| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 201726020822 |
| Дугаар | 2022/ДШМ/426 |
| Огноо | 2022-04-20 |
| Зүйл хэсэг | 17.2.2., 17.3.1., 18.7.2., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/426
Ш.Ш, Э.Б, Н.А нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,
шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч И.Чимэдбадам,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаярын бичсэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр Ш.Ш, Н.А, Э.Б нарт холбогдох эрүүгийн 201726020822 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ш.Ш, ............................. төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ............................. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.............................../,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;
2. Н.А, ................................... төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ...............................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:................................/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан;
3. Э.Б, .................................... төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ................................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................./;
Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” төвийн автобусны буудлын хойд талын далан дээр хохирогч Ц.Бын “Айфоне-6” маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан,
мөн шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь бүлэглэн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо”зочид буудалд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,
мөн шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ний дэн буудалд В.Сос “Huawei honor-8” маркийн гар утсыг нь “ярьчихаад өгье” гэж хуурч авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.Шгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,
Н.А, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ш.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авсан,
шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,
шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял, шүүгдэгч Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
шүүгдэгч Ш.Шд өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 8 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Н.Аид өмнөх 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Шгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Н.Аийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 525 хоногоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлсэнд тооцож, үлдэгдэл 165 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд,
шүүгдэгч Н.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 716 хоногоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож, үлдэгдэл 176 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Шгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 619 хоногийг 2 жил 8 сарын хорих ялд тус тус оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Ш.Ш хорих ялаа эдэлсний дараа тус тус эдлүүлэхээр тогтоож,
шүүгдэгч Ш.Шд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайт 13 дугаар гудамжны 1130 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Н.Аид Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамжны 404 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Э.Бт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 0323 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
шүүгдэгч Н.Аид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Ш.Шд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэг, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор, 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “Epson” брэндийн өнгөт принтер, холбогч принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Ц.Э-д, “Acer” брэндийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Э.Х-д тус тус буцаан олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Эрдэнэбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Учир нь, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял, шүүгдэгч Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй, тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч Ш.Шд өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 8 сарын хугацаагаар хорих, тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Шгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар”, тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай”, тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Шгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 619 хоногийн 2 жил 8 сарын хорих ялд тус тус оруулан тогтоосугай” гэсэн боловч шүүгдэгч Ш.Ш хэдэн жил, хэдэн сар, хэдэн хоног хорих ял эдлэх нь тодорхой, шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт дурдаагүй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагч эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор С.Эрдэнэбаярын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй. Шүүгдэгч Ш.Шд ял шийтгэл оногдуулахдаа 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 2 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, үүнээсээ цагдан хоригдсон 619 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор үлдсэн хэд хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр байгааг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дурдаж өгөөгүй. Мөн шүүгдэгч Ш.Шгийн үйлдэлд хорих, зорчих эрхийг хязгаарлах, торгох ял гээд гурван төрлийн ял оногдуулсан. Ш.Шгийн хувьд хорих ялаа эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах, торгох ялуудаа эдлэх юм уу. Хэрвээ торгох, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял эдэлснийхээ дараа биелүүлэх юм бол аль ялыг нь түрүүлж эдлүүлэх юм бэ гэх мэт биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр шийдвэр гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимыг зөрчсөн шийдвэр гарсан. Аюуш, Баярцэцэг нарт холбогдох хэрэг дээр цагдан хоригдсон 529 хоногийг хасаад үлдсэн 165 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулж тооцсон. Хоногийг тооцож үзэхэд 165 хоног биш 160 хоног байдаг. Аюушд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь 168 хоног байхад 176 хоног гээд өөр өөрөөр бодсон. Хэрхэн яаж тоолсон талаараа тодорхойлох хэсэгтээ дүгнэж өгөөгүйгээс болж ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ш.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэрэгт холбогдоод 5 жил болж байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд 4 дэх удаа орж байна. Энэ удаа эцсийн шийдвэрийг гаргаж өгнө үү. Би энэ хэрэгт холбогдохдоо 17 настай буюу насанд хүрээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасны дагуу эдлэх ялыг 2 дахин багасгаж, хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд тооцож өгнө үү. Би хэрэгт шалгагдаж байх хугацаандаа МУИС-д олон улсын харилцааны чиглэлээр суралцаж байсан. Бээжингийн их сургуулийн тэтгэлэг авсан. Диплом бичих, шалгалтуудаа өгөх гээд чухал үе ирсэн. Хэрвээ прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүх рүү буцаахаар бол миний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Шалгагдаж байх 5 жилийн хугацаандаа шүүх, прокурорын дуудсан цагт очдог байсан. Цаашид ч гэсэн таслан сэргийлэх арга хэмжээг зөрчихгүй” гэв.
Шүүгдэгч Ш.Шгийн өмгөөлөгч Г.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй зүйл харагдахгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх бүрэн боломжтой. Хүчингүй болгох хэмжээний алдаатай шийдвэр гараагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Ш.Шд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлаад хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож, ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож” гээд хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаараа дутуу бичсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх юм бол Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах бүрэн боломжтой. Мөн тухайн гэмт хэрэг гарах үед Ш.Ш 17 настай буюу насанд хүрээгүй байсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой харагдаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан саналаа давж заалдах шатны шүүхэд мөн адилхан гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад Ш.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн харицлага оногдуулж өгнө үү. Хэрвээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлгийг хэрэглэх боломжгүй гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Ш.Ш нь өнөөдрийн байдлаар 711 хоног цагдан хоригдсон байгаа. Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар хэргийг анхан шатны шүүх рүү буцаах тохиолдолд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Шүүгдэгч Э.Бийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэлд дурдсан эргэлзээтэй зүйл байхгүй гэж үзэж байна. Э.Бийн хувьд эхнээсээ гэм буруугаа шударгаар хүлээн зөвшөөрсөн. Тийм ч учраас анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон тус тус ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Э.Бийн зорчих эрхийг хязгаарлах ял, цагдан хоригдсон хоногийг буруу тооцсон гэж ярьж байна. Шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой заасан. Э.Б нь нийт 525 хоног цагдан хоригдсон. Үлдсэн 165 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд дүйцүүлэн тооцож, үлдсэн ялыг ял эдэлсэн хугацаанд тооцсон. Ямар нэгэн хоногийн зөрүү байхгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Н.Аийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэг 5 жил шалгагдсан. Н.Аийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Шүүгдэгч Н.Ань Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар урьд ял шийтгүүлсэн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасахдаа хууль хэрэглээний алдаа гаргажээ.
Тухайлбал, шүүгдэгч Н.Ань Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон байдал нь 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч үйлдсэн шинжээрээ зүйлчлэлийн хувьд тохирч байхад анхан шатны шүүх 2017 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжээр тодорхойлон урьд ял шийтгүүлсэн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хассан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж заажээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Ш, Э.Б, Н.Анарт оногдуулсан хорих ялыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад нэмж нэгтгэсэн атлаа 5 дахь заалтад нэмж нэгтгэсэн ялаа Өршөөлийн хуульд хамруулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.Ш, Э.Б, Н.Анарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн 2 жилээр тус тус тогтоосны дараа, түүнчлэн урьд ял шийтгүүлсэн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хассны дараа тус тус Өршөөлийн хууль хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрчилтэй байдлыг үүсгэж, шүүгдэгч нарын эдлэх ялын төрөл, хэмжээнд нөлөөлсөн гэж үзэхээр байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээг багтаан авч үздэг.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдгийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
мөн зүйлийн 176.2 дахь хэсэгт “Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Ш.Ш, Э.Б, Н.Анарын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар тодорхойлогдож байх бөгөөд ялын төрөл, хэмжээний хувьд өөр байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсэгт бүлэглэсэн шинжийг зааснаараа тухайн зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэгдэж байсан байх бөгөөд 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд бүлэглэсэн шинж тусгагдаагүй байна.
Анхан шатны шүүх дээрх хууль хэрэглээний талаар дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн зүгнэлт” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заажээ.
Шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 4 дүгээр сард гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд тэрээр тухайн үед 18 насанд хүрээгүй байжээ.
Иймд насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг багасгах эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Прокурор С.Эрдэнэбаярын бичсэн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр...” бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Ш, Э.Б, Н.Анарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ш.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Ш, Э.Б, Н.Анарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүхэд очих хүртэл шүүгдэгч Ш.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР