Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2024/02783

 

 

 

 

 

 

    2024              05            20                                              184/ШШ2024/02783

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, 3 өөрийн байр хаягт оршин байх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/РД-5368138/-т холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ******* тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Мэдэгдэл”, тайлангийн хамт 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар *******гээс 81,981,664 төгрөг гаргуулан “ ” ХХК-ид олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан ******* миний өмчлөлийн ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/, дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоож 158,086,300 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4-21/591 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Миний өмчлөлийн ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/ дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 “Талууд эд хөрөнгийн талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* миний өмчлөлийн ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/ дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг 158,086,300 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 тоот дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр үүссэн. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээд бараг 6 жил болж байна. Дээр дурдагдсан ******* дүүргийн 06 дугаар хороо ******* ******* ******* /*******/ байр, 77 тоот хаягт байршилтай 68.86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, 3 өрөө орон сууц нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн гүйцэтгэх хуудсанд заагдсан хөрөнгө буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн барьцаа хөрөнгө юм. Тухайн үед Ковид 19-тэй холбоотойгоор барьцаа хөрөнгөн дээрх ажиллагаа явагдаж чадаагүй. Дээрх хөрөнгө нь гуравдагч этгээд болох “ ” ХХК-ийн барьцаа хөрөнгө юм. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр анх шийдвэр гүйцэтгэгч энэ хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжилсэн байдаг. Битүүмжлэх ажиллагаа хийгдэж, дараа нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр барьцаа хөрөнгийг хурааж, “Баян модот” ХХК-иар хийлгэхэд тухайн байрыг 96,014,600 төгрөг гэж үнэлсэн. Тухайн байрыг 2020 оны 10 дугаар сард анхны дуудлага худалдаанд оруулсан боловч төлбөр төлөгч ******* ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзсэн байгаа. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараагаар 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тохируулгаар тухайн орон сууцыг дахин хураасан. Ингээд талуудаас үнийн санал авсан ч төлбөр төлөгч *******гийн хүсэлтээр хөндлөнгийн шинжээч томилсон. Хөндлөнгийн шинжээчээр “” ХХК томилогдсон бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тухайн байрыг 158,086,300 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол, мэдэгдлийг төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт гардуулан өгөхөд төлбөр төлөгч ******* нь ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин иргэний хэрэг үүсгэн хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнэлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  үнэлгээг төлбөр төлөгчийн санал санаачилгаар шинжээч томилж, шинжээч өөрийн нүдээр хөрөнгийг үзэж үнэлээг гаргасан тул Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэж байгаа. Маргаад байгаа хөрөнгө 2017 онд ашиглалтад орсон. Миний зүгээс нэхэмжлэгч болон “ ” ХХК нарын хооронд болсон маргаан, үйл явдлын талаар би сайн мэдэхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2019 онд эхлээд тэрнээс хойш зөндөө хугацаа өнгөрсөн байхад хариуцагчийн зүгээс өр төлбөрөө барагдуулах оролдлого хийхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өр төлбөрөө өөрөө төлөх бол бүрэн боломжтой хугацаа өнгөрсөн байна. 2018 онд гарсан шийдвэрийн дагуу нэхэмжлэгч өнөөдөр төлбөрөөсөө олигтой төлдөггүй. Төлбөр авагч нь энэ хэрэг маргаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Нөгөө талаар Шийдвэр гүйцэтгэх хуудсанд заагдсан хөрөнгийн асуудлыг шийдвэрлээд, хөрөнгийн ажиллагаагаа хийгээд хэргийг нэг талдаа дуусгавар болмоор байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал ингээд 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад, санаатай саад учруулаад байх шиг байна. Энэ 2 дахь удаагийн хэрэг маргаанд миний зүгээс тухайн барьцааны хөрөнгийг хураах ажиллагаанаас нь эхлээд бүх ажиллагаа дээрээ төлбөр төлөгчийг оролцуулаад, танилцуулаад, эрх зүйн утга, арга зэргийг тайлбарлаж байсан. 2017 оны хөрөнгийг 2020 онд үнэлгээ хийлгэхэд 96,000,000 төгрөг, 2023 онд үнэлгээ хийлгэхэд 158,000,000 төгрөг гэх мэтээр үнийн зөрөө нэмэгдээд байгаа. Хөрөнгө хэчнээн ашиглалтад орсон хугацаа хойшлоод, хөрөнгө хуучирч байгаа юм шиг харагдаад байвч үл хөдлөх хөрөнгийн ханш өдөр өөрчлөгдөж, савлагаатай гарах боломжтой. Ингээд шүүхэд хөрөнгийн үнэлгээ гаргуулъя гэсэн хүсэлт өгөөд байх тусам энэ хөрөнгийн үнэлгээ янз бүр гарах боломжтой гэж миний зүгээс бодож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “манай хөрөнгө 180,000,000 төгрөгөөр борлогдох боломжтой” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч 2018 оноос хойш ямар нэгэн шийдэлд хүрэхгүй байна. Асуудлаа шийдвэрлэе, төлбөрөө төлж барагдуулъя, бусдыг хохиролгүй болгоё, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудалгүй болъё гэж нэхэмжлэгч тал бодож байгаа бол тухайн хөрөнгөө бусдад худалдан борлуулах боломж нь байгаа. Энэ тохиолдолд манай байгууллагад саналаа ирүүлээд, төлбөр авагчид танилцуулаад явах боломжтой байсан. Шүүхээр маргаж байх хугацаанд ч ийм боломж нь байсан гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ямар ч санал санаачилга гаргаагүй байна. Энэ нь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цаг хугацаа авах гэсэн л зүйл байх. Нэхэмжлэгч өөрөө ажил хийдэг байж сар бүр төлөлт хийгээд явах ч боломж нь байсан. 2023 оны 03 дугаар сарын үнэлгээ 158,000,000 төгрөг, 2024 оны үнэлгээ 166,000,000 төгрөг бөгөөд энэ үнэлгээ дуудлага худалдаанд их зөрөө үүсэхгүй гэж бодож байгаа учраас Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бол хуульд заасны дагуу явагдсан, хөрөнгийн үнэлгээ бодитой буюу зах зээлийн ханшаар гарсан гэж бодож байна. Мөн шүүхээс томилсон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт болон Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон газрын дүгнэлт хоорондоо бараг зөрөөгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ бол нэхэмжлэгчийн хугацаа хожих гэсэн арга юм. Олон жил болж, хангалттай хугацаа одоо өнгөрлөө. Мөн хөндлөнгийн шинжээчээс гаргасан үнэлгээ болох 158,086,300 төгрөг болон хөрөнгийн газраас гарсан 166,000,228 төгрөг гэсэн үнэлгээнүүд ойролцоо гарсан байна. Тиймээс Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн газраас томилсон хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ бодитой үнэлгээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэр “ ” ХХК-тай холбоотой асуудал нь энэ хэрэгтэй холбоогүй асуудал юм. Эдийн засагчтай холбоотой асуудал нь энэ дүнтэй холбоотой маргаантай ямар ч холбоогүй. Шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн үнэлгээ 158,000,000 төгрөг, хөрөнгийн ийн үнэлгээ 166,000,000 гээд зөрүү нь 8,100,000 төгрөг гарч байгаа. 2018 онд шүүхийн шийдвэрийн дагуу ******* нь 81,986,000 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Тэр цагаас хойш хүү зогссон байгаа. Банк бол хадгаламжийн хүү, зээл олгож хадгаламж хэлбэрээр эх үүсвэр татаж тэрийгээ цаашаа дамжуулж зээл олгож, хүүгээс ашиг олдог. *******ий зээлийг олгосноор анд ямар ч ашиггүй. Яагаад гэхээр 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл *******ий зээлийн хүү бодогдоогүй бүхэл бүтэн 6 жил ямар ч хүүгүй ашигласан байна. Тэгэхлээр 80,000,000 төгрөгийг 6 жилээр халамжийн хүүгээр бодвол чамгүй их тоо гарна. Тийм байхад өмгөөлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн үнэлгээ, хөрөнгийн ийн зөрөө нь хэдий бага мөнгө ч биш тэр хүний амьдралд хэрэгтэй, хүний амьдралд их мөнгө гэж байгаа бол анд бол ямар ч ашиггүй. Банк бол их хэмжээний алдагдалд орсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/хх 3 тал/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 4-******* тоот дугаартай “Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар”-аас *******д хүргүүлсэн мэдэгдэл/хх 4 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 5 тал/, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1-219/183 тоот дугаартай хариуцагч “Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар”-аас т олгосон итгэмжлэл/хх 10 тал/, 2023 оны 03 дугаар сарын 30-ний өдрийн 4-219/6027 тоот дугаартай “Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар”-аас *******д хүргүүлсэн мэдэгдэл/хавтаст хэргийн 12 дугаар тал/, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/48 тоот дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”/хх 13 тал/, Албадан дуудлага худалдааны зар/хх 14-16 тал/, *******гээс д олгосон итгэмжлэл/хх 18 тал/, *******гээс од олгосон итгэмжлэл/хх 87 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас итгэмжлэл/хх 10 тал/, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “” ХХК-ийн хөрөнгийн тайлан/хх 33-51 тал/, 2019 оны  03 дугаар сарын 19-ний өдрийн тоот дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас/хх 52 тал/, 2018 оны 12 дугаар сарын 19 өдрийн 184/ШШ2018/03123 тоот дугаартай тус шүүхийн шйидвэр/хх 53-55 тал/, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тоот дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж/хх 56-57 тал/, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 20390081 тоот дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүгэх тогтоол/хх 58 тал/, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 4/1412 тоот дугаартай Нийслэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоот бичиг/хх 59 тал/, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 58 тоот дугаартай Нийслэлийн ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот/хх 60 тал/, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ/хх 61 тал/, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  20390081-3 тоот дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”/хх 62-63 тал/, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 20390081/01 тоот дугаартай Зарлан дуудах мэдэгдэл/хх 61-62 тал/, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай баримт/хх 66 тал/, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хх 67 тал/, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20390081/05 тоот дугаартай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “эд хөрөнгө хураах тухай тогтоол”/хавтаст хэргийн 68 дугаар тал/хх 69-70 х тал/, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноотой Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хх 71-72 тал/, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн огноотой *******гээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн үнийн санал/хх 73 тал/, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн огноотой Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хх 74 тал/, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн огноотой 13/214 тоот дугаартай " " ХХК-иас Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг/хх 75 тал/, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн огноотой *******гээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн үнийн санал/хх 76 тал/, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн огноотой Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хх 77 тал/, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн огноотой 3/73 тоот дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”/хх 78 тал/, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн огноотой Шинжээчид, эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл/хх 79-81 тал/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн огноотой тайлан хүлээлцсэн акт/хх 82 тал/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн огноотой Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******д хүргүүлсэн мэдэгдэл/хх 83 тал/, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн огноотой Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл/хх 84 тал/, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас т олгосон итгэмжлэл/хх 193 тал/ зэргийг

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч “ ” ХХК-иас итгэмжлэл/ххэргийн 20 дугаар тал/, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ГЗ/426 тоот дугаартай " " ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт/хх 21 тал/, " ХХК-иас т олгосон итгэмжлэл/хх 121 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 23/60 тоот дугаартай “Тэнхлэг зууч” ХХК-иас ирүүлсэн үнийн мэдээлэл/хх 124 тал/, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн огноотой “ ” ХХК-ийн нэхэмжлэх/хх 141 тал/, 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноотой “ ” ХХК-иас ирүүлсэн хөрөнгийн тайлан/хх 142-168 тал/ зэрэг нотлох баримт бүрдсэн байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд эс хүлээн зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч тал иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай маргаагүй, хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2018/03123 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох орон сууцны зээлийн 3002-2017/04 тоот гэрээг цуцлуулж, зээлийн гэрээний үүрэгт 81.628.414 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 3002-2017/04 тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 81.628.414 төгрөгийг 2019 оны 02 сарын 28-ны өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *******гийн өмчлөлийн ******* дүүргийн 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/, байр, 77 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, 68.86 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 353.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Мөн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 184/ГХ2021/00349 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18-55 дугаар зүйлээр зохицуулсан иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу эхлүүлэн явуулсан байна.

Маргаан бүхий ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/, дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжлэх болон хураан авах ажиллагааг гүйцэтгэжээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч ******* өөрийн орон сууцыг 230,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрч дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрсөн ч ******* өөрийн хүсэлтээр ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/, дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгч хүлээн аваад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/73 дугаартай тогтоолоор хөрөнгийн “” ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъянг шинжээчээр томилсон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд “” ХХК-ийн үнэлгээчин Ч.Жамъянгаар гаргуулсан, мөн шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оруулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл зэргээс шинжээчээс урьдчилан тодруулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйл, тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан журмыг баримталсан нь хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “” ХХК нь хөрөнгийн тайлан буюу шинжээчийн ҮХХ823/6138 дугаар дүгнэлтийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан ирүүлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авчээ.

Шинжээч “” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ҮХХ823/6138 дугаар дүгнэлтээр маргаан бүхий ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/, дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг 2023 оны 03 дугаар сарын байдлаар зэх зээлийн үнэ цэнийг 158,086,300 төгрөгөөр үнэлжээ./ХХ-ийн 33-51 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар “” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ҮХХ823/6138 дугаар шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч *******д 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэн танилцуулж,  эх хувиар түүнд мэдэгдлийг хүргүүлэн гарын үсэг зуруулсан болох нь хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдлээр шинжээчийн дүгнэлтийг мэдсэн боловч гомдлоо 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан талууд эд хөрөнгийн талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсөн байх бөгөөд тус хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гараагүй байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ҮХХ823/6138 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/, дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг 158,086,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, хугацаандаа гомдлоо гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг хуульд нийцээгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, үнэгүйдүүлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндэслэлээр тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс “ ” ХХК-ийг шинжээчээр томилуулан үнэлгээ хийлгэсэн, шүүхээс томилсон шинжээч маргаан бүхий ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* ******* ******* /*******/, дүгээр байр, 77 тоот хаягт байршилтай 68,86 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 8 дугаартай, гурван өрөө орон сууцыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар зэх зээлийн үнэ цэнийг 166,228,000 төгрөгөөр үнэлсэн, энэ үнэлгээ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй. /ХХ-ийн 141-171 тал/

Шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн гомдолд бүхэлд нь дүгнэлт өгөх боломжгүйг мөн дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилсон шинжээчийн зардлыг нэхэмжлэгч тал төлөөгүй байх тул *******гээс шинжээчийн зардалд 250,000 төгрөгийг гаргуулан шинжээч “ ” ХХК-ийн Төрийн ны тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******гээс шинжээчийн зардалд 250,000 төгрөгийг гаргуулан шинжээч “ ” ХХК-ийн Төрийн ны тоот дансанд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал болон нэхэмжлэгч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              ***