Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2024/02321

 

 

 

 

 

 

    2024              04            29                                              184/ШШ2024/02321

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: ***,

 

Хариуцагч: *** нарт холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 59,227,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, мөн оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХХК  болон "*******" ХХК нар хоорондоо 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Тухайн гэрээгээр нийлүүлэгч "*******" ХХК нь захиалагч “*******” ХХК-ид чанар стандартын шаардлагыг хангасан бетон зуурмаг нийлүүлэх үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдон үүсэх аливаа харилцааг зохицуулж, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “гэрээгээр захиалагч нь нийлүүлэгчээс бетон зуурмаг худалдан авах ба нийт үнийн дүн 66,250,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээний тусгай нөхцөлийн 4-т төлбөрийн нөхцөлийг нь 66,250,000 төгрөгөөс 56,000,000 төгрөгийн төлбөрийг бартер буюу ******* УАВ серийн дугаартай Toyota Rav4-Ha30 суудлын автомашиныг 28,000,000 төгрөгөөр тооцож, ******* УНР серийн дугаартай Toyota Camry-XV50 суудлын автомашиныг 28,000,000 төгрөгөөр тооцож, үлдэх 10,250,000 төгрөгийг нийлүүлэгч тал бетоныг бүрэн нийлүүлсний дараагаар төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу “*******” ХХК нь гэрээний төлбөр болгон автомашинуудыг гэрээ хийснээр нийлүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн. Энэ нь гэрээний 4-д заасан 2 автомашиныг нийлүүлэгчид шилжүүлэх үүргийг биелүүлсэн. Нийлүүлэгч "*******" ХХК нь гэрээний 6.1.1-д заасан “Монгол Улсын улсын стандарт, гэрээ, захиалгад заасан нөхцөл, шаардлага хангасан бетон зуурмагийг захиалгаар тогтоосон хугацаанд багтаан нийлүүлж, хүлээлгэн өгөх” бетон зуурмагийн үнийг метр квадрат нь 265,000 төгрөгөөр тооцоод, нийт 250 м.куб бетоныг захиалагчид нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. “*******” ХХК нь гэрээний 5.1.1-д заасны дагуу бетон зуурмаг хүлээн авах захиалгын баталгаажуулалтыг 2 хоног буюу 48 цагийн өмнө бол өмнө өгнө гэсний дагуу 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр эхний бетон татан авах захиалгыг "*******" ХХК-д өгсөн боловч "*******" ХХК нь эхний 104 м.куб бетон нийлүүлэх үүргээ биелүүлээгүй. Мөн 07 дугаар сарын 19-ний өдөр 45 м.куб бетон захиалга өгсөн боловч "*******" ХХК нь гэрээнд заасан бетон нийлүүлэх үүргийг мөн биелүүлээгүй. “*******” ХХК нь "*******" ХХК-ийн нийлүүлээгүй 139 м.куб бетоныг гуравдагч этгээд буюу өөр хүмүүсээс дахин худалдан авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу "*******" ХХК-иас нийлүүлэгдээгүй бетоныг мөнгөн байдлаар нэхэмжилж байна. Үүнд "*******" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нийлүүлэх ёстой байсан 104 м.куб бетон гэрээнд заасны дагуу 265,000 төгрөгөөр тооцохоор 27,560,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлэх ёстой байсан 45 м.куб бетоны үнийг тухайн мөнгөөр тооцоод 11,925,000 төгрөг буюу нийт нийлүүлээгүй бетон 149 м.куб бетоны үнэ болох 39,485,000 төгрөг болж байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4-т “нийлүүлэгч тал нь энэхүү гэрээний дагуу өгөгдсөн захиалагчийн захиалгыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь нийлүүлж чадаагүй бол хожимдуулсан бетон зуурмагийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож худалдан авагч талд төлнө” гэж заасны дагуу "*******" ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нийлүүлэх ёстой байсан 104 м.куб бетон буюу 27,560,000 төгрөгийн 34 хоногийн алданги 4,685,200 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлэх ёстой байсан 45 м.куб бетон буюу 11,925,000 төгрөгийн 12 хоногийн алданги 715,500 төгрөг буюу нийт алданги 5,400,700 төгрөг болж байна. Ингээд анх "*******" ХХК-иас “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт 39,485,000 төгрөг, алданги 5,400,700 төгрөг, нийт 44,885,700 төгрөгийг хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Тухайн нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргаж, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүссэн. Ийнхүү хэрэг үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул гэрээний 7.4-т “нийлүүлэгч тал нь энэхүү гэрээний дагуу өгөгдсөн захиалагчийн захиалгыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанд нь нийлүүлж чадаагүй бол хожимдуулсан бетон зуурмагийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож худалдан авагч талд төлнө” гэж заасны дагуу "*******" ХХК-ийн нийлүүлээгүй 149 м.куб бетоны үнэ 39,485,000 төгрөгийн нэг  өдрийн алданги 197,425 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны 182 хоногийн алданги 35,931,350 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж” заасны дагуу "*******" ХХК-ийн нийлүүлээгүй 149 м.куб бетоны үнэ 39,485,000 төгрөгийн 50 хувь буюу 19,742,500 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ингэхдээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа алдангийг 4,808,425 гэж нэхэмжилсэн учраас 19,742,500 төгрөгийн алдангиас шүүхэд гаргасан алдангийн хэмжээ болох 4,808,425 төгрөгийг хасаж тооцон үлдэх алданги 14,934,075 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч "*******" ХХК-иас нийт 59,227,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож өгнө үү. Нэхэмжлэгчийн талын зүгээс хариуцагч талын тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайг гэрээг байгуулах үед ******* болон ******* гэдэг хүмүүс гэрээг байгуулсан гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Учир нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахад бол нэхэмжлэгч "*******" ХХК-ийн захирал болох н. байлцсан бөгөөд хариуцагч "*******" ХХК-ийн зүгээс тухайн компанийн захирал болох , ерөнхий менежер *******, гүйцэтгэх захирал ******* гэх 3 хүн гурвуулаа байлцсан. Гэрээ байгуулах үед манай зүгээс “эдгээр автомашиныг компанийн нэр лүү шилжүүлэх үү, хэний нэр дээр шилжүүлэх вэ” гэж асуухад хариуцагч компанийн захирал нь “манай компанийн гүйцэтгэх захирал ******* руу шилжүүлнэ” гээд нотариат орж гэрээ байгуулсан. Нотариат дээр автомашиныг ******* руу шилжүүлэхээр гэрээ байгуулаад тухайн гэрээнд хариуцагч "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж ******* гарын үсэг зурсан. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “тухайн компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дагуу компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж болно” гэж хуульчилж өгсөн байдаг. Мөн Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-т “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэрэг компанийн нэрийн өмнөөс үйл ажиллагааг явуулна” гэж заасан байдаг. Иймээс "*******" ХХК хариуцлага хүлээхгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өмнөх тайлбараа дэмжиж байна. Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч нь гэрээ байгуулах үед байсан мөртлөө гэрээнийхээ үүргийг биелүүлэх болохоороо би компанийн одоо захирал гэсэн боловч тухайн гэрээний үүргийн нөхцөлийг хүлээхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээ байгуулах үедээ үр дагаврын асуудлуудыг энэ хүн мэдэж байсан. Мөн Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т зааснаар “тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд буюу тухайн компанийн гүйцэтгэх удирдлага тухайн гэрээ хэлцэл байгуулах, компанийн төлөөлөгч компанийн тушаалаар бас бүртгэл, гэрээ байгуулах, эрх үүрэг” явуулж болно гэж заасан учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага болох 59,227,500 төгрөгийг хариуцагч болон хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “*******” ХХК болон хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "*******" ХХК-ид холбогдох хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч компани бол энэ хэргийн үндсэн хариуцагч биш юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэдэн зүйл тодорхой болсон. Нэхэмжлэгч “*******” ХХК болон *******, ******* нар хоорондоо харилцан тохиролцоод яриа хэлцэл хийж, бичиг баримт, акт үйлдээд бетон зуурмаг нийлүүлэх асуудлаар ярилцсан байна. Энэ нь үндсэн асуудлаараа тухайн иргэний хэргийн хариуцагч бол *******, ******* нар гэдэг нь харагдаж байна. Мөн "*******" ХХК нь ямарваа нэгэн байдлаар бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулах эрхгүй бөгөөд Улсын бүртгэлд бүртгэлд жирийн аж ахуйн нэгжээр бүртгэлтэй байгууллага юм. Бетон зуурмагийг тусгай аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулдаг. Манай зүгээс ямарваа нэгэн байдлаар нэхэмжлэгч “*******” ХХК-тай гэрээ контракт байгуулаад, гэрээний дагуу үнэ төлбөрийг нь төлөөд, харилцан тохиролцоо хийсэн асуудал байхгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал өөрөө ч сайн мэддэг. Учир нь *******, ******* гэх хүмүүс нэхэмжлэгч компанитай харилцан тохиролцоод тухайн гэрээний үндсэн үнэ төлбөр буюу Toyota Rav4-Ha30, Toyota Camry-XV50 маркийн автомашинуудыг *******, ******* нар авсан байдаг. Тиймээс манай зүгээс гэрээний төлбөр аваагүй, энэ гэрээний дагуу ямар нэгэн үүрэг хүлээгүй. *******, ******* гэх хүмүүс хоорондоо ярилцаад "*******" ХХК-ийн төлөөлөгч гэх хүнээс компанийн тамга тэмдгийг нь гуйж ашиглаад, гэрээ контракт хийсэн байна. Энэ нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй асуудал юм. Энэ талаар манай зүгээс ******* дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хандсан албан бичгээ шүүхэд гарган өгсөн ч нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн. Энэ *******, ******* гэх хүмүүс "*******" ХХК-ийн нэр, тамга тэмдгийг нь ашиглаад удаа дараа залилан хийсэн асуудал байгаа. Мөн энэ асуудал буюу "*******" ХХК-ийн тамга тэмдгийг ашиглаад бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдэг асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал мэдүүлэг өгсөн. Тиймээс манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний зүгээс "*******" ХХК-иас ямар нэгэн байдлаар автомашин аваагүй бөгөөд тухайн автомашиныг *******, ******* нар луу шилжүүлж өгсөн гэв. Ямар нэгэн байдлаар гэрээ контракт байгуулахад компанийн үндсэн захирал байгаагүй. *******, ******* гэх хүмүүс "*******" ХХК-ийн захиралтай уулзаад тухайн хэлцлийг хийсэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай харагдана. Мөн "*******" ХХК-ийн 100 хувь хувьцаа эзэмшигч бол юм. Ерөнхий менежер, гүйцэтгэх захирал гэсэн тушаалтан байхгүй. ******* нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа хийгээд "*******" ХХК-ид хохирол учруулсан асуудал юм. Энэ талаар нэхэмжлэгч тал цагдаагийн байгууллагад хандаад асуудлаа шийдвэрлүүлсэн нь зөв байх. Тиймээс манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн *******, ******* гэх хүмүүс "*******" ХХК-тай ямар ч холбоогүй. Манай зүгээс ямар ч нэрийн хуудас болон брошур гаргаж өгсөн зүйл байхгүй. Тухайн гэрээг байгуулах үед би очиж гарын үсэг л зурсан мөн гэрчийн мэдүүлсэнчлэн тухайн 2 автомашиныг шилжүүлэх үед би өөрөө байгаагүй, тухайн автомашиныг хараа ч үгүй гэв.

 

Нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгч талаас: 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага/хавтаст хэргийн 1-3 дугаар тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хавтаст хэргийн 4, 93 дугаар тал/, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн огноотой “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”/хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/, ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/хавтаст хэргийн 10, 25 дугаар тал/, "*******" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 11 дүгээр тал/, "*******" ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/хавтаст хэргийн 12, 33 дугаар тал/, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн огноотой "*******" ХХК-иас *******д олгосон итгэмжлэл/хавтаст хэргийн 58 дугаар тал/, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн огноотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/хавтаст хэргийн 91-92 дугаар тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн огноотой *******ийн гараар бичсэн мэдэгдэл/хавтаст хэргийн 26 дугаар тал/, 2032 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн огноотой хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч ийн хариу тайлбар/хавтаст хэргийн 41, 66 дугаар тал/, 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн огноотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/хавтаст хэргийн 91-92 дугаар тал/, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой ******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн тоот дугаартай албан бичиг/хавтаст хэргийн 123 дугаар тал/, 2024 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн огноотой хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчөөс ******* дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст гаргасан гомдол/хавтаст хэргийн 125-126 дугаар тал/, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн огноотой гээс *******д олгосон итгэмжлэл/хавтаст хэргийн 128 дугаар тал/, 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн огноотой гээс *******д олгосон итгэмжлэл/хавтаст хэргийн 129 дүгээр тал/ зэргийг,

 

Шүүхийн журмаар:

Нэхэмжлэгч талын хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн огноотой “Авто тээврийн үндэсний төв”-өөс ирүүлсэн лавлагаа/хавтаст хэргийн 70-72 дугаар тал/, нэхэмжлэгч талын хүсэлтээр хангасан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой , нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/хавтаст хэргийн 81-86 дугаар тал/ зэрэг нотлох баримт цугларчээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-ид холбогдуудан бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний үүрэгт 44,885,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 59,227,500 төгрөг болгон ихэсгэн “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд ийг болон ******* нарыг хамтран хариуцагчаар татсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хамтран хариуцагч *******гаас татгалзсан.

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ ...хариуцагч "*******" ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, "*******" ХХК нь чанар стандартын шаардлагыг хангасан бетон зуурмагийг манайд нийлүүлэх, захиалагч “*******” ХХК нь нийлүүлэгчээс 1 метр кубыг 265,000 төгрөгөөр тооцон 250 м.куб, 66,250,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хүлээн авахаар, бетон зуурмагийн төлбөр тооцоонд 56,000,000 төгрөгийн төлбөрийг бартераар ******* УАВ улсын дугаартай Toyota Rav4-Ha30 суудлын автомашиныг 28,000,000 төгрөгөөр, ******* УНР улсын дугаартай Toyota Camry-XV50 суудлын автомашиныг 28,000,000 төгрөгөөр тус тус тооцож өгөхөөр, үлдэх 10,250,000 төгрөгийг нийлүүлэгч тал бетоныг бүрэн нийлүүлсний дараагаар төлж барагдуулахаар тохиролцсоны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ “*******” ХХК нь биелүүлж, гэрээний төлбөр болгон автомашинуудыг нийлүүлэгчийн нэр дээр шилжүүлсэн боловч 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нийлүүлэх ёстой байсан 104 м.куб, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нийлүүлэх ёстой байсан 45 м.куб, нийт 149 м.куб бетоны үнэ болох 39,485,000 төгрөгийг, хожимдуулсан бетон зуурмагийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон нэг  өдрийн алданги 197,425 төгрөгөөр 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны 182 хоногийн алданги 35,931,350 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар 19,742,500 төгрөгөөр тооцож, хариуцагч "*******" ХХК болон нараас нийт 59,227,500 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч “*******” ХХК болон хариуцагч нар татгалзалдаа ... *******” ХХК нь бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, тусгай зөвшөөрөлгүй төдийгүй нэхэмжлэгч хуулийн этгээдтэй *******, ******* нар тохиролцон бетон зуурмаг нийлүүлэх асуудлаар ярилцан гэрээ байгуулсан, нэхэмжлэгч тал “*******” ХХК-тай гэрээ байгуулаагүй, *******, ******* нар Toyota Rav4-Ha30, Toyota Camry-XV50 маркийн автомашинуудыг авсан, манай зүгээс гэрээний төлбөр аваагүй учраас гэрээний дагуу үүрэг хүлээгүй, тэд компанийн тамга тэмдгийг нь гуйж ашиглан гэрээ хийсэн, гэрээ хийх үед миний бие байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хариуцагч компанид ерөнхий менежер, гүйцэтгэх захирал гэх албан тушаалтан байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзэв.

Дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах худалдан авах” гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр захиалагч буюу нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлөн С., нийлүүлэгч буюу хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлөн ерөнхий менежер *******, гүйцэтгэх захирал ******* нар тохиролцон Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 67 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад Монгол улсын MNS 1185-1998 стандартын шаардлага хангасан цемент элс хайрга, нэмэлт бүхий 1 метр кубыг 265,000 төгрөгөөр тооцон 250 м.куб нийт 66,250,000 төгрөгийн М250 маркийн бетон зуурмагийг 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 102, мөн сарын 30-ны өдөр 103, мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр 35 м.кубаар тус тус нийлүүлэхээр, бетон зуурмагийн төлбөр тооцоонд 56,000,000 төгрөгийн төлбөрийг бартераар ******* УАВ улсын дугаартай Toyota Rav4-Ha30 суудлын автомашиныг 28,000,000 төгрөгөөр, ******* УНО улсын дугаартай Toyota Camry-XV50 суудлын автомашиныг 28,000,000 төгрөгөөр тооцож өгөхөөр, үлдэх 10,250,000 төгрөгийг нийлүүлэгч тал бетоныг бүрэн нийлүүлсний дараагаар бэлнээр төлж барагдуулахаар тохиролцжээ./ХХ-ийн 6-11 тал/

Нийт 240 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээс 149/104+45/ м.кубыг нийлүүлээгүй, 91 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн, нийлүүлсэн зуурмагийн биет байдлын буюу эрхийн доголдлын талаар талууд маргаагүй.

 Гэрээний үүрэгт арилжихаар тохиролцсон ******* УАВ улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн сувдан цагаан өнгийн Toyota Rav4-Ha30 суудлын автомашиныг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөөлүүлэгч гээс төлөөлөгч д уг тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгуулагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, арилжих, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Автотээврийн бүртгэлийн газраас гардан авах, банк банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах , гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад бүрэн төлөөлөх, лавлагаа хүсэх, хүлээн авах үйлдэл хийх бүрэн эрхийг 3 сарын хугацаатай итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн.

Мөн түүнчлэн арилжихаар тохиролцсон ******* УНО улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн Toyota Camry-XV50 суудлын автомашиныг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөөлүүлэгч гээс төлөөлөгч д уг тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгуулагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, банк банк бус санхүүгийн байгууллагын зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, бүртгэлийн байгууллагад бүрэн төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 3 сарын хугацаатай итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн болох нь тогтоогддог./ХХ-ийн 128-129 тал/

Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч “*******” ХХК болон нар марган гэрээнд тус хариуцагч компанийг төлөөлөн ерөнхий менежер *******, гүйцэтгэх захирал ******* нар гарын үсэг зурж, бартерын зүйлийг авснаараа тэд хариуцах үндэслэлтэй, бартерын зүйлийг хүлээн аваагүй тул хариуцагч биш бартерын зүйл авсан этгээдүүдийг эрүүгийн журмаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тул хариуцахгүй гэж маргана.

Шүүх уг татгалзлыг үндэслэлгүй гэж үзэв.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ”-г баталгаажуулан хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал , нэхэмжлэгч “*******” ХХК-ийг төлөөлөн захирал М. нар гарын үсэг зурж баталсан байх бөгөөд уг “БАТЛАВ” хэсэгт хариуцагч гарын үсэг зурж, компанийн тамгаараа баталгаажуулсан талаараа маргаагүй, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар мэдэгдсэнээр төлөөлөх бүрэн эрх үүсэх болон төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалахаар заасан тул ийг энэ тохиолдолд төлөөлөх бүрэн эрхийг *******, ******* нарт олгосон, 2 автомашиныг *******гийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Энэ тухай байдлыг давхар гэрч , нарын мэдүүлгээс бартер/арилжааны/-ийн зүйл болох 2 автомашиныг захирал М.гийн даалгавраар д итгэмжлэлээр автомашиныг шилжүүлсэн гэх тайлбар гаргадаг ба нэхэмжлэгчийн хүсэлтээр уг автомашины лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлэхэд ******* УАВ улсын дугаартай Toyota Rav4-Ha30 суудлын автомашин гээс *******гийн өмчлөлд шилжиж байсан, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс “Мөнх цаст наран” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа, ******* УНО улсын дугаартай Toyota Camry-XV50 суудлын автомашин гээс “Мөнх цаст наран” ХХК, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс Г.Гэрэлцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогддог./ХХ-ийн 70-72 тал/

Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээний төлбөрт 2 автомашин бартерт тооцон шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхээр байна.

Зохигч талууд 250 м.куб хэмжээтэй М250 маркийн бетон зуурмаг гэж гэрээнд бичсэн ч нийлүүлэхээр тохиролцсон нь 240/102+103+35/ м.куб байх ба хариуцагч тал 91 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн, 149 м.куб бетон зуурмаг нийлүүлээгүй болох нь тогтоогддог. Энэ хүлээн авч өгсөн үйл баримт, тооцооллын талаар талууд маргаагүй.

Иймд нэхэмжлэл үндэслэлтэй, хариуцагч талын хариуцахгүй гэх татгалзал үндэслэлгүй.

Шүүх зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээний үүрэгт дутуу шилжүүлсэн бетон зуурмагийн үнэ гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хариуцагч тал нэхэмжлэгч талд 240 м.куб бетон зуурмаг нийлүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч тал зарим үүргийг биелүүлсэн нь хариуцагч талын тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Харин хариуцагч нь тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг ашигтай ажиллах боломжтой гэж итгүүлэн гэрээний үүрэгт шилжүүлэн авсан автомашинуудыг өөр этгээдүүдэд худалдан борлуулсан гэх , ******* нарт холбогдуулан цагдаагийн байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг дурдав.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2, 232.4, 232.6-д зааснаар алданги нэхэмжилсэн нь мөн адил үндэслэлтэй бөгөөд талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар талууд алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх 182 хоногийн хугацааны 39,485,000 төгрөгөөс 1 өдрийн алданги 197,425 төгрөгөөр тооцоход 35,931,350 төгрөгийн тооцоолол гарсныг, гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 19,742,500 төгрөг болгон багасган нэхэмжилснийг хангах үндэслэлтэй. 

Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК болон нараас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  59,227,500/39,485,000+19,742,500/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь хамтран хариуцагч *******гаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 59,227,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 616,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “*******” ХХК, нараас улсын тэмдэгтийн хураамжид 454,087.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кенжүки” ХХК-ид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК болон нараас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  59,227,500/39,485,000+19,742,500/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-ид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч *******гаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 59,227,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч “*******” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 616,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч “*******” ХХК, нараас улсын тэмдэгтийн хураамжид 454,087.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Кенжүки” ХХК-ид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хуралдаан оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөө хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   ***