| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00320/И |
| Дугаар | 131/ШШ2024/00492 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 131/ШШ2024/00492
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьяан гүний гудамж, Чандмань төвийн байр, 304 тоот, *******
Хариуцагч:*******, Баянлиг сум, 3-р багт оршин суух, Батцэнгэл овогтой Эрдэнээ /РД: ВВ99052301/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 549,071.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч******* нь Инвескор хэтэвч ББСБ ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр L12200704 тоот Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр 305,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 60 хоногийн хугацаатай, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0,7 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан Цахим хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч нь өнөөдрийн байдлаар 541,071.38 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд зээлдэгч*******гээс үндсэн зээлийн төлбөрт 304,861.26 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 179,258.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35,851.69 төгрөг, шимтгэл 21,100 төгрөг, нотариатын зардал 8,000 төгрөг, нийт 549,071.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Инвескор хэтэвч ББСБ ХХК нь Батцэнгэл овогтой Эрдэнээд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 549,071.380 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Батцэнгэл овогтой Эрдэнээ нь уг төлбөрийг төлсөн байх тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ нь*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 549,071.38 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч******* нь зээлийн гэрээний үүрэгт 549,071.38 төгрөгийг төлж биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхжаргалын шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,123 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 8,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэвтэвч ББСБ-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******, нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 549,071.38 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,123 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 8,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Инвескор хэтэвч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.