Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганхуягын Батзаяа |
Хэргийн индекс | 131/2024/00092/И |
Дугаар | 131/ШШ2024/00501 |
Огноо | 2024-05-31 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 131/ШШ2024/00501
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, Заг сум, 4 дүгээр баг, Залаа-Овоо гэх газар оршин суух, ВО91011716 регистрийн дугаартай, Сүмбэнжав сурмай овогт Батсуурийн Мөнх-Эрдэнэд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 4,326,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь Төрийн банкны Баянхонгор салбарын харьяа Заг тооцооны төвөөс 2022 оны 05-р сарын 11-ний өдрийн MN070034231500081933 тоот гэрээгээр нэмэлт 3,000,000 төгрөгийн зээл авч зээлийн нийт дүн 8,436,510.09 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээнд зээлдэгч нь гарын үсгээ гэрээнд зурсан байдаг.
Зээлдэгч нар нь дээрх MN070034231500081933 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт-1 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлөөгүй дутуу төлж зээл, хүүний төлбөр 102 хоног хугацаа хэтэрсэн байна.
Зээлдэгч нартай олон удаа холбогдсон боловч төлөхгүй байгаа тул 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд:
Үндсэн зээл 4,154,765.72 төгрөг,
Үндсэн зээлийн хуримтлагдсан хүү 168,392.65 төгрөг - Нэмэгдүүлсэн хүү 3,671.63 төгрөг
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 4,326,830 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Төрийн банкнаас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагчэс нийт 4,154,765.72 төгрөгийн нэхэмжилсэн. Үүнээс 2,224,325.77 төгрөгийг төлж, 1,930,439.95 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд 2,224,325.77 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие төрийн банкнаас 4,326,830 төгрөгийн нэхэмжил ирсэн байна. Үүнээс 2,395,830 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл 1,931,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ньд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 4,326,830 төгрөг гаргуулах гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ нь 4,154,765.72 төгрөг нэхэмжилснээс 2,224,325.77 төгрөгийг төлсөн тул татгалзаж, хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 1,930,439.95 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Мөнх-Эрдэнэ нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,180 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 42,090 төгрөг, хариуцагчэс 42,090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бат-Эрдэнэ нь 4,154,765.72 төгрөг нэхэмжилснээс 2,224,325.77 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1,930,439.95 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,180 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 42,090 төгрөг, хариуцагчэс 42,090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА