Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ДШМ/483

 

                       

 

 

 

 

   2022             5              05                                       2022/ДШМ/483

 

 

О.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/561 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дугаар эсэргүүцлийг үндэслэн О.М-д холбогдох эрүүгийн 2041000480330 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Авгас овгийн О-ийн М, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .................... аймгийн ............... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ................. боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ................... хамт .................. аймгийн ................ сумын ...... дугаар баг, ............ дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............... дүүргийн .. дугаар хороо, ............. дугаар байрны ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./.

О.М нь 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн хашаанд “М” ХХК-ийн 50 кг ууттай цемент болон цементийн уут, барааны тэмдэг ашиглан “М” ХХК-ийн цементэд үнс хольж, 132.250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, “Э” ХХК-д 68 тонн, “U” ХХК-д 60 тонн цемент тус тус тээвэрлэсэн, худалдсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдэж “М” ХХК-д 8.409.711,4 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн хашаанд “М” ХХК-ийн 50 кг ууттай ууттай цемент болон цементийн уут, барааны тэмдэг ашиглан “М” ХХК-ийн цементэд үнс хольж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хохирогч “U” ХХК-д 60 тонн цемент худалдан 15.600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 “Э” ХХК-д 68 тонн цемент худалдан 14.125.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: О.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэх явцад гарах шийдвэрүүд, түүний дотор яллагдагч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Нөгөө талаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Гэтэл прокурор яллах дүгнэлтэд яллагдагч О.М-ыг “М” ХХК-ийн барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан 132.250 тонн хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэн “М” ХХК-д 8.409.711,4 төгрөгийн хохирол учруулсан гэх боловч “U” ХХК-д худалдсан 60 тонн, “Э” ХХК-д худалдсан 68 тонн хохирлыг “М” ХХК-ийн хохиролд оруулан тооцоогүй. Яллагдагчийн “Э” ХХК-д, “М” ХХК-ийн 68 тонн цементийг үйлдвэрлэж, худалдсан гэх боловч П.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг зэрэг баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлжээ.

Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-д яллагдагч О.М нь хуурамч “М” ХХК-ийн цементийг худалдсан гэх үйл баримт тогтоогдож байгаа боловч хэдэн тонн бүтээгдэхүүн худалдсан эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр тогтоогоогүй, шүүхээс өмнө нь дээрх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцааж байсан боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байгааг шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй, энэхүү ажиллагаа нь зөвхөн баримтад үндэслэгдэх ёстой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтаар нотлоогүй гэх үндэслэлээр яллагдагч О.Мямгарсайханд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэж, хэргийг прокурорт очтол О.М-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлсэн ногоон өнгийн холигч машин 1 ширхэг, “М” ХХК-ийн ууттай 85 ширхэг буюу 4250 тонн, БНХАУ-ын J группийн “D” салбарын ууттай 147 ширхэг буюу 7350 тонн цемент гэх эд зүйл хураагдсаныг дурдаж, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх “М” ХХК-д О.Мямгарсайхан учруулсан хохиролд түүний Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн хашаанд “М” ХХК-ийн цементэд үнс хольж, 132.250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, “М” ХХК-ийн 2020 оны нэг тонн цементийн ашгийн тооцоонд үндэслэн тогтоосон хохирлын хэмжээн дээр “U” ХХК-д худалдсан 60 тонн цементийн төлбөр 15.600.000 төгрөг, “Э” ХХК-д худалдсан 68 тонн цементийн төлбөр 14.125.000 төгрөгийг тус тус нийт хохиролд тооцоогүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь, “М” ХХК-ийн 2020 оны нэг тонн цементийн ашгийн тооцоонд үндэслэн нийт 132.250 тонн цементийн хохирол 8.409.711,4 төгрөг “М” ХХК-д учирснаар яллах дүгнэлт үйлдсэн /2-р хх 174/,

Яллагдагч О.М-ы “М” ХХК-ийн 50 кг  ууттай барааны тэмдэг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 68 тонн цементийг “Э” ХХК-д худалдсан үйлдлийн улмаас уг компанид учирсан хохиролд 68 тонн цементийн төлбөр 14.125.000 төгрөгийг хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /3-р хх 242/ болон харилцах дансны лавлагаанд үндэслэн тогтоосон.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийж О.М-ы “Э” ХХК-д учруулсан хохирлыг тодорхойлох эрх хэмжээний хүрээнд, мөн “Э” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар шийдвэрлэх боломжтой.

Хохирогч “Э” ХХК-иас 2020 онд яллагдагч О.М-д цемент худалдан авсаны төлбөрт 14.125.000 төгрөг шилжүүлсэн нь “Хаан банк”-ны 5063178213 тоот харилцах дансны хуулга /2-р хх 112-115/, хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр давхар тогтоогдсон тул анхан шатны шүүхээс яллагдагч О.М-ы “Э” ХХК-д учруулсан хохирол буюу хэдэн тонн цемент худалдсан тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЗ/561 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.М-д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч О.М нь 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн хашаанд “М” ХХК-ийн 50 кг ууттай ууттай цемент болон цементийн уут, барааны тэмдэг ашиглан “М” ХХК-ийн цементэд үнс хольж, 132.250 тонн хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хадгалсан, “Э” ХХК-д 68 тонн, “U” ХХК-д 60 тонн цемент тус тус тээвэрлэсэн, худалдсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдэж “М” ХХК-д 8.409.711,4 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

мөн 2020 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн хашаанд “М” ХХК-ийн 50 кг ууттай ууттай цемент болон цементийн уут, барааны тэмдэг ашиглан “М” ХХК-ийн цементэд үнс хольж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулан хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хохирогч “U” ХХК-д 60 тонн цемент худалдан 15.600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 “Э” ХХК-д 68 тонн цемент худалдан 14.125.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдлийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасанаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнээд, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох, яллах дүгнэлтийг зөвтгөн хуульд нийцүүлэх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж гаргажээ.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд энэ хэргийг шүүх анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч О.М-ы гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг үнэлэлгүй, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцолгүйгээр  нотлох баримт, баримт мэдээллийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгдэгч О.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЗ/561 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч О.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ