Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2024/00495

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

Хариуцагч:*******,*******,*******,

Хариуцагч:*******,*******,,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 16,663,0589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюундалай, хариуцагч,, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 16,663,0589 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Транскапитал ББСБ ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 232050320007 тоот зээлийн гэрээгээрд 10,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээртэй гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дуусах байсан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь фидуцийн гэрээний дагуу 23-66 БНА улсын дугаартай, ACU50003571 арлын дугаартай, Тоуоta Kluger Маркийн хөх өнгийн суудал зориулалттай автомашин, мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу хонин толгойд шилжүүлснээр 310,5 ш толгой мал, гэрийн эд хогшил тус тус барьцаалсан.

Иймд хариуцагч нар нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээл 10,000,000 төгрөг, үндсэн хүү 5,542,574 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,108,515 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 16,663,089 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2. Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Эрдэнэцогт сумын 6 дугаар багийн иргэн Ганболд овогтой Амартүвшин би Пүнсэл овогтой Отгонсүрэнд Транскапитал ББСБ-аас 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр /арван сая/ төгрөгийн зээл авахад нь хамтран болж гарын үсэг зурсан юм. Би энэ зээлд хамаагүй. Ингээд бүхэл бүтэн 2 жил болж байхад авсан зээлээ төлөөгүйн дээрээс шүүхэд шилжиж надад бас хүнд байна.

Иргэн Амартүвшин нь гарын үсэг зурснаас мөнгөнд ямар ч хамааралгүй болно. Иймд миний энэ тайлбар хүсэлтийг хүлээн авч хамтран зээлдэгчээс салгаж өгнө үү гэжээ.

3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчгийн хамтран хариуцагчаас татгалзаж Хариуцагч нь 10 сарын хугацаанд сар бүрийн 10-нд Транскапитал ББСБ-ын 5020358669 тоот хаан банкны данс руу төлбөрийг дараах графикийн дагуу шилжүүлэх болно. Үүнд:

2024 оны 06 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

2024 оны 07 сарын 10 -ны өдөр 1,666,309 төгрөг

2024 оны 08 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

2024 оны 09 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

2024 оны 10 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

2024 оны 11 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

2024 оны 12 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

2025 оны 01 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

2025 оны 02 сарын 10-ны өдөр1,666,309 төгрөг

2025 оны 03 сарын 10-ны өдөр 1,666,309 төгрөг

Дээрх графикийн дагуу төлөлт хийгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

хонин толгойд шилжүүлснээр 310,5 ш мал болон мотоцикл 1ш, цахилгаан үүсгүүр 1 ш , цахилгаан мотор 1ш, гэр 1 ш, 2001/2009 онтой хөх өнгийн, суудал зориулалттай, Тоуоtа Кluger V-XU20 маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцов. Сар бүр төлөлт хийхгүй алдагдвал Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газараар албадан гүйцэтгүүлэхийг тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******* нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 16,663,0589 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран зээлдэгчг хамтран хариуцагчаас татгалзаж, хариуцагч нь 10 сарын хугацаанд сар бүрийн 10-нд Транскапитал ББСБ-ын 5020358669 тоот хаан банкны данс руу төлбөрийг дараах графикийн дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 120,635 төгрөг, хариуцагчгээс 120,635 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.*******-ийн нэхэмжлэлтэй, нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран зээлдэгчг хамтран хариуцагчаас татгалзаж, хариуцагч нь 10 сарын хугацаанд сар бүрийн 10-нд Транскапитал ББСБ-ын 5020358669 тоот хаан банкны данс руу төлбөрийг дараах графикийн дагуу шилжүүлэхээр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 120,635 төгрөг, хариуцагчгээс 120,635 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА

 

й