий төлөвлөгөөг баталсан. Ингээд 2019 онд ерөнхий төлөвлөгөө батлагдан, улмаар 2020 оны 02 дугаар 03-ны өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээг “ ц” ХХК болон “Л ” ХХК нар байгуулсан. Аливаа барилгын үйл ажиллагаа явуулахад Барилгын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, норм старт, холбогдох баримт бичгүүдийг зайлшгүй бүрдүүлэх ёстой байдаг. Эдгээр баримт бичгүүдийг бүрдүүлсэн, гэрээ байгуулсан, геологийн судалгаа бусад барилгын ажлуудыг хийж байгаа нь барилга барих үйл ажиллагааны нэг хэсэгт тооцогддог. Иймд 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Хамгийн сүүлд хэлэхэд газрын төлбөр болон гэрээтэй холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн Газрын алб хүсэлт гаргаж байсан. Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захирга хүсэлт гаргаж байсан. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тухайн хүсэлтийн хариу мэдэгдэх хуудсыг ирүүлсэн. Тус хариу мэдэгдэх хуудас нь 1 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр талд авагдсан байна. Тухайн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдэх хуудаст “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын үнэлгээний зэрэглэл, газрын төлбөр итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх тухай тогтоолын төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах үүднээс тогтоолын төсөлд тухайн төрөлд үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдээс санал авч байгаа болно. Иймд дээрх тогтоолын төсөлд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2 дах заалтуудыг тулгуурлан, захиргааны хэм хэмжээний актуудыг нийтлэгдсэн даруйд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах тухай гуравласан гэрээг шинэчлэн байгуулах боломжтой болохыг мэдэгдэж байна” гэж байна. Тухайн мэдэгдлийг бид өгснөөр бидний хувьд итгэлцүүр нь батлагдчих юм бол гэрээгээ шинэчлэн байгуулан, төлбөр тооцоогоо тооцох бүрэн боломжтой юм байна гэсэн хүлээлттэй байсан боловч 2021 оны 02 дугаар сарын маргаан бүхий захиргааны актыг гарган, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Хариуцагч тал 2 жил ашиглаагүй гэдгийг 2015 оноос ашиглаагүй гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Гэтэл 2017 онд газар ашиглах гэрчилгээг сунгасан. Тухайн хугацааг хэзэс тоолох асуудалд шүүх дүгнэх байх гэж найдаж байна. Мөн газар ашиглах эрхийг гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараах тохиолдолд дуусгавар болно” “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр...” мөн “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэсэн хоёр үндэслэлийг заасан байдаг. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд “Газар эзэмших эрх дуусгавар болох” талаар заасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.2.газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, 39.1.3.эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, 39.1.4.газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 39.1.5.газрыг тусгай хэрэгцэ авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн” гэсэн эдгээр т*******лэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болохоор байна. Захиргааны байгууллагын зүгээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгосон. Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг удирдлага болгосон заалт байдаггүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэн хэрэгжүүлэх эрхтэй гэвэл Аймаг, Нийслэлийн Засаг даргад олгогдсон эрх болохоос биш Байгаль орчин, аялал жуулчлалын яам олгогдоогүй юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар зүйлүүдийг баримтлан газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн эрх байхгүй байсан талаар хууль зүйн үндэслэл байна. Энэ тохиолдолд тухайн Баянзүрх дүүргийн Газрын албанаас эсвэл Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тухайн гэрээг хүчингүй болгох асуудал яригдана. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу гэрээний үндсэн дээр тухайн газрыг ашиглаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралда гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар “Л ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хын ам аялал жуулчлалын зориулалтаар 15 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгож сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/237 тоот тушаалыг үндэслэн газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан байдаг. Тус компани нь 2015 оны 5 дугаар сарын 15/035 тоот газар ашиглах тухай гэрээ байгуулсан ба гэрээний дагуу 1 жилд 59400000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлбөрийг тэнцүү хэмжээгээр Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албаны данс төлөхөөр заасан. Гэтэл нэхэмжлэгч компани нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугаца нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 9 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь Тухайн газар дээрээ гэрэ заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирүүлээгүй байдаг.

Хуульд газрын төлбөрийг хугаца нь бүрэн төлөх ёстой гэж заасан болохоос биш хугацаа хэтрүүлсэн, дутуу төлсөн тохиолдолд газрын төлбөрийг төлсөнд тооцох тухай зохицуулалт байдаггүй. Иймд тус компанийг газрын төлбөрийг хугаца нь бүрэн төлөөгүй үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зүгээс Газрын тухай 40.1.5-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг нь цуцалсан. Мөн тус газарт “Л ” ХХК-нь зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 тушаалаар газар ашиглах эрх авсан. 2021 он хүртэл 9 жилийн хугаца тус компани нь огт үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь шүүхийн үзлэг хийх үед тухайн газар нь хоосон байсан. Нэхэмжлэгч компани нь тухайн газар 9 жилийн хугаца ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам хүндэтгэн үзэх шалтгаантай байсныгаа нотлох баримт ирүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас маргаан бүхий захиргааны актыг гарах болсон талаар 2020 оны 11 дүгээр сард мэдэгдэл явуулсан. Тухайн үед Монгол улсад Ковид-19 цар тахал тархсан байсан учир тайлбарыг бичгээр авах нь зүйтэй гэж үзэн нэхэмжлэгчийн тайлбарыг бичгээр авсан. “Л ” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирүүлсэн тайлбар нь хэрэгт авагдсан.

Нэхэмжлэлд дурдсанчлан газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон акттай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын маргаж байгаа нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Тусгай хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5 , 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11м3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн дагуу БОАЖСайдын 2021 оны А/50 дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7476 тоот албан бичгээр “Л ” ХХК-д дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг 2020 оны 11 сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү .

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралда гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Л ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Л ” компанийг төлөөлж А.Ц******* шүүхэд хаж “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 тушаалын “Л ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...захиргааны актыг гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, газрын төлбөрийн асуудлаар шүүхээр маргаантай байсан тул төлбөр төлөх асуудал удаашралтай байсан, маргаан бүхий газарт холбогдох зөвшөөрлүүдийг авч гэрэ заасан зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа тул 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх “Л ” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 242 тоот тушаалыг үндэслэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн Х нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 15.0 га газрыг ашиглах эрх олгож 2012/08 дугаар гэрчилгээг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5 жилийн хугацаатай олгосон, уг гэрчилгээг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ширэв нартай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15/035 дугаар гэрээг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан,

Улмаар сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/237 тоот тушаалыг үндэслэн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар сунган Хан-Уул дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн “Х” нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар 15.0 га газрыг ашиглах эрхийн 0170995 дугаар гэрчилгээг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олгосон үйл баримтууд тус тус тогтоогдов.

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрэ заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугаца бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 104 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Хан-уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны 2731 тоот албан бичгээр ирсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр 11и-3//5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийн дагуу “Л ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг тушаалын хавсралтын 93 дугаарт нэхэмжлэгч “Л ” ХХК багтсан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа явуулж болно:” мөн хуулийн 7 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;”, 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүл:” 35.3.1-д “газар эзэмших гэрэ заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугаца төлөх;” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлд “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” үндэслэлүүдийг үүнд 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугаца нь бүрэн төлөөгүй;”, 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч компанийг Газрын тухай хууль тогтоомж зөрчиж, “газрын төлбөрөө хугаца нь бүрэн төлөөгүй”, мөн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий акт гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардана.

Өөрөөр хэлбэл дээрхи хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллага дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллага хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүл.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллага хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага захиргааны актыг гаргахын өмнө тухайн актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг, тухайлбал ашиглах эрх үүссэнээс хойш тухайн газрын хувьд үйл ажиллагаа явуулсан эсэх, явуулаагүй бол энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг нарийвчлан тогтоох үүрэгтэй байхад энэ үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч компанийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж дүгнэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, тухайн захиргааны актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Л ” ХХК нь “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15/035 дугаар гэрээг байгуулснаас хойш ашиглаж буй газраа зориулалтын дагуу ашиглахаар 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч компанийн захирал Б.Чээс “Г л” ХХК-ийн захирал Б.Дтэй 004 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” /байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай/-г байгуулан “Л ” ХХК-ийн “А” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан гаргасан,

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Л ” ХХК-ийн захирал Б.Чээс “Н” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.тай 00001/21 дугаар “Байгаль орчны зөвлөх үйлчилгээний гэрээ”-г байгуулсан,

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 05/2016/35 дугаар “Аялал жуулчлал, орон сууц, үйлчилгээний цогцолборын цахилгаан хангамжийн техникийн нөхцөл”-ийг авсан,

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилтийг дүгнэж “хангалттай” гэж үзсэн,

2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр МЗХ2016/04-01 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар авч, барилгажих талбайн схем зургийг батлуулсан,

2017 оны 02 дугаар сарын 29-ний өдөр “Л ” ХХК-ийн захирал Б.Чээс “Г*******” ХХК-ийн захирал Б.О болон инженер Х.Б нартай 3/148 дугаар “Байр зүйн зургийн ажил гүйцэтгэх гэрээ”-г, 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 05/017 дугаар “Инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г “Т*******” ХХК-ийн захирал Б.Б*******тай байгуулж тухайн газрын “Инженер геологийн судалгааны дүгнэлт” болон “Цооногийн бичиглэл”-ийг тус тус гаргуулсан,

2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Эл *******” ХХК-ийн захирал Г.Э*******тэй 17/09 дугаар “Зургийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №ЛД/А/2019/02 дугаар “Тохижилт, Ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл” хүлээлцсэн,

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч компаниас “ ц” ХХК-ийн захирал Д.Э*******той “Барилга угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ”-г байгуулж, улмаар “Аялал жуулчлалын цогцолбор хотхоны загвар зураг” батлуулсан үйл баримтууд тогтоогдов.

Энэ тохиолдолд газар ашиглах эрхээ хэрэгжүүлэхээр төрийн захиргааны эрх бүхий байгуууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг авч үүний дагуу аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байхад нэхэмжлэгч компанийг гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан гэж шууд дүгнэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, улмаар хариуцагчийн гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэл няцаагдаж байна гэж үзнэ.

Маргаан бүхий захиргааны актад заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугаца нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд: “Л ” ХХК, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын захиргааны хооронд байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 15/035 дугаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т “Газрын төлбөрийн хэмжээ”-г тусгасан байх ба Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолоор тогтоосон Газрын үнэлгээний 3-р бүсэд хамааруулан, 1 жилд 59,400,000 төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тохиролцсон байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2016 оны гэрээгээр 0 төгрөг, 2017 оны гэрээгээр 0 төгрөг, 2018 оны гэрээгээр 20,000,000 төгрөг, 2019 оны шинэчилсэн үнэлгээгээр 0 төгрөг, 2020 оны 2 дугаар улирал шинэчилсэн үнэлгээгээр 0 төгрөг гээд нийт төлөх ёстой 826,790,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлж 806,790,000 төгрөгийн үлдэгдэлтэй” гэж, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/5794 дүгээр албан бичигт “2020 оны 3 дугаар улирлын байдлаар “Л ” ХХК нь 2020 оны 3 дугаар улиралд төлбөл зохих төлбөрийн дүн 202,750,000 төгрөг, урьд оны үлдэгдэл 158,200,000 төгрөг, 2020 оны 3 дугаар улирлын эцэст дутуу төлөлт 202,750,000 төгрөг” гэж тус тус тодорхойлжээ.

Дээр дурдсан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг Нийслэлийн Захиргааны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр магадлалаар 5/39 дүгээр тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Уг магадлалыг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн“ Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоол гарсан боловч “Л ” ХХК-иас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захирга тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын  09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 21-ний 15/035 дугаар гэрээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0662 дугаар шийдвэрээр “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон,

Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” 25 дугаар тогтоол гарсан боловч уг тогтоолыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны  9 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болгосон,

 Мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин 12 дугаар тогтоол гарч өмнөх 38 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоол мөрдөгдөж байгаа үйл баримтууд тус тус тогтоогдов.

Эдгээрээс дүгнэвэл “Л ” ХХК нь газрын төлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг үндэслэн төлөхөөр гэрээ байгуулсан боловч уг гэрэ заасан 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон төлбөрийн хэмжээний асуудлаар шүүхэд маргаан үүсч, эцэслэн шийдвэрлэгдээгүй үргэлжилж байсан, нөгөө талаар нэхэмжлэгчээс хариуцагч захиргааны байгууллагад хаж “...гэрээг шинэчлэх талаар” хүсэлт хүргүүлсэн боловч хариуцагчаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2654 дүгээр албан бичгээр “...хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдсэн даруйд гурвалсан гэрээг шинэчлэн байгуулах боломжтой” гэж мэдэгдсэн, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөх үүрэг тухайн хугацаагаар тасалдсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг тогтоосон хугаца бүрэн төлөөгүй гэж дүгнэн түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлгүй, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөргчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Нөгөө талаар хариуцагч маргаан бүхий А/50 дугаар тушаалыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмж...болон Хан-Уул дүүргийн газар зохиолн байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот санал...-ыг тус тус үндэслэл болгожээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Б.Ганчулууны гарын үсэг бүхий 2020 оны 09 сарын 24-ны өдөр 11И-3/5988 тоот албан бичгээр Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн даргад хаж “...мэдэгдэл бичиж хүргүүлэв, мэдэшдлийн дагуу холбогдох арга хэмжээг авч хуульд заасан хугаца хариу ирүүлэх”-ийг мэдэгдсэн,

2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдрийн 15 дугаар бүхий Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Ж.Б*******н мэдэгдэлд “...Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөлтэй боловч Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэ заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заасныг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон мэдэгдэл бичив, Мэдэгдэлд дурдсан шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, холбогдох зөрчлүүдийг арилгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна” гээд уг мэдэгдлийн хавсралтын 212-т нэхэмжлэгч компанийн нэр орсон үйл баримт тогтоогдсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6.1-д “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана” гэж зааснаас үзвэл мөрдөгчийн мэдэгдэл нь аливаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахыг л эрх бүхий этгээдэд мэдэгдсэн агуулгатай бөгөөд харин захиргааны байгууллага, албан тушаалтан уг мэдэгдлийг үндэслэн нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Түүнчлэн тус шүүхэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 11и-3/6330 дугаар албан бичгээр “...тус газраас 2661284 регистрийн дугаартай “Л ” ХХК-д холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй байна...” гэсэн тодорхойлолт ирүүлсэн бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч байгууллагыг гэм буруутай гэж үзэх шууд үндэслэл бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

Нөгөө талаар хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 16/4670 тоот санал...-ыг үндэслэсэн байх боловч уг саналын хавсралт нэхэмжлэгч компанийн нэр тусгагдаагүй, нэхэмжлэгч компани нь Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алб хамааралгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ...” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамаас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10/7476 дугаар албан бичгээр “Л ” ХХК-д “газар ашиглах эрхийг цуцлах тухай” захиргааны акт гаргах болсныг урьдчилан мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн байх ба  уг албан бичгийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компанид хууль зүйн үйлчилгээ үзүүлэн хамтран ажилладаг “Ёс” ХХН-өөс 73 дугаар хариу хүргүүлэх албан бичгийг холбогдох баримтуудын хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинбаярт хүргүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, түүнчлэн шийдвэр гаргахдаа эдгээр нотлох баримтуудыг захиргаа хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар бүхий “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” тушаалын “Л ” ХХК-д холбогдох хэсэг хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг тушаалын “Л ” ХХК-д холбогдох хэсгийг  хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Л ” ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/50 дугаар тушаалын “Л ” ХХК холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Л ” ХХК -д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН