| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2024/00236/И |
| Дугаар | 103/ШШ2024/00368 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2024/00368
| 202******* оны 06 сарын *******3 өдөр | Дугаар *******03/ШШ202*******/00368 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-5-******* тоотод оршин суух, ******* ******* овогт******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******нуур дүүрэг ******* дүгээр хороо, *******3 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 03 дугаар сарын **************-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч Г. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт *******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Г. нь 202******* оны ******* дүгээр сарын 05-ны өдөр надаас машины урьдчилгаа 2,000,000 төгрөгийг авсан. Машинаа авъя гэхэд 2 хоногийн дараа буюу 202******* оны ******* дүгээр сарын 07-ны өдөр буцаалт гээд *******,000,000 төгрөгийг миний данс руу хийсэн. Үлдэгдэл *******,000,000 төгрөгөө авч чадахгүй байна. Иймд миний мөнгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие гэх хүнд авто машин өгөхөөр тохиролцож урьдчилгаа гэж 2,000,000 төгрөгийг авсан. Уг авто машиныг зарахаа больсон учир буцаан *******,000,000 төгрөгийг өгч үлдэдэл *******,000,000 төгрөгийг өгөөгүй дутуу байгаа тул уг мөнгийг буцаан төлж барагдуулна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 дугаар зүйлийн *******23.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.*******, 7*******.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.******* ******* овогт******* ******* нэхэмжлэлтэй, Боржигон овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож **************,275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас **************,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА