Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 19

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Баярмаа
Хариуцагч Сүхбаатар аймгийн Зыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б
Нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 314 шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч тус аймгийн Зын давж заалдах гомдлоор Б.Сгийн “тус аймгийн Зын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгуулж,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай”  нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Зад холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч,  шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.   
Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь аймгийн Зын 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/31 тоот захирамжаар С-н ОНӨҮГ-ын даргын үүрэгт ажилд томилогдсон. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр аймгийн За албан тушаал бууруулах тухай Б/66 тоот захирамжийг гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдсон. Аймгийн За шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилох тухай 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/14 тоот захирамжийг гаргасан хирнээ надад мэдэгдээгүй учир ажлаа 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Хөдөлмөрийн гэрээнд 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гарын үсэг зуруулсан боловч гэрээний хувийг надад өгөөгүй. Гэтэл аймгийн За дахин 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б/17 тоот захирамж гарган ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байгаа тул Сүхбаатар аймгийн Зын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжаар ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 , 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, аймгийн Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хяналт шалгалт хийсэн дүгнэлт, Сүхбаатар аймгийн Төрийн аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137 тоот албан бичиг зэргийг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 40 дүгээр зүйлийн 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна / ажлаас халах / гэсэн байгаа. Эдгээр үндэслэлээр Б.Сг ажлаас халсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан аль үндэслэлээр ажлаас халсан нь тодорхойгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх нь мөн тодорхойгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг ажилтанд гаргаж өгөх үүрэгтэй. Сахилгын хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж ярьж байгаа бол хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгээ нотлох үүрэгтэй. Бидэнд байхгүй байгаа нотлох баримтыг бид гаргаж өгөх үүрэг байхгүй. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, ажилтанд хөдөлмөрийн гэрээний нэг хувь байхгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдгийг хариуцагч тал нотолж чадсангүй. Хөдөлмөрийн тухайн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан, аль нэг байгууллагаас санал ирээгүй. Сахилгын шийтгэл ногдуулах санал нь Ү.Мөнхбатад холбогдолтой гарсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 10 дугаар сарын 08-нд ирүүлсэн улсын байцаагчийн актуудыг хэлж байна. Б.Сг ажлаас чөлөөлсөн шийдвэрт улсын байцаагчийн нэг ч акт дурдагдаагүй. Хяналт-шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дүгнэлт гэсэн байгаа. Дүгнэлт бол улсын байцаагчийн акт биш. Дүгнэлтэд гомдол гаргах хугацаа байхгүй учраас 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Сахилгын шийтгэлд ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдсөн байна. Үйлчлүүлэгчийн, ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэж байна. Б.Сг эрүүгийн хэрэгт буруутгаж, эрүүгийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан зүйл өнөөдрийн байдлаар байхгүй. Эрүүгийн хэрэгт шалгаж байгаа нь эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг биш. Зын 2019 оны Б/17 тоот захирамжинд итгэлийг эвдсэн гэсэн зүйл байхгүй. Үүнд 2018 оны санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт авсан гэж л байгаа. 2018 оны санхүүгийн тайланг Б.С гаргаагүй. Б.С 10 дугаар сард ажлаас халагдсан байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн За Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Б.С нь Сүхбаатар аймгийн Зын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байна. Б.Сгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. 1.С-н ОНӨҮГазрын даргаар Б.Сг ажиллуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна.
2. Б.С нь С-н ОНӨҮГазрын даргаар ажиллах хугацаандаа Монгол улсын Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн Аудитын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн нь С-н ОНӨААТҮГ-ын 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд аймгийн Аудитын газраас хяналт, аудитын албанаас тус байгууллагын 2015-2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж 5 заалттай албан шаардлагаар нотлогдож байна. Дээрх шаардлагуудыг огт биелүүлээгүй, шалгалтаар илэрсэн ноцтой зөрчлүүдийг арилгаагүй, арилгах талаар өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлээгүй байсан тул аймгийн Зын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/482 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан С-н ОНӨААТҮГ-ын 2017, 2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлгэж, ажлын хэсгийн дүгнэлт Зын зөвлөлийн хуралд танилцуулагдсан. Санхүүгийн хяналт, аудитын албанаас С-н ОНӨААТҮГ-ын дарга Б.С нь үйл ажиллагааны төсөв төлөвлөгөө, орлого, зардлаа төлөвлөөгүй, үр ашгаа тооцож ажиллаагүй, цалингийн зардал зэрэг ихэнх зардал нь төсвөөс санхүүждэг, орон нутгийн төсөвт оруулсан орлого байхгүй, санхүүгийн үйл ажиллагаа хяналтгүй, хөрөнгө нөөцийг хэрхэн үр ашигтай хэмнэлттэй зарцуулах талаар санаачилга гаргаж ажиллаагүй, урсгалаараа үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн үр ашиггүй санхүүгийн зөрчлүүдийг арилгаагүй, дахин ноцтой зөрчлүүд гаргасан байна. Дээрх зөрчил дутагдал нь Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн акт, дүгнэлтүүдээр нотлогдож, дутагдлыг Б.С хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-н ӨНОҮГ-ын даргаар ажиллаж байсан Б.Стай холбоотой 5, 6 санхүүгийн зөрчлийг мэргэжлийн байгууллага тогтоосон байдаг. Зөрчлийг арилгуулах талаар албан шаардлагыг холбогдох санхүү хяналтын байгууллагаас удаа дараа өгсөн боловч зөрчлийг арилгаагүй учраас 2018 онд ажлын хэсэг байгуулж, Сүхбаатар- нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж нийт 9 заалт бүхий дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг аймгийн Зын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид авах арга хэмжээ, чиглэлийг гаргасан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсгийг баримталсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Сүхбаатар аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын албаны улсын байцаагчийн актууд, албан шаардлагууд байгаа. Үүнд 2018 оны 24, 2018 оны 31-03/51, 2018 оны 31-03/52, 2018 оны 31-03/53, 2018 оны 31-06/36 зэрэг санхүү хяналтын улсын байцаагчийн актууд тавигдсан байдаг. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 дэх акт 9 заалттай. 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар актад 3 300 000 төгрөгийн зөрчилтэй, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаар актад 2 655 000 төгрөгийн зөрчилтэй, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаар акт нь 6 заалттай, нэг нь 9 600 000 төгрөгийн зөрчилтэй, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 51 дүгээр актаар 1 500 000 төгрөгийн зөрчлүүдийг тус тус Б.Сд холбогдуулан тогтоосон. Ажилтны зүгээс ажиллаж байх хугацаанд Төсвийн тухай хуулиар тухайн байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулах, орлогыг орон нутагт төвлөрүүлэх, санхүүгийн үйл ажиллагаа төлөвлөж, хуульд нийцүүлэн явуулах ёстой байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг үндэслэж, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан сахилгын шийтгэлээр ажлаас халсан. Өмнө нь ажлаас халсан болон шүүхээр шийдвэрлэсэн маргааны талаар ярьж байна. Энэ нь албан тушаал бууруулсантай холбоотой маргаан гарсан. Үүнтэй бол маргаж байгаа зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь үндэслэлгүй гэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хассан хэдий ч иш татаж хэрэглэж болно гэсэн процессын хууль байгаа. Захирамжийн үндэслэх хэсэгт дурдаж байгаа Төрийн аудитын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137 дугаар хариуцлага тооцуулах тухай албан бичиг байгаа. Тухайн байгууллагын дарга Мөнхбатад холбогдуулан гаргасан боловч албан бичигт дурдагдсан санхүүгийн зөрчлүүд нь Б.Сд холбогдож байгаа. Сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа юм байна. Гэвч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн улсын байцаагчийн 5 ширхэг акт нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн он сартай байгаа боловч хүчин төгөлдөр болох хугацаа нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгаа. Актын төгсгөлийн заалтуудад актын хүчин төгөлдөр болох хугацааг зааж, гомдол гаргах хугацааг 10 хоногоор тогтоож өгсөн. Гомдол гаргах эрх нь нээлттэй учраас акт хуулийн хүчин төгөлдөр байсан. Хоёр тал гомдол гаргаагүй, гомдол гаргах хугацаа дууссанаар актыг хүчин төгөлдөрт тооцно. Аймгийн Зын захирамж 2019 оны 4 дүгээр сарын 15-нд гарсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Мөн хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж үзэж байгаа юм байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар талууд нотлох баримтаа өөрсдөө гаргах үүрэгтэй. Тухайн нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд шүүхэд хүсэлтээ гаргаж уг нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах боломжтой. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн гэрээ авагдаагүй байгаа гэдэг нь хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэх үндэслэл болохгүй. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөх үүрэг байхгүй. Хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг гаргуулах талаар шүүгчийн захирамж хавтаст хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн гэрээг 4 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Маргааны гол үйл баримт ажлаас үндэслэлгүй халагдсан уу? үгүй юу?, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтуудад гол маргаан явж байгаа. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан, үгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлуулахтай холбоотой маргаан байхгүй учраас үүнд шүүх дүгнэлт хийхгүй байх. Дээрх зөрчлүүдтэй холбоотой улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулсан, Улсын ерөнхий байцаагчийн дүгнэлт гаргуулсан, шүүхийн шийдвэр гаргуулсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан Төсвийн тухай хуулиар тухайн байгууллагын төсвийн захирагч нь мөнгө болон эд хөрөнгөтэй холбоотой ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж байна. Санхүүгийн зөрчилтэй холбоотой асуудлыг мэргэжлийн байгууллага тогтоосон учраас шүүхийн зүгээс хууль зүйн дүгнэлт хийх байх. Үүнтэй холбогдуулан эрүүгийн хэрэгт холбогдсон маргаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явж байгаа учраас Аймгийн прокурорын газраас нотлох баримтын шаардлага хангуулсан албан бичиг ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд санхүүгийн тайланг Б.С гаргаагүй гэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хийж байгаа энэ шалгалт нь тухайн байгууллагын санхүүгийн А, Б балансад хийж байгаа татварын шалгалт биш. Татварын алба, аймгийн Төрийн санд гаргаж байгаа санхүүгийн тайланд гарын үсгийг Б.С зурсан байна уу?, Ү.Мөнхбат зурсан байна уу? үүнээс зайлсхийж байгаатай холбоотой маргаан биш. Б.С нь байгууллагын төсвийг зарцуулахдаа зориулалтын бусаар зарцуулсан, мөн ашиглан шамшигдуулсан байж болзошгүй, орлогоо төлөвлөөгүй, байгууллагын дансаар орж ирэх ёстой байсан орлогыг оруулаагүй гэх зэрэг даргын үүргийг гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчлийн талаар ярьж байна. 1995 онд батлагдсан Төрийн хяналт шалгалтын тухай хууль байгаа. Үүнд шалгалтын хэлбэрүүд, хариуцлагын хэлбэрүүд байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд санхүү хяналт, аудитын хэлтэс дүгнэлт гаргах эрхгүй гэж байна. Акт тавих эрхгүй байгууллага гэж сая хэлж байна. Энэ нь алдаа гарсан байх. Үүнд санхүү хяналтын аудитын албаны гаргаж байгаа шийдвэрийн хэлбэрүүд байгаа. Эхлээд улсын байцаагч болон шалгалтын хэсэг дүгнэлтээ гаргадаг. Дүгнэлтээс үндэслэж тухайн субъект тус бүр дээр нөхөн төлүүлэх акт тавьдаг. Энэ акттай холбоотойгоор дараа нь төлбөрийг нөхөн төлүүлэх албан шаардлагыг бичиж өгдөг. Ажлаас халах шийдвэрт аудитын актуудыг дурдаагүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.2 дахь хэсэгт зааснаар бүх нөхцөл байдлыг тоочиж бичих албагүй. Ажлаас халсан гол үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан. Мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд ирсэн. Эдгээр нотлох баримтыг хавтаст хэргийн нотлох баримтаас хассан. Үүнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь хэсэгт зааснаар иш татах, хариуцагчийн зүгээс тайлбар гаргах эрх нь процессын тухай хуулиар нээлттэй байгаа. Эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шалгадаг зарчмаараа нь шалгаж байгаа. Нэгэнт санхүүгийн зөрчил, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасан зөрчлийн гаргасан нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын зөрчлийг ногдуулахгүй байх үндэслэлгүй. Заавал эрүүгийн хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг хүлээх шаардлагагүй. Эрүүгийн хэрэг бол тухайн ашигласан, шамшигдуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа хэрэг. Үүнд давхардуулан хариуцлага хүлээлгэсэн гэсэн зүйл яригдахгүй. Энэ талаар Хөдөлмөрийн тухай хуульд зохицуулалт байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж ярьж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ байгуулагдах үндсэн нөхцөлийг дурдаж өгсөн. Ажил албан тушаалын нэрээ тохиролцох /хуучин ажилд нь томилсон/, ажлын байрны тодорхойлолт заасан заасан чиг үүрэг /чиг үүрэг хэвээр байгаа/, үндсэн цалин, хөдөлмөрийн энгийн нөхцөл, энэ бүхнийг тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт зааснаар гарын үсэг зурсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч ажилтанд өгсөн эсэх, өгөх үүргээ биелүүлээгүй, авах үүргээ биелүүлээгүй эсэх асуудал яригдаж байна. Манай талаас хөдөлмөрийн гэрээг өгөөгүй гэх талаарх ямар нэгэн бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт байхгүй. Хариуцагч талаас хөдөлмөрийн гэрээг өгөхгүй байсан бол нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаад хөдөлмөрийн гэрээг гаргуулж авах эрхээ эдлээгүй нь өөрийнхөө тайлбарыг үгүйсгэж байна. Хариуцагчийн хувьд өөрийн хүссэн нотлох баримтыг гаргаж өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нээлттэй байгаа. Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна. Хэрэгт хариуцагч хөдөлмөрийн гэрээг өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэх ямар нотлох баримт байгаа юм бэ? Процессын тухай хуулийн дагуу шүүгч нотлох баримтыг үнэлэх байх. Хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт оруулах боломж байсан. Ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн гэрээг өгөөгүй гэдэг нь хавтаст хэрэгт харагдахгүй байна гэв. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 314 дүгээр шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эх оронч овогт Б.Сг Сүхбаатар аймгийн С-н ОНӨҮГазрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Заас нэхэмжлэгч Б.Сгийн ажилгүй байсан 80 хоногийн цалинтай тэнцэх олговорт 3 858 480 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Зад даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч аймгийн За Ж.Э давж заалдах гомдолдоо: Шүүх хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.  Энэ хэрэгт авагдсан нотлох баримт болох аймгийн Зын 2019 оны Б/14 дүгээр захирамж болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбаруудаар тогтоогддог. Шүүх хуралдааны явцад мөн хөдөлмөрийн гэрээнд хоёр тал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гарын үсэг зурсан тухайгаа талууд хүлээн зөвшөөрдөг. Б.Сг ажлаас халсан гол үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-д зааснаар “хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан “төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгууллагад санхүүгийн хохирол учруулсан гэж ажлаас чөлөөлсөн байдаг. Шүүх аймгийн Зын 2019 оны Б/17 дугаар захирамжийн үндэслэлтэй холбоотой дүгнэлтийг хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэг, 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “тус аймгийн Зын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгуулж,  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай”  хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт аймгийн Зын 2019 оны Б/17 дугаар шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээж, ажилд эгүүлэн тогтоожээ. Энэ нь нэхэмжлэгчийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй орхисон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг удирдлага болгосон байдаг. Энэ нь нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон хэдий ч түүнийг ажлаас халсан шийдвэр буюу захиргааны акт хүчинтэй хэвээр байх эрх зүйн зөрчилтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргаж байна гэжээ.
     
                                                      ҮНДЭСЛЭХ нь:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан төдийгүй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

    Нэхэмжлэгч Б.С  Сүхбаатар аймгийн Зын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, “С-н” ОНӨҮГ-ын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэгч Б.Стай 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хоёр тал гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, мөн нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь санхүүгийн хяналт, аудитын албаны хяналт шалгалтын танилцуулга, албан шаардлага, актуудаар тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
    Талууд хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх дээр маргадаггүй ч ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл: Зохигчдын байгуулсан гэх “хөдөлмөрийн гэрээ” хэрэгт нотлох баримтаар авагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан гол нөхцөлөө харилцан тохиролцож, хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэж, мөн энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан”,  40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь тогтоогдсон” гэж тус тус заасныг Б.С зөрчиж, сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй юм.   
Түүнчлэн аймгийн Зын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/66 дугаартай захирамжаар мөн өдрөөс Б.Сг ажлаас чөлөөлж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дугаартай шийдвэрийг үндэслэн, аймгийн Зын захирамжаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажилд нь эгүүлэн томилжээ. /хх 3, 8-10/ Үүнээс үзэхэд Б.С нь энэ хугацаанд ажлаас чөлөөлөгдсөн байсан төдийгүй аймгийн Зын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаар захирамжид дурдсан 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хяналт шалгалт хийсэн танилцуулга, акт, албан шаардлагын дагуу түүнд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ. Тодруулбал; Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заасныг хариуцагч зөрчиж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Б.Сд сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.

Шүүхийн шийдвэрээр ажил олгогчийн Б.Сг ажлаас чөлөөлсөн захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж гарсан нь нотлогдож,   ажилд нь эгүүлэн тогтоож байгаа тул  Зын захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.    

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Зын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

    Хоёр.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

  Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр Хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ
                                                  ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ
                                                                                              Д.БАЙГАЛМАА