Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2024/00482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 7 дугаар баг, 4-17 тоотод оршин суух, *******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

О.Эрдэнэбилэг нь 1966 онд төрсөн, 58 настай, хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэврээ тогтоолгох болсон. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрээ байгалийн гамшгийн улмаас үрэгдүүлсэн тул нотлох баримтуудаа архиваас авч хавсаргасан. Ажиллаж байсан байгууллагын нэр тухайн үедээ өөрчлөгдөж байсан тул 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Техник туслалцааны барилга трестийн хүрмэн блокын цехэд ажилчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилгын материалын үйлдвэрийн хүрэн блокын цехэд ажилчнаар ажиллаж байсан тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмжийн хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар архивын лавлагаа, Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 302, Баянхонгор техник туслалцааны барилгын 3-р трестийн даргын 1988 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 64, Улсын барилгын хорооны харьяа Баянхонгорын техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 403, Баянхонгор дахь барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 129, Баянхонгор дахь барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110 дугаар тушаалууд болон түүний хавсралтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч*******ийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд хүрмэн блокын цехэд ажилчнаар, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт арматурчинаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд хүрмэн блокын цехэд ажилчнаар, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт арматурчинаар тус тус ажиллаж байсан болох нь түр хугацаагаар ажилд дайчлах тухай Баянхонгор техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 302 болон 1988 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр тушаалууд, түүний хавсралтууд, ажилчин, инженер, техникч нарт тасралтгүй ажилсаны нэмэгдэл олгох тухай Улсын барилгын хорооны харьяа Баянхонгор Техник туслалцааны барилгын 3 дугаар трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 403 дугаар тушаал, түүний хавсралт, хамт олны хурлын протоколыг хэрэгжүүлэх тухай Баянхонгор дахь барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 129 дүгээр тушаал, түүний хавсралт, буцалтгүй тэтгэмж олгох тухай Баянхонгор дахь барилгын трестийн барилгын материалын үйлдвэрийн даргын 1992 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 110 дугаар тушаал, түүний хавсралт болон*******ийн 1987-1991 онуудад авч байсан цалин хөлсийг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаар архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Баясгалангийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч*******ийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд хүрмэн блокын цехэд ажилчнаар, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт арматурчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилгын 3 дугаар трестэд хүрмэн блокын цехэд ажилчнаар, 1991 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал Барилгын трестийн барилгын материалын үйлдвэрт арматурчинаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА