Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2024/00478

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Богд сумын 6 дугаар багт оршин суух, ВЮ89081372 регистрийн дугаартай,*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хашаа худалдсаны үнийн үлдэгдэл 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:*******д 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хашаа худалдан авахаар 5,500,000 төгрөг өгөөд хашааны бичиг баримт асуудалтай тул наймаа буцаж, өгсөн мөнгөө эргүүлэн авсан боловч миний мөнгөнөөс 5,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл болох 500,000 төгрөг өгөхгүй 1 жил гаран болсон. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн боловч иргэд хоорондын маргаан тул иргэний хэргийн шүүхэд хандаа, таны гомдол мэдээллийг иргэнд хоорондын харилцан тохиролцсон ам тохиролцоо тул манайх шийдвэрлэх боломжгүй гэсэн. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие*******гаас нэхэмжилсэн 500,000 төгрөг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь*******д холбогдуулан хашаа худалдсаны үнийн үлдэгдэл 500,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь Хашаа худалдсаны үнийн үлдэгдэл 500,000 төгрөгийг нэхэмжлэгч*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Ц.Билэгсайхан нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 7,825 төгрөг,  хариуцагч*******аас 7,825  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхдалайд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь хашаа худалдсаны үнийн үлдэгдэл 500,000 төгрөгийг нэхэмжлэгч*******гаас төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 7,825 төгрөг,  хариуцагч*******аас 7,825  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхдалайд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА