Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0318

 

2020 оны 05 сарын 13 өдөр Дугаар 128/ШШ2020/0318 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М*******, Л.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.Б******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Б******* нь С******* дүүргийн 1 дүгээр хороонд Л******* ХХК-ийн өмчлөлийн 1075 м.кв хэмжээ бүхий, 4 давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 460.000 ам доллараар харилцан тохиролцож Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан.

Дээрх Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1.3-т Тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой газар эзэмших эрхийг хуульд зааснаар худалдан авагч талд шилжүүлнэ гэж талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн дагуу Нийслэлийн Газрын албанд хүсэлт гарган өөрийн худалдан авсан 4 давхар байшингийн суурь болон уг байр руу орох орц, гарц, машины зогсоолын газрыг хамаарах 491 м.кв газрыг, мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу өөрийн гараж руу орох орц, гарцыг шийдэх зориулалтаар шинээр 309 м.кв газрыг буюу нийт 800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон. Хожим уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай сунгуулсан.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2019 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамж гарган миний газар эзэмших эрхийг ноцтой зөрчин Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжийн иргэн А.Б*******ид холбогдох хэсгийг цуцалж иргэн А.Б*******ийн дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус захирамжид Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 394 дүгээр тогтоолоор Л ХХК-ийн захирал Д.Б, иргэн А.Б******* нарын хооронд байгуулсан С******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 800 метр газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байх тул гэж Улсын Дээд шүүхийн 2014 оны 394 дүгээр тогтоолд үндэслэн шийдвэрлэжээ.

Ийнхүү захирамжийн үндэслэл болгохдоо Улсын Дээд щүүхийн 2014 оны 394 дүгээр тогтоолын аль заалтын хэрэгжилтийг хангаж, надад газар эзэмших эрх олгосон захирамжуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэж буйгаа тодорхойлоогүй нь ойлгомжгүй байхаас гадна дээрх шүүхийн тогтоолд А.Б******* миний газар эзэмших эрхийг хүчингүй болгох ямар нэг үндэслэл дурдаагүй байдаг.

Харин ч тус хэргийг хянан шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/с дугаар шийдвэрийн 2 дахь заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар... гэснийг Улсын Дээд шүүхийн дээрх тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үндэслэл гараагүй тул гэж өөрчлөн ... хэлцлийн дагуу авсан зүйлээ /491 м.кв газрыг/ эргүүлэн буцаан өгөхийг даалгуулах тухай Л******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Улсын Дээд шүүхийн 394 дүгээр тогтоолд хэлцлээр шилжүүлсэн эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй гэж дүгнэсэн байхад түүнд үндэслэн иргэн А.Б******* надад газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжийн иргэн А.Б*******ид холбогдох хэсгийг тус тус цуцалж иргэн А.Б*******ийн №000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг дарга А.Б******* надад газар эзэмших эрх олгосон өөрийн шийдвэрүүдийг хүчингүй болгох тухай А/947 дугаар захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.2.2-т заасныг тус тус үндэслэсэн ба улмаар мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өорөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох гэж хуульд заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хууль бус шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга өөрөө хүчингүй болгох үйлдлийг таслан зогсоох гэж заасныг баримталсан атал мөн захирамжийн үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах үндэслэл буюу 49.3.1-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч цуцлах нөхцөлийг хууль, захиргааны хэм хэмжээний актад, эсхүл тухайн захиргааны актад заасан бол цуцалж болно гэж хуульд заасныг үндэслэн захирамж гаргасан нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан гэж өөрийн шийдвэрийг хүчингүй болгож буй мэт боловч энэ хууль бус шийдвэрээ Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн зөрчилгүй захиргааны акт гэж үзэн мөн шийдвэрийн үндэслэлд дурдаж буй нь агуулгын хувьд хоорондоо зөрчилтэй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба маргаан бүхий актад энэ талаар дурьдаагүй байхаас гадна бодит байдал дээр уг нөхцөл байдал үүсээгүй, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 415 дугаар захирамжийн хувьд хуульд заасан дээрх нөхцөл байдлуудын аль нь ч үүсээгүй бөгөөд мөн энэ талаар захирамжийн үндэслэлд дурьдаагүй.

Түүнчлэн уг маргаан бүхий 491 м.кв газрыг шилжүүлсэн Л******* ХХК нь А.Б******* миний эсрэг ямар ч үндэслэлгүй нэхэмжлэлийг удаа дараа гаргасаар ирсэн бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх болон Иргэний хэргийн шүүхэд тус тус нэхэмжлэл гаргасан байдаг.

Тус Улсьн Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 89 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийн үндэслэлд "... Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцсоноос үл хамааран хэрэгт нотлох баримтаар үнэлэгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ -ний 2 дугаар зүйлийн 2.1.3-т зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой газар эзэмших эрхийг худалдан авагч талд шилжүүлэх үүргийг Л******* ХХК-ийн захирал Д.Б хүлээсэн байх тул түүний хүсэл зоригоос гадуур маргаан бүхий газрыг А.Б*******ид шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179,1.1-д шинээр илэрсэн баримт нъ хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байхыг тусгайлан заажээ, Гэтэл нэхэмжлэгч Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-нд гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хэргийг хэлэлцэх явцад мэдэж байсан, үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдахдаа газар эзэмших эрхийг шилжүүлэх үүрэгтэйгээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн байдаг.

Холбогдох этгээдүүдэд хандан тайлбар гаргасны дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 03-06/4040 дугаар албан тоотыг ирүүлсэн ба уг албан бичигт 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02-06/3066 дугаартай мэдэгдэл нь таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн сонсох ажиллагаа бөгөөд захиргааны акт биш тул тус мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй байна гэх хариу ирүүлсэн.

Ийнхүү эрх бүхий этгээдээс ирүүлсэн хариу албан бичигт тодорхойлсноор 02- 06/3066 дугаар мэдэгдэл нь миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох болсныг мэдэгдсэн сонсох ажиллагаа гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох А.Б*******ид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох байсан.

Ийнхүү оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэж ойлгохоор байх тул үүнтэй холбоотойгоор дахин 02-06/3066 дугаар мэдэгдлийг эс зөвшөөрч буйгаа илэрхийлэн 2019 оны 09 дүгээр сарын 06-нд Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, надад газар эзэмших эрх олгосон захирамжуудыг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлгүй байх тухай мэдэгдсэн боловч ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамжаар надад газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү.

Хоёр.нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үндсэндээ нийт 4 хуулийн заалтыг баримталж Улсын дээд шүүхийн 2014 оны 394 дүгээр тогтоолыг үндэслэсэн байгаа.

Монгол Улсын Засаг Захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг захирамж дээрээ ерөнхийлөн баримтлаад Газрын тухай хуулийн 38, 61 дүгээр зүйл болон Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно гэж зохицуулсан.

Эерэг нөлөөлөл бүхий актыг цуцлах боломжгүй байхад хариуцагчийн зүгээс эерэг нөлөөлөл бүхий актыг цуцалсан гэж үзэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар захиргааны актыг гаргахдаа Газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байна. Энэ нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр 2010 оны 938 дугаар захирамжид Газрын тухай хуулийг зөрчөөгүй гэдэг байдлаар үндэслэсэн учраас энэхүү хуулийн заалтыг барьж захирамж гаргасан нь үндэслэлгүй гэж үзсэн. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын 394 дүгээр тогтоол нь газар шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон. Гэхдээ үр дагавар өөрөө хэрхэн хэрэгжих талаар Монгол Улсын Дээд шүүх тодорхой дүгнэсэн гэж үзэж байна.

Гэрээ хүчин төгөлдөр бус болсноор шилжүүлсэн этгээд үр гүйцэтгэлийг өөр байдлаар хангуулах эрх нээгдэнэ. Эдгээр үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний эрх зүйн маргаанаар үүссэн маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Энэхүү тогтоолын хэрэгжилт хэнд хамаарах вэ гэхээр тухайн харилцааны хариуцагчид хамаарахаар байгаа юм. Захиргааны эрх зүйн маргаанд хэрхэн хамаарсан талаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг иргэний эрх зүйн шүүхийн шийдвэр нь одоогийн Захиргааны байгууллагад хамаарах гэж байгаа талаар дээд шүүхэд хүсэлт *******өн байдаг.

Дээд шүүх үүнийг боломжгүй байна гэдэг байдлаар үндэслэл бүхий шийдсэн байдаг. Хожим 2019 онд гурван шатны шүүхийн 4 шийдвэрээр хууль ёсны гэх тогтоосон байдлыг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд халдаж шийдвэр гаргасан нь хууль бус байна гэж үзэж байгаа юм. Иймээс шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэв.

Гурав. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/947 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай А.Б*******ийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй.

С******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Л******* ХХК-ийн эзэмшиж байсан 800 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамжаар А.Б*******ид үйлчилгээний зориулалтаар эрх шилжүүлэн олгосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжаар тус газрыг эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгож баталгаажуулжээ.

2009 оны газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай "Л*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны 2532/9 шийдвэрт Иргэний хуулийн 56.1, 56.1.8-т зааснаар газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон.

Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 394 дүгээр тогтоолоор дээрх газрын зар эзэмших эрхийг шилжүүлсэн Л******* Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Бтай байгуулсан газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг үндэслэн Л******* Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших гэрээг хэрхэх талаар баримт бичгийн хавсралтын нэгдүгээрт зааж *******өн байдаг. Энэхүү гэрээнд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр байгаагүй. 2015 онд хууль бус хүчин төгөлдөр бусад тооцогдсон. Шилжүүлэх зарим баримт бичиг хууль бус болсон нь тогтоогдсон учраас Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжийн А.Б*******ид холбогдох хэсгийг тус тус цуцалж, газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. 491 метр квадратыг хүчингүй болгоход түүнтэй хамт 309 метр квадратын орц гарцын асуудлыг шийдвэрлэсэн захиргааны акт хүчингүй болох байсан. Тухайн газрын нэг нэгж талбар байсан учраас хуулийн үндэслэлтэй шийдвэр гаргасан байдаг.

Иймд маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дүгнэж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай А/947 дугаар захирамжаар Л ХХК-ийн захирал Д.Б, иргэн А.Б******* нарын хооронд байгуулсан С******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 800м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн Л ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжийн иргэн А.Б*******ид холбогдох хэсгийг цуцалж иргэн А.Б*******ийн №000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Л******* ХХК нь 2006 оны 126 дугаар захирамжаар нийт 1010 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд үүнээс иргэн А.Б*******ид 491 м.кв газрыг шилжүүлжээ. 

Харин үлдэх 309 м.кв газрыг төсөл шалгаруулах зарчмаар олгож, нийт 800 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж шийдвэрлэсэн нь нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай 415 дугаар захирамжийн хавсралтын 56-д А.Б*******ид С******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 800 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг захирамжийн 3 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан 2006 оны 126 дугаар захирамжийн Л ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон захирамжаар нотлогдож байна.

Мөн нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийдвэрээр ...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д газар эзэмших эрхийн гэрчилгээг талуудын хүсэлт, эзэмшигчийн зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлэхээр зохицуулсан байх ба нийслэлийн Засаг дарга Л ХХК-ийн захирлын хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшлийн 1010 м.кв газраас 491 м.кв газрыг иргэн А.Б*******ид шилжүүлэн эзэмшүүлснийг хууль бус гэж үзэхгүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу нийслэлийн Засаг дарга 309 м.кв газрыг А.Б*******ийн хүсэлтийг үндэслэн тухайн объектын доорх гараж руу орох орц гарцыг шийдэх замаар газрын үнийг тогтоож, төсөл шалгаруулах зарчмаар олгосон нь Л ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, харин Л ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 110804 дүгээр албан бичгээр нийслэлийн Газрын албанд хандаж өөрийн эзэмшлийн 1010 м.кв газраас иргэн А.Б*******ид нэг хэсгийг шилжүүлж, үлдэх газраа баталгаажуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт гаргасныг үндэслэн нийслэлийн Засаг дарга 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 676 дугаар захирамжаар Л ХХК-д 519 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдсэн гэж маргаж байгаа бөгөөд энэ талаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна гэж дүгнэж, Л ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нөгөөтэйгүүр Л ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/с дугаар шийдвэрээр Л ХХК-ийн захирал Д.Б, А.Б******* нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох-ыг тооцож, харин хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу авсан *******өн зүйлээ буцаан өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор дээрх заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Л ХХК-иас 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр А.Б*******той байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/с дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулж, тус компанийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгуулах хэргийг ердийн журмаар дахин шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай Л ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нийслэлийн Засаг даргын Улсын дээд шүүхийн 2014 оны 394 дүгээр тогтоолоор Л ХХК-ийн захирал Д.Б, иргэн А.Б******* нарын хооронд байгуулсан газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байх тул хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн Л ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын 2010 оны 415 дугаар захирамж, газар эзэмших эрхийг хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2015 оны А/938 дугаар захирамжийн иргэн А.Б*******ид холбогдох хэсгийг цуцалж, түүний №000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай А/947 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Тодруулбал маргаан бүхий 800 м.кв газрын 491 м.кв газар нь Л ХХК-ийн захирал Д.Б А.Б******* нарын хоорондын үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд тохиролцсоноор 4 давхар байшингийн суурь болон уг байр луу орох, гарах гарц буюу уг объектыг ашиглахад зайлшгүй эзэмших газар болохыг мөн үлдэх 309 м.кв газар нь А.Б*******ийн худалдан авсан объектын доорх гараж руу орох орц гарц байх ба энэ газар Л ХХК-ийн эзэмшилд байгаагүй, харин А.Б*******ийн хүсэлтээр нийслэлийн Засаг дарга төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгосон болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн тухайн шийдвэрээр Л ХХК-ийн захирал Д.Бын хүсэлтийг үндэслэн түүний эзэмшлийн 1010 м.кв газраас 491 м.кв газрыг иргэн А.Б*******ид шилжүүлэн эзэмшүүлснийг хууль бус гэж үзэхгүй гэжээ.

Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг дарга 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Л ХХК-ийн захирал Д.Б, А.Б******* нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцсон Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр Тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл Л ХХК-ийн захирал Д.Б, А.Б******* нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцсон шүүхийн тогтоол нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд цуцлах үндэслэл болохгүй бөгөөд маргаан бүхий 800 м.кв газрын 491 м.кв газар нь газар эзэмшигчийн хүсэлтээр, үл хөдлөх эд хөрөнгөтэй дагалдан шилжиж ирсэн, үлдэх 309 м.кв газрыг нэхэмжлэгчийн хүсэлтээр төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгосон байна.

Иймд дээрх үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.1.12 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3, 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн А/947 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ