| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04647/и |
| Дугаар | 184/ШШ2024/02886 |
| Огноо | 2024-05-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2024/02886
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, Баянзүрх дүүрэг 13-р хороо, 14 хороолол Энхтайвангийн өргөн чөлөө 57 хаягт байрлах Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газар /9095497/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод байрлах ******* ******* ХХК /*******/-д холбогдох
2,022,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ******* ******* ХХК нь 2015 оны 6 дугаар сараас 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 1,348,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй өр үүсгэж, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Бид хууль журамд заасан эрхийн дагуу банкны харилцах дансыг хаах, албан шаардлага, мэдэгдэл хүргүүлэх, зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч ******* ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй даатгуулагчийг хохироосоор өдийг хүрлээ. ... Иймд хариуцагч ******* ******* ХХК-аас 2,022,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн 2,022,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2,022,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжилсэн 2,022,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 23,651 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН