Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/392

 

 

 

О.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ю.Батсүх,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Олзод, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Бд холбогдох 2006044640138 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

            .......... овгийн О.Б, ............................... төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа машин засварладаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ......................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

            Шүүгдэгч О.Б нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд .................... тоот байрыг түрээслэн амьдарч байх үедээ хамтран амьдрагч Р.Огийн төрсөн эгч Ц.Ты охин Б.А /10 настай, тухайн үед гэрт нь байж сургуульд явдаг байсан/-г гэртээ хүн байхгүй үед 2-3 хоногийн давтамжтайгаар хүчээр бэлгийн харьцаанд,

мөн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ............................. тоот хашаан дахь гэртээ Б.Атэй хүчээр бэлгийн харьцаанд тус тус орсон буюу үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Буурал овгийн Оюунтунгалагийн О.Бг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Бд 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бгийн урьд цагдан хоригдсон нийт 299 /хоёр зуун ерин ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 3.230.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Т нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.А нь 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл ...................... тоот байранд байхдаа хүчиндсэн гэж мэдүүлсэн нь огт үндэслэлгүй юм. Иймд миний бие маш гомдолтой байна. Тухайн үед миний бие эхнэр Р.Огийн хамт .................................. тоот хашаандаа гэр барьж амьдарч байсан. Энэ үед миний бие хашаандаа хоёр байшингийн торх барьж байсан юм. Би 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн байшингийнхаа торхыг барьж эхэлсэн. Хоёр дахь торхоо 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр барьж дуусгасан. Миний бие 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр нэг торхоо барьж, зарж борлуулж байсан юм. Тухайн үед байшин барилцсан хүмүүс хойд эцэг Л.Ганбат, эх Оюунтунгалаг, дүү Пүрэв-Отгон нар манай гэрт хамт байсан. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогч Б.А болон эцэг, эх, ах, дүү нараас нь чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэв.

Шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын зүгээс хэргийн бодит байдлыг нотолж тогтоохын тулд 2020.11.30-ны өдрийн мөрдөгчийн хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол “..хэрэг бүртгэлийн дугаар: 0200604464 иргэн Ц.Ты гаргасан. 2020.11.11-ний өдөр хүлээн авсан...” /1хх 1/ гэх, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 12-13/, дуудлагын лавлагааны хуудас, нас тоолсон тэмдэглэл /1хх 29/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “Насанд хүрээгүй хохирогч Б.Агээс 2016 онд гэмт хэрэг үйлдэгдсэн газар буюу Отгонсүрэн, О.Б нарын амьдарч байсан хаяг...” /1хх 33/ гэх, “2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхмаа би 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн 200602824 дугаартай хэргийн материалтай танилцаад... олсон нь... Баянзүрх дүүрэгт 2020 оны 10 дугаар сард 14 настай Б.А нь хүргэн ахдаа хүчиндүүлсэн...” гэх насанд хүрээгүй хохирогчоор тогтоох тогтоол /1хх 38-39/, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 41, 47, 233-236/, гэрч Отгонцэрэнгийн мэдүүлэг, гэрч М.Мөнххишигийн мэдүүлэг /1хх 239/ авагдсан, эдгээр баримтыг шинжлэн судлуулан мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон. Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн зарим баримтын хувьд шүүгдэгч О.Бг бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтыг үгүйсгэсэн шинжтэй байхад шүүх үүнд дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогчоор Б.Аг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхмаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн, 200602824 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоосон байдаг /1хх 38-39/. Гэтэл гэмт хэргийн талаарх гомдлыг Ц.Т 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан байдаг. Энэ 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлийн 0200604464 дугаартай хэрэг нээсэн байдаг. Насанд хүрээгүй хохирогч Б.Аг хохирогчоор тогтоосон тогтоол нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл гаргахаас 4 сарын өмнө өөр дугаартай хэрэгт хохирогчоор тогтоосон тогтоол байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлийн 0200604464 дугаар, Эрүүгийн 2006044 дугаартай хэрэг дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Б.Аг хохирогчоор тогтоохгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримт гэж үзэхээргүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс хуульд заасан журмын дагуу цуглуулсан байна гэж зөвтгөж яллах талын нотлох баримтаар тооцсон нь үндэслэлгүй болсон. Мөн гэрч М.Мөнххишигийн мэдүүлэгт “...2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.А гэх охин ээжийн хамт ирж үзүүлсэн, тухайн үед охиныг ээжтэй нь хамт суулгаж байгаад асуухад ээж нь гол төлөв хариулж байсан. Ээж нь тухайн үед охиныг 7 настай байхад хүчирхийлдэг байсан, ... мөн тэр айл нүүгээд 5 дугаар ангид сурч байхдаа нагац эгчийндээ очиж хамт амьдарч байхад нь бас хүргэн ах нь 5 дугаар ангийн турш хүчирхийлж байсан. Хамгийн сүүлийн удаагийнх нъ 2020 оны 10 сарын эхээр хүчирхийлсэн..." гэж мэдүүлсэн нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлсэн зүйлийг дамжуулж хэлдэг. Түүнээс биш насанд хүрээгүй хохирогчоос сонссон зүйлийг шууд дамжуулж мэдүүлээгүй, үүнийг мэдүүлэгтэй тодорхой ойлгомжтой тайлбарласан, харин гэрч Отгонцэрэнгийн мэдүүлгийн хувьд "...Б.А нь О.Б бид хоёртой 2016-2017 оны хооронд хичээл амрах хүртэл хамт ирэн очин амьдардаг байсан, ... шөнийн цагаар би Б.А, Бат- Өлзий нарыг хамт үлдээж байгаагүй. ... таньд ямар нэг сэжиг таамаг төрж байсан уу гэхэд ... “үгүй” ... гэж мэдүүлсэн, шинжээчийн №13107 дугаартай дүгнэлтээр “...Б.Агийн охин хальс 6 цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдсон. Уг урагдал үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон гэмт хэргийг хэн ямар арга хэрэгслээр үйлдсэн гэдгийг шууд нотлох нотолгооны ач холбогдол бага байхад шүүх шууд нотлох баримтаар тооцож, шүүгдэгч О.Бат Өлзий нь 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 5-ны хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 15 тоотыг түрээслэн амьдарч байх үедээ насанд хүрээгүй Б.Аг /10 настай, тухайн үед гэрт нь байж сургуульд явдаг байсныг гэртээ хүн байхгүй үед 2-3 хоногийн давтамжтайгаар хүчээр бэлгийн харьцаанд орж/ хүчиндсэн гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас өөрчилж өгнө үү. Шүүхээс шүүгдэгч О.Бг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь, Жалгын 2-8а тоот хашаан дахь гэртээ Б.А-тэй хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн буюу үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон үйлдлийн хувьд насанд хүрээгүй хохирогч Б.А нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нас тоолсон тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагагаар 14 нас 1 сар 26 хоногтой байсан нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч О.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхэд тогтвортой өгсөн мэдүүлгээр 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ........................ тоот хашаан дахь гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Агийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орсон үйлдэл тогтоогдож байгаа учраас шүүгдэгч О.Бгийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж гэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Бд оногдуулсан хорих ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Насанд хүрээгүй хохирогчийг шүүгдэгч О.Б нь 7 настайгаас нь эхлэн бэлэг эрхтэн рүү нь хэл, хуруугаа хийж, 2017 оны 4 дүгээр сараас эхлэн хүчиндэж эхэлсэн байдаг. Бэлгийн харилцаанд орсон хамгийн сүүлийн үйлдэл нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр юм. Насанд хүрээгүй хохирогч хүчиндүүлэх үедээ 5 дугаар ангийн сурагч байсан бөгөөд хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт зэргээр цаг хугацааны хувьд О.Б нь удаа дараа хүчиндсэн нь хангалттай нотлогдон тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үйл ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй бөгөөд техникийн шинжтэй бага зэрэг алдаа байж магадгүй гэж үзэж байна. Хохрирол төлөгдсөн ч хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй байгаа. Тийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ю.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудад шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогддог. Насанд хүрээгүй хохирогч тогтвортой мэдүүлэг өгдөг. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгүүдээр тогтоогдсон. Хэрэг бүртгэл, дугаарлалтын хувьд техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд ..................................... тоот байрыг түрээслэн амьдарч байх үедээ хамтран амьдрагч Р.Огийн төрсөн эгч Ц.Ты охин Б.А /10 настай, тухайн үед гэрт нь байж сургуульд явдаг байсан/-г гэртээ хүн байхгүй үед 2-3 хоногийн давтамжтайгаар хүчээр бэлгийн харьцаанд,

мөн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь, Жалгын 2-8а тоот хашаан дахь гэртээ Б.Атэй хүчээр бэлгийн харьцаанд тус тус орсон буюу үргэлжилсэн үйлдлээр бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Б.Агийн “...2013 онд намайг 7 настай байх үед манай ээжийн дүүгийнх нь нөхөр болох О.Б намайг хашаанд хүнгүй байх үед гэртээ оруулж, намайг үнсэж, өмд тайлж, бэлэг эрхтэнг маань гараараа оролдож байсан. Надтай ёс бусаар харьцаж, миний бэлэг эрхтэнг хэлээрээ долоож, өөрийнхөө өмдийг тайлаад надтай хурьцал үйлдэх гэж оролдож байсан. 2016 онд би тухайн үед 10 настай 5 дугаар ангид сурч байсан юм. Тэгээд нэг өдөр манай эгч ажилдаа явчихсан, О.Б бид хоёр гэртээ хоёулахнаа үлдсэн байх үед О.Б ах унтлагынхаа өрөөний орон дээр хэвтчихсэн намайг дуудаж “ахын дүү нааш ир, өрөөнд ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би дуудаад байсан болохоор өрөөнд яваад ортол намайг өөрийнхөө хэвтэж байсан орон дээр миний гарнаас татаж намайг унагаагаад, намайг орон дээр хэвтүүлж, миний өмдийг тайлахаар нь би эсэргүүцээд “болиочээ, яах гээд байгаа юм бэ, хашгирлаа шүү” гэж хэлсэн чинь О.Б надад хандаж “агаа нь ганцхан хийчье” гэж надаас гуйгаад, намайг чимээгүй бай гэж хэлээд, өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийж, надтай хурьцал үйлдсэн. Надтай хурьцал үйлдэх үед миний бэлэг эрхтэн маш их өвдөж, би О.Бг яаж эсэргүүцэж, уйлаад өөрөөсөө холдуулж чадаагүй. Тэр өдрөөс хойш өдөр болгон шахуу, гэрт нь хүн байхгүй хоёулахнаа үлдсэн үедээ намайг О.Б байнга хүчиндэж, надтай хурьцал үйлддэг байсан. Энэ явдал 2020 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Хамгийн сүүлд буюу 2020 оны 10 дугаар сард ........................ тоотод байрлах хашаанд О.Б өөрийнхөө гэрт намайг хүчиндсэн...” /1хх 37-55/,

“...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө 2016 оны 4 дүгээр сард О.Б ах Отгонцэрэн эгчийг байхгүй үед намайг хүчиндэж хичээл амартал энэ үйл явдал үргэлжилсэн гэж мэдүүлэг өгсөн. Би тухайн үед он, сар, өдрөө буруу хэлсэн байна. Би 10 настай 5 дугаар ангид суралцах үед 2016 оны 9 сар байсан. Энэ үед О.Б ахын гэрт байж хичээлд явдаг байсан. Тэгээд он гараад хавар нь 4 сард Отгонцэрэн эгчийг байхгүй байх үед хүчиндсэн. Үүнээс хойш хичээл амрах хүртэл энэ үйл явдал үргэлжилсэн. Би 2016 оны 9 сард 5 дугаар ангид орсон болохоор өмнө нь мэдүүлэг өгөхдөө 2016 оны 4 сар гэж буруу хэлсэн байна. О.Б ах намайг 2017 оны 4 сараас эхэлж хүчиндсэн. Би 2017 оны 6 сарын 5-нд хичээл амраад Хөвсгөл аймаг руу ээжийнхээ аав, ээж дээр зун нь амраад 2017 оны 9 сард хотод ирээд Дарь-Эхэд байдаг гэрээсээ Шавь цогцолборын 69-р сургуульд хичээлдээ явж байсан. 2020 оны 9 сард манайх Хонхороос нүүгээд О.Б ахын хашаанд очиж гэрээ барьсан. Миний бие муудаад эмнэлэгт хүргэгдэж, тархины цахилгаан бичлэг хийлгэх хэрэгтэй гэхээр ээжтэйгээ хамт “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-д 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тархины цахилгаан бичлэг хийлгэсэн юм. Энэ тархины бичлэг хийлгэхээс 2 хоногийн өмнө буюу хагас сайн өдөр намайг О.Б ах байшинд ороод унтах гэж байхад араас дагаж орж ирээд хүчиндсэн. Тэр үед 14-15 цаг болж байсан, энэ үед ээж ажил дээрээ, аав бас ээжтэй хамт ажил дээр нь байсан. Отгонцэрэн эгч нагац ах Гүрдоржийн гэрт элэг шарж идээд үлдсэн байсан. Би Гүрдорж ахын гэрээс түрүүлээд О.Б ахын байшинд ирээд унтах гэж байсан юм. Гүрдорж ахын гэр О.Б ахын гэрээс 2 гудамжны цаана байдаг. ...Би 2017 оны 4 сар гэж санаад байгаа, учир нь бага анги төгсөөд дунд ангид буюу 6 дугаар ангид элсэн орох байсан болохоор 4 сараас улсын шалгалтанд бэлдэж эхэлж байсан юм. Тэр үед О.Б ах намайг хүчиндсэн, түүнээс хойш эгчийг байхгүй байх үед хүчиндэж байсан. ...” /1хх 53-54/,

гэрч Р.Огийн “...О.Б бид хоёр 2011 оны 6 сараас эхэлж Баянзүрх дүүргийн 27-р хороо, дунд Дарь-Эхийн 21-1460 тоотод эгч Тэгшчулууны хашаанд 2015 оны 5 сар хүртэл хамт амьдарч, 2016 оноос 2017 онд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Кино үйлдвэрийн тэнд 15 дугаар байрны 15 тоот хаягтай 3 өрөө байр түрээслэн амьдарч байгаад түүнээс хойш ............................... тоотод одоог хүртэл амьдарч байгаа. Дунд нь 2018 оны 11 сараас 2020 оны 3 сар хүртэл Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2 өрөө байр түрээслэн амьдарч байгаад, түүнээс хойш ..................................8 тоотод одоог хүртэл амьдарч байна.  Адьяасүрэн нь О.Б бид хоёртой ........................................ тоотод 2016 оны 10 сараас 2017 оны хавар хичээл амрах хүртэл хугацаанд манайд ирж очин манай гэрт хамт байдаг байсан. ...” /1хх 58-59/,

гэрч Ц.Ты “...Манайх 2011 оны 6 сарын орчим .....................................тоотод хашаа байшин худалдаж аваад нөхөр, охидын хамт амьдрах болсон. Тэр жил манай хашаанд миний төрсөн дүү болох Рагчаагийн Отгонцэрэн нөхөр О.Бн хамт гэр барьж амьдарч байсан. ...2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн орой би охиноо ажил дээрээ авч очоод байтал ухаан алдаж унасан. Тэгээд эмнэлэгт ирээд тариа хийгээд арай гайгүй болсны дараа охин Адьяасүрэн надад хандаж “ээжээ танд хэлэх зүйл байна, та энэ хүмүүсийг гарга” гэж хэлсэн. Тэгээд хүмүүс гарсны дараа манай охин “ээжээ аниагийн нөхөр О.Б ах намайг 2 дугаар ангид байхаас эхлээд оролдоод байдаг байсан. Дараа 5 дугаар ангид байхад түрээслэдэг байрандаа хаалгаа түгжиж байгаад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Би эсэргүүцээд дийлээгүй. Тэгээд хамгийн сүүлд 2020 оны 10 сарын дундуур ............................. тоотод гэртээ байхад орж ирээд хүчиндсэн гэж хэлсэн. ...” /1хх 61- 63/,

гэрч М.Мөнххишигийн “...Би ер нь үзүүлж байгаа хүүхдүүдийн насанд хүрсэн, дагуулж явж байгаа насанд хүрсэн хүнээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай ярилцаж асуусан талаар тэмдэглэл хөтөлдөг. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.А гэх охин ээжийнхээ хамт ирж үзүүлсэн, тухайн үед охиныг ээжтэй нь суулгаж байгаад асуухад ээж нь гол төлөв хариулж байсан. Ээж нь тухайн үед охиныг 7 настай байхад хүчирхийлдэг байсан. Энэ үед тэр хүн нь нэг хашаанд байдаг байсан гэсэн. Мөн тэр айл нь нүүгээд ахиад 5 дугаар ангид сурч байхдаа нагац эгчийндээ очиж хамт амьдарч байхад нь бас хүргэн ах нь 5 дугаар ангийн турш хүчирхийлж байсан. Хамгийн сүүлийн удаагийнх нь 2020 оны 10 дугаар сарын эхээр хүчирхийлсэн, одоо Баянзүрхийн товчоонд гэр нь байдаг гэсэн. Тэр хүчирхийлсэн гэх хүн нь манай эмнэлэгт охиныг үзүүлэхээс өмнөхөн нь охин руу залгаад Цагаан хаданд байгаа, удахгүй очих тухайгаа хэлж залгасан гэж ярьж байсан. Над дээр охин ирж үзүүлэх үед унадаг татдаг гэж ярьж байсан. Хамгийн анх 9 сард татсан, мөн эмнэлэгт үзүүлэхдээ урд өдөр нь татсан гэж ярьж байсан. Охин нь 8 настай байхад биений юм нь ирж байсан гэж хэлж байсан. ...” /1хх 239-240/ гэсэн мэдүүлгүүд,

“... Б.Агийн охин хальс 6 цагийн чиглэлд хуучин урагдал тогтоогдлоо. Уг урагдлын үүссэн хугацааг тогтоох боломжгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13107 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 92-93/,

“Б.А одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.А нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1211 дугаартай дүгнэлт /1хх 95-96/,

 “О.Б нь бэлгийн харьцаанд орж, хурьцал үйлдэх чадвартай” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1044 дугаартай дүгнэлт /1хх 105-106/,

нас тоолсон тэмдэглэл /1хх 29/, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 33-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, нотлох баримтыг шүүхээс үнэлэх байдлаар дүгнэлт хийн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож, уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Бг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Б “...хохирогч Б.А нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 15 тоот байранд байхдаа хүчиндүүлсэн гэж мэдүүлсэн нь огт үндэслэлгүй, миний бие маш их гомдолтой байна” гэсэн,

Шүүгдэгч О.Бгийн өмгөөлөгч Г.Тамир “...шүүгдэгч О.Бгийн энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж гэж гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Бд оногдуулсан хорих ялыг багасгаж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Бага насны хүүхэд гэдэгт арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг хамааруулан ойлгодог ба тэрээр сэтгэхүйн болон бие махбодын хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүйн улмаас эр эмийн харьцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгохгүйн дээр бэлгийн бойжилт олоогүй байдаг учраас биеэ хамгаалах чадваргүй этгээд гэж үздэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, нас тоолсон тэмдэглэл /1хх 29/-ээр хохирогч Б.А нь 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд 10 настай, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 нас 1 сартай байсан болох нь тогтоогдож байх бөгөөд мөн түүний “...өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай...” талаар шинжээчийн дүгнэлт гарсан, тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж гэмт хэргийн талаар тогтвортой мэдүүлсэн төдийгүй шүүх, хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн  судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгасны үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

Насанд хүрээгүй хохирогч Б.А /1хх 37-55/, гэрч Р.О /1хх 58-59/, гэрч Ц.Т /1хх 61-63/, гэрч Д.Баярсайхан /1хх 64-65/ нарын мэдүүлгүүдээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч Б.А нь 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар байрны 15 тоот байранд шүүгдэгч О.Бтэй хамт амьдарч байсан, энэ үед хохирогч нь 10 настай, хүчээр бэлгийн харьцаанд орсон талаар мэдүүлснийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Бгийн хохирогч Б.Аг 2017 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд 10 настай, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 14 нас 1 сартай байх үед тус тус хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээх тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 59 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР