Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2024/00359

 

 

 

 

 

2024 оны 06 сарын *******2 өдөр

Дугаар *******0*******/ШШ2024/00*******59

 

Улаанбаатар хот

 

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:Багануур дүүргийн ******* дугаар хороонд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******-******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр *******,026,*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын *******0-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч Б.******* холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр *******,026,*******00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* дүгээр байрны ******* тоотын сууц өмчлөгч Б. нь өөрийн эзэмшлийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлж төлөөгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр үйлчилгээ авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна.

Уг ******* тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөрийн жагсаалтаар 202******* оны 09 дүгээр сараас *******2 дугаар сар хүртэлх төлбөр *******24,400 төгрөг, 2022 оны 0******* дүгээр сараас *******2 дугаар сар хүртэлх төлбөр *******7*******,200 төгрөг, 202******* оны 0******* дүгээр сараас *******2 дугаар сар хүртэлх төлбөр *******7*******,200 төгрөг, 2024 оны 0******* дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх төлбөр *******55,500 нийт *******,026,*******00 төгрөг болсон бөгөөд үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие амьдарч байгаа байрны СӨХ-ны төлбөр *******,026,*******00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2******* дугаар зүйлийн *******2*******.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* овогт *******-******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр *******,026,*******00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,*******8******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос *******4,590 төгрөгийг, хариуцагчаас *******4,590 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА