Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 131/ШШ2024/00487

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,*******,*******,*******,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 онд Байдраг сумын Могой хөндий гэдэг газар төрсөн, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Аргалант дахь аймаг дундын отрын станцад худгийн моторчноор, 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуульд сахиул, морин тэргэчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмжийн хуудас, хөдөлмөрийн 370936 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 408 дугаартай албан бичиг, Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12, Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 51, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 43, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 47, Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаалууд, хавсралт, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 341 дугаартай архивын лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1770 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 439 дугаартай албан бичиг, 34 дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 83179 дугаартай мэргэжлийн үнэмлэх, нийгмийн даатгалын 0981953 дугаартай дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч*******ийн 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сум дахь Аргалант дахь аймаг дундын отрын станцад худгийн моторчноор, 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуульд сахиул, морин тэрэгчнээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь:******* нь 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Аргалант дахь аймаг дундын отрын станцад худгийн моторчноор ажиллаж байсан болох нь түүнийг ажилд орсон болон гарсан тушаалыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 370936 дугаартай дэвтрийн хуулбараар,

1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуульд сахиул, морин тэрэгчнээр ажиллаж байсан болох нь*******ийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 370936 дугаартай дэвтрийн хуулбар, ээлжийн амралт олгосон Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12, ойн баяраар шагнасан Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 51, сургалт хүмүүжлийн ажилд томилсон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 43, ээлжийн амралт олгосон Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 47, багш ажилчдын цалинг тогтоосон Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01, зарим хүмүүсийг шагнах Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаалууд, хавсралт, мөн 1989-1994 оныг дуустал хугацаанд авч байсанг цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 341 дугаар архивын лавлагаа зэргээр тус тус тогтоогдож байна.

Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 439 дугаартай лавлагаагаар ...тухайн байгууллага нь манай сан хөмрөгт баримтаа шилжүүлж ирүүлээгүй болно. гэсэн нь хүсэлт гаргагч*******ийг огт ажиллаж байгаагүй юм байна гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна архивт баримт шилжүүлэх үүргийг******* хүлээгүй тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хөдөлмөрийн 370936 дугаартай дэвтрийг үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч*******ийн 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Аргалант дахь аймаг дундын отрын станцад худгийн моторчноор, 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуульд сахиул, морин тэрэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан*******ийн 1987 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Аргалант дахь аймаг дундын отрын станцад худгийн моторчноор, 1989 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 10 жилийн дунд сургуульд сахиул, морин тэрэгчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА