Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
Хэргийн индекс | 136/2024/00033/И |
Дугаар | 136/шш2024/00231 |
Огноо | 2024-05-29 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 136/шш2024/00231
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .........дүүрэг, ...... хороо, . хороолол, .......байр, ............гэх газарт байрлах Э ХХК,
Хариуцагч: ....... аймаг, ..... сум,.дугаа.....р баг, ......... байрлах Д.З,
Хариуцагч: ........... аймаг, ....... сум, .... баг, .......... байрлах ....... газар
Нэхэмжлэлийн шаардлага: Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, худалдах, худалдан авах тендерийн тохиролцсон үнэ 298,517,000 төгрөгийг гаргуулах, тендерийн захиалгат барааг хүлээн авахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .... газраас 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 350,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, худалдан авах тендерт 6 байгууллага орж өрсөлдсөнөөс Э ХХК-ийг хамгийг сайн тендерийн саналаар шалгарсан болохыг захиалагч 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №03/....... дугаартай мэдэгдлээр мэдэгдсэн.
Мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах ажиллагаа хийгдсэн ба.... ........захирамж гарахыг хүлээж байна гэсээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний огноотой Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх ..........2023 дугаартай 5 хувь гэрээг байгуулж захиалагч талаас ............. дарга Н.Х., .................хэлтсийн дарга А., .......-ийн ахлах мэргэжилтэн Э.О нар, нийлүүлэгч талаас Э ХХК-ийн инженер Ш.Т , гүйцэтгэх захирал Ч.Б нар гарын үсэг зурж, тамга дарснаар гэрээ байгуулагдсан болно.
......./2023 дугаартай гэрээ байгуулагдсанаар гэрээний 4.4-д заагдсаны дагуу 14 хоногийн дотор барааг нийлүүлэх үүргийг Э ХХК хүлээсэн ба тоног төхөөрөмжийг хоёр машинд ачиж 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ................ газарт хүлээлгэн өгөхөөр очсон.
Энэ өдөр аймгийн .О.Б-тай уулзсан ба ........ доод ажилтнууддаа үүрэг өгснөөр 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч ажиллан нийлүүлэх барааг чанарын сертификатуудын хамт танилцаж, чанарын шаардлага хангасан талаар ямар нэг асуудал гаргаагүй.
Тэгсэн хэрнээ барааг хүлээн авахгүй байсан тул 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/04 дугаартай Тендерийн барааг хүлээлгэн өгөх тухай албан бичиг өгсөн ба маргааш нь .газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны ........өдөр 01/1646 тоот хөгжим аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг худалдан ажил ....... тендерийг хүчингүй болголоо гэсэн хариу өгсөн нь зөвшөөрч боломжгүй үйлдэл болсон.
Өөрөөр хэлбэл татвар төлөгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр тоглоом, наадам, зугаа хийлээ. Ингэж болохгүй гэж бодож байна.
Иймд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, худалдан авах тендерийн дагуу тохиролцсон үнэ 298,517,000 төгрөгийг төлүүлэх, тендерийн захиалгат барааг хүлээн авахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд гаргасан хариу тайлбараа: ........газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Н миний бие Э ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ........ аймгийн ..... О.Б , ........Н.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага Хөгжим аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг нийлүүлэг, худалдан авах тендерийн тохирсон үнэ 298,517,000 төгрөгийг төлүүлэх, тендерийн захиалгат барааг хүлээн авахыг хариуцагчид даалгуулах тухайд:
........., түүний .............нь нутгийн захиргааны байгууллагын хувьд Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу орон нутаг төсвийн орлогоо өөрөө бүрдүүлэн хөрөнгө оруулалтын ажлуудыг төлөвлөж аймгийн ....... Хурлаар батлуулан гүйцэтгэлийг ханган ажилладаг. Энэ хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 12/05 дугаар тогтоолоор Хөгжим аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг нийлүүлэх ажил-ыг баталсан бөгөөд тендер зарлан уг ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Гэтэл орон нутгийн төсөвт 2023 оны 12 дугаар сарын байдлаар 119,8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс гүйцэтгэлээр 93,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 78,4 хувьтай гарсан ба төсвийн орлогын төлөвлөгөө 25,9 тэрбум төгрөгөөр буюу 21,6 хувиар тасарсан. Орлого тасарсантай холбогдуулан орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэхээр төлөвлөж байсан зарим төсөл арга хэмжээг цуцлахаар шийдвэрлэснээр аймгийн ............2023 оны 01/1............ тоот албан бичгийг тус компанид хүргэсэн болно. Түүнчлэн энэхүү худалдан авах ажиллагааг буюу Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг худалдан авах төсөл арга хэмжээг 2024 оны төсөвт ч тусгаагүй учраас энэхүү ажил бүрэн цуцлагдсан болно.
Монгол Улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөөр илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор заасан. Гэвч Э ХХК нь аймгийн ........гэрээг баталгаажуулж хуульд зааснаар хүлээлгэн өгөөгүй байхад гэрээ байгуулсан гэж үзэн тоног төхөөрөмжийг худалдан авсан байгаа нь нэхэмжлэл гаргах үндэслэлгүйг нотолж байна.
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны...............захиалагч байна гэж заасан бөгөөд төрийн байгууллага буюу захиалагч талаас гэрээг албан ёсоор баталгаажуулж гэрээнд зааснаар төлбөр санхүүжилтийн хуваарийн дагуу төлөлтийг гүйцэтгэгч талд шилжүүлээгүй байхад тоног төхөөрөмжийг урьдчилан худалдан авснаас үүдсэн төлбөрийг захиалагчаас төлөх үүрэг хүлээхгүй. Тус гэрээнд ........... .холбогдох албан тушаалтан гарын үсэг зурсан хэдий ч аймгийн ......... гарын үсэг зурж баталгаажуулаагүй, гүйцэтгэгч талд гэрээг гардуулан өгөөгүй тул гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болно. Харин нэхэмжлэгч, Э ХХК-д захиалагч талаас гэрээ байгуулах боломжгүй болсон, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зарласан ............дугаартай Хөгжим аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг худалдан авах ажлын тендерийг хүлчингүй болгож байгааг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр аймгийн ............01/1646 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Мөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/166 дугаар албан бичгээр ......... Н.Х ...... гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ албан ёсоор баталгаажаагүй байхад нийлүүлэх барааг авчрах нь зохимжгүй, төсвийн орлого тасарсантай холбогдуулан хэрэгжиж дуусаагүй зарим хөрөнгө оруулалтын ажлуудыг цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн талаар албан бичиг илгээсэн.
Төрийн захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч талд тухай бүр учир шалтгааныг тайлбарласан. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргахдаа албан бичгээр мэдэгдсэн бөгөөд тайлбарыг хүлээн авч хариуг хүргүүлэн ажилласан. Э ХХК нь шүүхэд хандахдаа гэрээ байгуулсан учраас барааг хүлээн авахыг даалгах талаар хандсан нь үндэслэлгүй юм. Учир нь аймгийн ............. гэрээг байгуулж гэрээний урьдчилгаа санхүүжилт олгоогүй байхад өөрсдийн санаачилгаар тоног төхөөрөмжийг авчирч түүнийгээ авахыг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээр тулган шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Иймд Э ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Э ХХК-ийн нэхэмжлэлтэй ............. холбогдох Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг худалдан авах тендерийн тохиролцсон үнэ 298,517,000 төгрөгийг гаргуулах, тендерийн захиалгат барааг хүлээн авахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэлийг шаардлагыг хариуцагч ....................бүхэлд нь хүлээн зөвшөөрч доорх эвлэрлийг байгуулав.
1.Тендерийн захиалагч талаас Тоног төхөөрөмж хүлээн авах комисс-ын дарга .......-ийн дарга Ц.М , ......-ийн мэргэжилтэн Э.О , .....-ийн ерөнхий санхүүч Х.А ,...-ийн мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн Б.Б , ........-ын мэргэжилтэн С.Э болон гүйцэтгэгч талаас Э ХХК-ийн захирал Ч.Б нар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендерийн тоног төхөөрөмжөө жагсаалт үйлдэн хүлээлцэж, гарын үсэг зурж акт үйлдэж авсан.
2.Тендерийн үнэ 298,517,000 төгрөгийг хариуцагч .............. газраас 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Э ХХК-д бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, дэлгэрэнгүй лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №12/34 дугаартай захирлын тушаал, Э ХХК-ийн дүрэм, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ............дугаартай хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ, ..............газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0311465 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Э ХХК-ийн тендерийн гүйцэтгэл хүлээлгэн өгөх тухай албан бичиг, ...........газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1646 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг,........ газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0.........дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Э.......... ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны 12/05 дугаартай албан бичиг, ............. газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн .........дугаартай албан бичиг, Э. ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 12/15 дугаартай албан бичиг, Э...ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 12/16 дугаартай албан бичиг, зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн...........2023 дугаартай хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг нийлүүлэх ажлыг гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Шүүхээс: Шүүхээс Дорноговь аймгийн Замын-Үүд сум Замын-Үүд Гаалийн газар болон Э ХХК-иас тус тус БНХАУ-аас бараа авсан талаарх гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтын хамт нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-нэхэмжлэлтэй .......... нарт холбогдох Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, худалдах, худалдан авах тендерийн тохиролцсон үнэ 298,517,000 төгрөгийг гаргуулах, тендерийн захиалгат барааг хүлээн авахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт зохигчид 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендерийн тоног төхөөрөмжөө жагсаалт үйлдэн хүлээлцэж, гарын үсэг зурж акт үйлдэж,
Тендерийн үнэ 298,517,000 төгрөгийг хариуцагч . ......газар нараас 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Э..ХХК-д бүрэн төлөхөөр эвлэрчээ.
Зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э ХХК-нэхэмжлэлтэй ...........газар нарт холбогдох Хөгжим, аппартур, тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, худалдах, худалдан авах тендерийн тохиролцсон үнэ 298,517,000 төгрөгийг гаргуулах, тендерийн захиалгат барааг хүлээн авахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэрэгт зохигчид 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тендерийн тоног төхөөрөмжөө жагсаалт үйлдэн хүлээлцэж, гарын үсэг зурж акт үйлдэж, Тендерийн үнэ 298,517,000 төгрөгийг хариуцагч ................газар нараас 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор Э ХХК-д бүрэн төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,650,535 төгрөгөөс 825,267.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............газар нараас 825,267.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 825,267.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э ХХК олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ