| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/03404/И |
| Дугаар | 184/ШШ2024/03265 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 184/ШШ2024/03265
2024 06 10 184/ШШ2024/03265
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-ид холбогдох
Гэрээний үүрэгт 20,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ***
Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч болон хариуцагч нар дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна. Хариуцагч “******* ” ХХК нь гэрээний урьдчилгаа хөлсөнд өгсөн 10,480,000 төгрөг, гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн хоног тутам алдангаас 3,500,000 төгрөг буюу нийт 13,980,000 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид төлөх, 13,980,000 төгрөгийг “******* ” ХХК нь нэг сарын хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зохигчдын эвлэрсний баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлэхээр талууд хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь “******* ” ХХК-ид холбогдуулан гэрээний үүрэгт 20,920,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 6,940,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,980,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ” ХХК-ид холбогдох гэрээний үүрэгт 20,920,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 6,940,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,980,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч “******* ” ХХК-иас 113,925 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,550 төгрөгөөс 131,275 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан “******* *******” ХХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч “******* ” ХХКд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***