| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00492/И |
| Дугаар | 131/ШШ2024/00483 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2024/00483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Шинэжинст сумын 4 дүгээр багт оршин суух, *******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие******* нь 1970 онд Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, одоо 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Бүжин цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Шинэжинст сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 04, 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06, Шинэжинст сумын Бүжин цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн тушаал, Шинэжинст сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаалууд, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 397 дугаар архивын лавлагаа, хөдөлмөрийн 308174 дугаартай дэвтрийн хуулбар, гэрч Д.Нансалмаагийн мэдүүлэг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч*******ийн 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Бүжин цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь:******* нь 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Бүжин цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан болох нь*******ийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 308174 дугаартай дэвтрийн хуулбар, ажилд томилсон Шинэжинст сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тушаал, 1990, 1991 онуудад ээлжийн амралт олгосон тухай Шинэжинст сумын Бүжин цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 6 дугаар сарын 01-ний болон 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тушаалууд, багш, ажилчдын ажлын үр дүнгээр нь тооцож цалинжуулах тухай Шинэжинст сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар тушаал, мөн 1989-1994 оныг дуустал хугацаанд авч байсанг цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 397 дугаар архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Нансалмаагийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
4. Иймд хүсэлт гаргагч*******ийн 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Бүжин цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ийн 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Бүжин цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА