| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00485/И |
| Дугаар | 131/ШШ2024/00484 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 131/ШШ2024/00484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1969 онд төрсөн, одоо 55 настай хүрч тэтгэвэрт гарах болсон. Би 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилд ороод 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлөгдсөн. Гэвч энэ хугацааны ажилласан цалин, ажилд орсон гарсан тушаал олдохгүй байна. Иймд энэ хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн 253569 дугаартай дэвтрийн хуудбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 354 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Хүсэлт гаргагч*******ын 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь:******* нь 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь*******ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 253569 дугаартай дэвтрийн хуулбар, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 73 дугаар тушаал, мөн 1988-1992 оныг дуустал хугацаанд авч байсанг цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 354 дүгээр архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Л.Долгормаагийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч*******ын 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Хэдийгээр хүсэлт гаргагч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа Баян-Овоо сумын нэгдэл дундын үйлдвэр гэж тодорхойлсон боловч түүний бүрдүүлсэн баримтаас үзвэл Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан байх тул хүсэлтийг зөвтгөж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ын 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА