Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2024/00486

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Баянхонгор аймгийн*******анд 1967 онд 10 дугаар сарын 01-нд төрсөн, 57 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1988 оны 06 дугар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн*******ын 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, иргэний улсын бүртгэлийн лавлагаа, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 262 дугаартай албан бичиг, Баянхонгор аймгийн*******ын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 19 болон 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаалууд, түүний хавсралтууд, Баянхонгор аймгийн*******ын Цэцэглэлт нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн*******ын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаар тушаал, түүний хавсралт, тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02/2145 дугаар архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнийн 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 06 дугар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:******* нь 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 06 дугар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Д.Бат-Эрдэнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн болон авч байсан цалин хөлсийг сар сараар нь бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, ардын цэргийн албанд явсан залуучуудад бэлэг дурсгал өгөх тухай Баянхонгор аймгийн*******ын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар тушаалууд, түүний хавсралт, нэгдэлд гишүүн элсүүлэх болон ажилд томилох тухай Баянхонгор аймгийн*******ын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр тушаалууд, түүний хавсралт, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн*******ын Цэцэглэлт нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 34 дүгээр тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Цэдэвсүрэн, Б.Амгалан нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Д.Бат-Эрдэнийн 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 06 дугар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Давсныхан овогт Даваагийн Бат-Эрдэнийн 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1988 оны 06 дугар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн*******ын 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА