Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
Хэргийн индекс | 136/2024/00091/И |
Дугаар | 136/шш2024/00251 |
Огноо | 2024-06-07 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 136/шш2024/00251
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар И овогт Э.А , Б овогт Н.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Б овогт Б.Д , охин Б овогт Б.М нарыг эх Э.А-н асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б овогт Б.Д , охин Б овогт Б.М нарыг 11 нас хүртэл амьдарч буй бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Н.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлаад Дорноговь аймгийн .... сумын .баг ...... гудамж ...... байр ......тоотод байрлах 43.15 мкв талбайтай орон сууцыг Э.А, хүү Б овогт Б.Д , охин Б овогт Б.М нарын өмчлөлд үлдээж, Э.А-с 6,000,000 төгрөгийг гаргуулж Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас приус 41 маркийн тээврийн хэрэгсэл, шинэ зуун үйлчилгээний төвд байрлах 102 тоот ажлын байрнаас оногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Дорноговь аймгийн ..... сумын ....... баг .........гудамж ........ дугаар байр ...... тоотод байрлах 43.15 мкв талбайтай орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.А , хүү Б овогт Б.Д , охин Б овогт Б.М нарын нэр дээр бүртгэж, Н.Б -ний нэрийг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс хасахыг Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 158,549 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ
.