Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 182/2023/05000/И |
Дугаар | 182/ШШ2024/00846 |
Огноо | 2024-02-26 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2024/00846
2024 02 26 182/ШШ2024/00846
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
×èíãýëòýé ä¿¿ðãèéí Èðãýíèé õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ ×.Äàâààñ¿ðýí äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéñýí èðãýíèé ø¿¿õ õóðàëäààíààð:
Нэхэмжлэгч: Г.Бн íýõýìæëýëòýé,
Õàðèóöàã÷: З.Тд õîëáîãäîõ,
Нэхэмжлэлийн шаардлага:
дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулж Г.Бн өмчлөлийн 50 хувийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах тухай èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.
Ø¿¿õ õóðàëäààíä:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Хариуцагч З.Т,
Нàðèéí áè÷ãèéí äàðãà Ш.Э íàð îðîëöîв.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:
1.Íýõýìæëýã÷ Г.Б нь хариуцагч З.Тд холбогдуулан дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулж Г.Бн өмчлөлийн 50 хувийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах тухай íýõýìæëýëèéí øààðäëàãàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн Г.Б 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээг иргэн З.Ттэй байгуулсан бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэрээ юм. Иргэн Г.Б нь анхнаасаа өөрт ногдох хэсгээ иргэн З.Тд бэлэглэх хүсэл зориг байгаагүй, зөвхөн гуравдагч этгээдээс хүүтэй мөнгө зээлж хэлцэл хийсний дараа мөнгө зээлдүүлэгч тал түүний өмчлөлийн 44.12 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны 50 хувийн өмчлөгчөөр З.Тг бүртгүүл гэж хэлсний дагуу дээрх бэлэглэлийн гэрээг байгуулсан учраас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцэл /бусдаас хүүтэй мөнгө зээлсэн/-ийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Г.Б, З.Т нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, иргэн Г.Бн өмчлөлийн 50 хувийг буцааж өгөхийг хариуцагч З.Тд даалгаж өгнө үү гэв.
2.Õàðèóöàã÷ З.Т ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:
2.1. Тус шүүхэд хянагдаж буй нэхэмжлэгч Г.Бн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч З.Т миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Г.Бн нэхэмжлэлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” тул бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл тооцох тухай нэхэмжлэл гаргаж байгаа учрыг сайн ойлгохгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь зүйлийг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2010 оны 17 дугаар тайлбарт “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тайлбарласан. Улсын дээд шүүхийн энэхүү тайлбарт худалдан авах гэрээний дагуу татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзнэ гэж тайлбарласан. Гэтэл Г.Б нь өөрөө энэхүү бэлэглэлийн гэрээг хүлээн зөвшөөрч ямар нэг шахалтгүйгээр хийж улмаар нотариатаар баталгаажуулан, надгүйгээр түүний танил эгч болох н.Хосоогийн хамтаар Улсын бүртгэлийн байгууллагад өгч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Мөн мөнгө зээлэх болон бэлэглэлийн гэрээ зэргийг Иргэний хуульд заасан нөхцөл журмын дагуу Г.Б бид хоёр өөр өөрсдийн хүсэл зорилгын дагуу хийсэн бөгөөд энэхүү хоёр гэрээ нь хоёр тусдаа төрлийн гэрээ мөн зохицуулалт нь ч өөр, гэтэл аль нь аль гэрээгээ халхавчилсан гээд байгааг ойлгохгүй байна. Иймд хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”,
хариуцагчаас хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хариуцагч З.Тгээс Г.Б, З.Т нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 7.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримтуудыг бүрдүүлсэн байна.
¯ÍÄÝÑËÝÕ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Íýõýìæëýã÷ Г.Б íü З.Тд холбогдуулан дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулж Г.Бн өмчлөлийн 50 хувийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах тухай íýõýìæëýëèéí øààðäëàãà ãàðãàæýý.
3.Õàðèóöàã÷ З.Т íü 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Г.Б нь 45.000.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан, дараа нь 7.000.000 төгрөгийг нэмж, нийт 52.000.000 төгрөгийг зээлж авсан. Зээлсэн 52.000.000 төгрөгөөс нэг төгрөгийг төлөөгүй. Барьцаа болгож дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”, хариуцагчийн хариу тайлбар, Г.Б, З.Т нарын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 7.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч Г.Б нь З.Ттэй дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г байгуулж, 44.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч Г.Б нь өөрт ногдох хэсгийн 50 хувийг хариу төлбөргүйгээр З.Тд шилжүүлж, хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр шийдвэрлэж, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчдын тайлбар, гэрээ зэргээр нотлогдож байна. /хавтаст хэргийн 4 дүгээр тал/
6.Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Г.Б нь анхнаасаа өөрт ногдох хэсгээ З.Тд бэлэглэх хүсэл зориг байгаагүй, 45.000.000 төгрөгийг зээлж хэлцэл хийсний дараа З.Т нь Г.Бг өөрийн өмчлөлийн 44.12 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны 50 хувийн өмчлөгчөөр намайг бүртгүүл гэж хэлсний дагуу дээрх бэлэглэлийн гэрээг байгуулсан учраас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл...” гэж тайлбарлажээ.
7.Харин хариуцагч нь “...2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Г.Б нь 45.000.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан, дараа нь 7.000.000 төгрөгийг нэмж, нийт 52.000.000 төгрөгийн зээлийг авсан. Зээлсэн 52.000.000 төгрөгөөс нэг төгрөгийг төлөөгүй. Барьцаа болгож 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 0513 дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г байгуулсан...” гэж тайлбарлажээ.
8.Нэхэмжлэгч Г.Б нь З.Тгээс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 45.000.000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ байгуулсан. Дараа нь нэмж 7.000.000 төгрөгийг авч, нийт 52.000.000 төгрөгийг зээлж авсан. 52.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа гэх талуудын тайлбар, зээлийн барьцаалбал болгож дугаартай “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г байгуулсан болох нь зохигчдийн тайлбар болон 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
9.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,
ªºðººð õýëáýë Г.Б íü 2023 îíû 04 äүгээр ñàðûí 26-ны өдөр З.Тгээс 45.000.000 төгрөгийг зээлэн авч Èðãýíèé õóóëèéí 281 äүгээр ç¿éëèéí 281.1-ò çààñíààð òàëóóäûí õîîðîíä çýýëèéí ãýðýý áàéãóóëàãäñàн байна.
10.Г.Б, З.Т нарын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдсан өдөр буюу өдөр “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ” байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг хавхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.
Учир нь 45.000.000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаалбар болгож талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж өдөр “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г байгуулж гарын үсгээ зурж нотариатаар баталгаажуулсныг буруутгаж хуульд заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан үндэслэл тогтоодохгүй байх тул хариуцагч З.Тд холбогдох Г.Б, З.Т нарын хооронд байгуулагдсан өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж Г.Бн өмчлөлийн 50 хувийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах тухай Г.Бн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
11.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1.2 äýõ õýñýãò çààñíààð íýõýìæëýã÷ээс óëñûí òýìäýãòèéí õóðààìæèä óðüä÷èëàí òºëñºí 467.950 òºãðºãèéã óëñûí îðëîãîä õýâýýр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.3 дэх хэсэгт çààñíûã óäèðäëàãà áîëãîí
ÒÎÃÒÎÎÕ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д заасныг баримтлан хариуцагч З.Тд холбогдох Г.Б, З.Т нарын хооронд байгуулагдсан өдрийн “Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр буст тооцуулж Г.Бн өмчлөлийн 50 хувийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах тухай Г.Бн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН