| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00483/И |
| Дугаар | 131/ШШ2024/00479 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2024/00479
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу 6,07 тоот хаягтай, *******,*******,
Хариуцагч: Баянхонгор аймаг,*******,*******,*******, Угж ургийн овогт Батсүхийн Балгансүрэнд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7,546,768.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нэхэмжлэлдээ:
Иргэн******* нь манай компанитай 2023 оны 05 сарын 01-ны өдөр ӨР-СТГ/2023-112448 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 5,625,900.00 төгрөгийг сарын 2,98% /гэрээнээс хүүгийн шалгах/-ийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар түрээсэлж авсан.
Түрээслэгч******* нь манай байгууллагаас олгосон санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу Samsung Galaxy S23 Ultra 512GB black SM-S918BZKHSKZ загварын гар утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Түрээслэгч******* нь ӨР-СТГ/2023-112448 тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 12-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,985,828.23/Гурван сая есөн зуун наян таван мянга найман зуун хорин найман төгрөг хорин гурван мөнгө/ төгрөг төлөх байснаас нийт 50,000.00/Тавин мянга/ төгрөг төлж, 3,935,828.23/Гурван сая есөн зуун гучин таван мянга найман зуун хорин найман төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг лизингийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 310 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 312.1 Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан байна.
Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу түрээслэгч хугацаандаа түрээсийн гэрээний төлбөрийг төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал үүссэн. Мөн тус гэрээний 6.7-д Энэхүү гэрээний 6,1-д заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй.
Түрээслэгч******* нь ӨР-СТГ/2023-112448 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний дагуу төлөх ёстой лизингийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 5,625,900.00/Таван сая зургаан зуун хорин таван мянга есөн зуу/төгрөг, лизингийн хүү 1,887,722.55/Нэг сая найман зуун наян долоон мянга долоон зуун хорин хоёр төгрөг тавин таван мөнгө/төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,145.90 төгрөг, нийт 7,546,768.45 төгрөгийн өртэй болоод байна.
Иймд түрээслэгч*******гээс санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний үүрэгт нийт 7,546,768.45/Долоон сая таван зуун дөчин зургаан мянга долоон зуун жаран найман төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт*******-д гаргуулж өгнө үү.....гэжээ.
Хариуцагч******* шүүхэд гаргасан тайлбартаа:******* миний бие нь*******-аас нэхэмжилсэн 7,546,768.45 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* нь*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7,546,768.45 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7,546,768.45 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Балгансүрэн нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 67,850 төгрөг, хариуцагч*******гээс 67,850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 7,546,768.45 төгрөгийг нэхэмжлэгч*******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 67,850 төгрөг, хариуцагч*******гээс 67,850 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний зээл ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА