Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/02922

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: УБ, тоот хаягт байрлах ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод байрлах ******* ******* ******* ГХОХХК /*******/-д холбогдох

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,869,750 төгрөг гаргуулах тухай үндсэн

гадна болон дотор талбайн бетонд үүссэн хагарал, цууралтыг өөрийн зардлаар засварлаж хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагчийн төлөөлөгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч С., гэрч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ******* ******* ******* ГХОХХК-нд холбогдуулж гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 28,869,750 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ******* ******* ******* ХХК-тай 2018/0912/01 тоот гэрээ байгуулан бетон цутгалт, сэнсэн өнгөлгөө, бетон ны өнгөлгөө хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хийж гүйцэтгэж дууссан ба нэмэлтээр гадна зогсоолын тэмдэглэгээний ажлыг гүйцэтгэсэн. Бид тохирсон ажлаа бүрэн хийж дуусгасан. Тухайн гүйцэтгэсэн ажлын талбайг хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ашиглаж эхэлсэн ба одоо тухайн газрыг өөр этгээдэд зарсан, худалдан авсан газар нь зориулалтын дагуу үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлж байгаа. Гэрээний нийт төлбөр 51,495,000 төгрөг ба урьдчилгаа 30 хувь болох 15,448,500 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн ба дундын санхүүжилт өгөхгүйгээр ажил дуусах дөхөх үед 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр санхүүжилтийн мөнгөний оронд Приус 30 маркийн автомашиныг 16,800,000 төгрөгт тооцон барагдуулсан. Дундын санхүүжилтийн үлдэгдэл 15,448,500 төгрөг болон үлдэгдэл 3,798,000 төгрөг нийт 19,246,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Төлбөр төлөлт тогтмол хоцорч хийгдэж байсан. Бид гэрээг бичгээр үйлдэж хариуцагчид и-мэйлээр илгээсний дагуу хариуцагч талыг төлөөлж гэрээнд гарын үсгээ зураад тухайн үед цахимаар буцааж явуулж байсан. Гэвч тэр үеийн чат устгагдсан учир шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгөх боломжгүй болсон. Уг гэрээний 3.4 дүгээр заалт зөрчигдөн гүйцэтгэсэн ажлыг актаар хүлээн авахгүй мөн албан бичиг болон дуудлагад хариу ирүүлэхгүй байгаа нь асуудлыг шийдэх боломжгүй болгож байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр 19,426,500 төгрөг, алданги 9,623,250 төгрөг нийт 28,869,750 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж өгнө үү ... . ******* ******* ******* ХХК-ийн захирал нь С.******* гэдгийг шүүхэд ирээд мэдсэн. ******* ******* ******* ХХК-ийн захирал нь Ч. гэж ойлголт төрүүлсэн учраас түүнтэй гэрээ хийсэн. Үүнээс харахад хууран мэхлэх зорилготой ажил байсан юм шиг санагдаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу бараа материалаа захиалагч тал өөрөө өгөөд гүйцэтгэгч тал бетон цутгалт, өнгөлгөөний ажил хийж гүйцэтгэсэн. Шинжээчийн дүгнэлтэд бетоны чанараас тгаалсан байх магадлал өндөр байна гэдэг нь нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэдгийг нотолж байна. Бид хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн ... гэв.

 

2. Хариуцагч ******* ******* ******* ГХОХХК, түүний төлөөлөгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай компанийн зүгээс 2019 оны 9 дүгээр сард ХХК-тай харилцан зөвшилцөж, өөрийн байгууллагын оффис дотор талбайн ны бетон цутгалт, бетон ны сэнсэн өнгөлгөө, гадна талбайн бетон цутгалт, гадна зогсоолын тэмдэглэгээ зэрэг ажлыг хийлгүүлэхээр болж ажлын хөлсөнд нийт 32,248,500 төгрөг төлж үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч компанийн зүгээс энэхүү ажлыг 2 сарын дотор чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр болсон. Дотор талбайн бетон ны хувьд шил толь мэт гялгар, өөгүй байхаар ярьж тохирч, нэхэмжлэгч компанийн зүгээс зураг үзүүлж харуулж байсан зүйл байдаг. Гэтэл нэхэмжлэгч компанийн зүгээс тохирсон ажлаа хийж гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргасны улмаас дотор заалны биет байдлын доголдолтой буюу цууралт, хагаралтай болсон. Энэхүү цууралт, хагарал нь өдөр өнгөрөх тусам ихсэж, зайтай болж байна. Үүнийг бидний зүгээс шинээр плита нааж янзлахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа билээ. Мөн зарим ажлыг тохирсон ёсоор хийж гүйцэтгээгүй, дутуу орхиж явсан. Тодруулбал хаяавчны өнгөлгөө хийгдээгүй, гадаах талбайн уклов буюу ус зайлуулах хэсгийг буруу хийсэн гэх мэт. Ус зайлуулах хэсгийг буруу хийсний улмаас гадаах талбайд ус тогтож бетоны чанар байдалд нөлөөлөх болсон, энэ талаар сануулж хэлж байсан. ... нэхэмжлэгч хийх ёстой гүйцэтгэх ажлын хүрээнд ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлын гүйцэтгэл доголдолтой байсан учраас үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэж үзсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар ажил гүйцэтгэх талаар хэлэлцэн тохиролцсон зүйл байхгүй. Гэрч Ч. хэлэлцэн тохиролцсон байсан. Энэ тохиролцоог хожим нь мэдсэн. Үүний дараагаар тохиролцооны тодорхой агуулгыг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байсан. Бичгийн гэрээ хэлцэл байгуулагдсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бичгийн хэлцлийн үндсэн дээр алдангийг тооцдог гэвч бичгийн гэрээ байгуулагдаагүй тул алданги төлөх үүрэг үүсэхгүй. Талууд ямар үнийн дүнгээр, ямар ажлын хүрээнд хэрхэн тохиролцсон нөхцөл байдлыг гэрч Ч.аас хожим нь мэдэж авсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрээ гэх баримтыг хариуцагч компани байгуулаагүй, гэрээний нөхцөлийг Ч. гэдэг хүн аман байдлаар нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсон нь үнэн. Гэрээний хэрэгжилтийг ******* ******* ******* ХХК авсан, мөн төлбөр тооцоог нь хийж байсан нь үнэн. Харин тус гэрээг талууд бичгийн байдлаар харилцан тохиролцож байгуулаагүй. Энэ гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгож шийдвэрлэх боломж байхгүй гэж үзэж байна. Ч. нь хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй субъект биш байсан. Гэрээнд Ч. гэдэг хүний гарын үсэг зурагдсан гэх агуулгыг нэхэмжлэгч тал ярьж байна. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс С.******* хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа ба 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар маргаан бүхий гэрээн дээр Ч. компанийг төлөөлөн гарын үсэг зурж, тохиролцох эрхгүй байсан. Ч.ын хувьд төлөөлж ярилцаж тохиролцсон нь үнэн гэж үзэж байгаа. Учир нь гэрээ хэрэгжиж байсан. Харин гэрээг бичгээр байгуулсан гэх нөхцөл байдлыг ******* ******* ******* ХХК-ийн удирдлага С.******* болон ажилтнууд бүгд мэдээгүй, гэрээ гарч ирээгүй ... харин талуудын хооронд амаар гэрээ байгуулагдсан нь үнэн. Тус амаар байгуулагдсан гэрээг хожим компанийн удирдлага хүлээн зөвшөөрсөн, хэрэгжүүлсэн, гэрээний төлбөр тооцоог хийж байсан нь үнэн. Үүнтэй огт маргахгүй байна. 2020 оны 01 сард маргаан бүхий асуудал үүссэн, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гэрээг бэхжүүлэх, баталгаажуулах боломж байсан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нотлох ёстой ... тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, доголдлыг арилгасан тохиолдолд үндсэн төлбөрийг төлөх боломжтой ... гэв.

 

3. Хариуцагч ******* ******* ******* ГХОХХК-аас гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд дотор болон гадна талбайн бетон цутгалтын хагарал, цуурал үүссэн талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас томилогдсон шинжээч Г., мөн Барилгын төсөвчдийн холбооноос томилогдсон шинжээч нар тодорхой дүгнэлтийг өгсөн. Тодруулбал барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтэд цууралт үүссэн хэсгүүдийг горивлон зүсэж, сэргээн засварлах, өнгөлгөөг сайтар хийж засах, гадна талбайн хагарал, ус тогтож байгаа хэсгүүд, хаяавч бетоны хагарал зэргийг засах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг өгсөн. Эдгээр цууралт, хагарлыг засварлах шууд зардлын хэмжээг 9,218,623 төгрөг, нийт зардлын хэмжээ 14,188,839 төгрөг байхаар дүгнэлт гаргасан. ... Манай талын хувьд мэргэжлийн өнгөлгөө хийлгэж толийлгосон ямар нэгэн хагарал, цуурал үүсээгүй ыг доголдолгүй ажлын үр дүн гэж үзэж байгаа болно. Иймд хагарал, цууралт үүссэн байдал нь нэхэмжлэгч талын гүйцэтгэсэн ажлын доголдол гэж үзэх бүрэн үндэслэлтэй байх ба энэхүү доголдлыг арилгахад тодорхой хэмжээний бодитой зардал гарах шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байх тул гадна болон дотор талбайн бетонд үүссэн хагарал, цууралтыг өөрийн зардлаар засварлаж хүлээлгэн өгөхийг ******* ХХК-д даалгаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд барилгын төсөвчдийн холбооны дүгнэлтэд заасны дагуу 14,188,839 төгрөгтэй тэнцэх хэмжээний зардал гарах ажлыг хийлгүүлэхийг шаардаж байна ... гэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: ... гүйцэтгэгч талыг ажил үүргээ гүйцэтгэж байх нөхцөлд захиалагч тал өдөр, шөнөгүй хянадаг ба хэрэв алдаатай ажил гарвал тэр даруй зогсоох, завсарлуулах эрх нь нээлттэй байсан. Тухайн үед манайхыг ажил гүйцэтгэж байхад засварлуулах хүсэлт гаргаж байгаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн фото акт байгаа. Фото акт дээр 11 дүгээр сарын 25-ны өдөр бид эцсийн хувилбараа хийгээд хүлээлгэж өгсөн ба хүлээж авсан даруйдаа ******* ******* ******* ХХК нь өөрсдийн худалдаалдаг автомашинуудаа байрлуулж тавиад зураг авсан. Хэрвээ энэ гуур хүлээж авах боломжгүй, алдаатай байсан бол бид нарт хэлээд дахин засварлуулах эрх нь нээлттэй байсан. Тиймээс ажил үүргээ гүйцэтгээгүй, алдаатай гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хэд хэдэн шинжээчийн дүгнэлтэд хагарал үүссэн нь бетон зуурмагийн чанартай холбоотой гэж дурдсан. Учир нь ******* ******* ******* ХХК 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил хүлээж авснаас хойш энэ объектыг өөрсдөө 3 жил гаруй ашиглаад бусдад худалдан борлуулаад 2 жил болж байна. Мөн бид барилгын дотор ны ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус ыг барилгын норм, дүрмийн 31.09.05-д заасны дагуу хийгдсэн учраас өнөөдрийг хүртэл хэвийн хэмжээнд ашиглаж байна. Тухайн ан дээр нэг ч компани засвар хийгээгүй, хийх шаардлага байхгүй, өнгөлгөө нь хэвийн хэмжээнд ашиглагдаж байна. Гадна зам талбайд гарсан хагарлын талаар сэнсэн өнгөлгөө буруу байгаагүй бол ийм хагарал гарахгүй байсан гэж ярьж байна. Тухайн барилгыг очиж харах үед хажуу талынх нь хөрш айл нь хөрсөө 4 метр доошоо ухчихсан байсан. Хөрсний суулттай, ямар ч багана байхгүй, түших хана байхгүй, хөрс гулгаж байгаа нөхцөлд хөдөлгөөний хагарал үүснэ. Үүнийг Ч. захиралд удаа дараа сануулж байсан. Гэтэл тухайн асуудлыг хамаагүй, тэр чигээр нь хийчих гэдэг байдлаар ажлыг гүйцэтгүүлсэн. Бид нар урьдчилж захиалагч талд гарах эрсдэлийг мэдэгдэх үүрэгтэй. Үүний дагуу эрсдэлээ мэдэгдээд ажлаа үргэлжлүүлсэн ... ажлын үр дүнг хариуцагч компани хүлээж аваад өөрсдөө үйл ажиллагаагаа явуулан гуравдагч этгээдэд худалдан борлуулж ажлын үр шимийг нь хүртээд явж байна. Гуравдугаарт хариуцагч байгууллагын өмчлөл дуусгавар болсон байхад засварлах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна ... гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ажил гүйцэтгэлийн акт, ажлын гүйцэтгэлийн талаас гэрэл зураг, Б.*******ийн Хаан банк дансны дэлгэрэнгүй хуулга.

 

6. Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын талаар гэрэл зураг.

 

7. Хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020.07.10-ны өдрийн №07/1973 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020.10.22-ны өдрийн №514 дугаар дүгнэлт, Барилгын төсөвчдийн холбооны 2021.01.26-ны өдрийн 03/02 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2021.10.11-ний өдрийн №01-07-109/09 тоот дүгнэлт, Барилгын төсөвчдийн холбооны шинжээчийн 2022.08.08-ны өдрийн дүгнэлт, Барилга, архитектур корпораци ХХК-ийн 2022.10.12-ны өдрийн №901в тоот албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт зураг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь технологийн сургуулийн 2024.02.29-ний өдрийн №1/46 тоот Хариу хүргүүлэх албан бичиг, Их модун ХХК-ийн 2024.04.24-ний өдрийн №90/24 тоот албан бичиг, Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, 2019.11.24-ний №3214/19 БДЛ, 2019.10.20-ны №2713/19 БДЛ, 2019.10.20-ны №2713/20 БДЛ, 2019.11.30-ны №3351/19 БДЛ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 19,246,500 төгрөг, алданги 9,623,250 төгрөг нийт 28,869,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгчийг гүйцэтгэсэн ажлынхаа доголдлыг өөрийн зардлаар засварлаж, хүлээлгэж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодорхойлбол, нэхэмжлэгч ХХК, хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн тоотод байрлах авто худалдааны төвийн зориулалттай 1777 м.кв объектын ны бетон цутгалтын, үүнээс 588 м.кв анд сэнсэн өнгөлгөө, бетон ны өнгөлгөөний ажлуудыг хийж гүйцэтгэх, хариуцагчаас хэлэлцэн тохиролцсоны дагуу хөлс төлөхөөр тохиролцжээ.

Тодруулбал талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч нь захиалагч буюу хариуцагчийн хүсэлтийн дагуу, түүний материалаар тодорхой ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүрэг хүлээснээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, хуулийн 42.7-д Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ гэж заасан.

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн нэг баримт бичиг үйлдэж, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын зурж, компанийн тэмдгээр баталгаажуулаагүй байх тул тэдний хооронд бичгийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн, хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байдлаар авагдсан ба тухайн баримтыг цахимаар илгээж, хүлээн авсантай холбоотой устгагдсан тул хэн аль нь шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх боломжгүй болжээ.

Гэхдээ ажил гүйцэтгэх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах шаардлага хуулиар тавигдаагүй бөгөөд зохигчид гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр ажил гүйцэтгэгч ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан гэж үзнэ.

Талууд гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар талууд үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгэнэ.

 

6. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгч нь 1000 м.кв гадна талбайн ны бетон цутгалт, 777 м.кв бетон ны сэнсэн өнгөлгөөний ажлуудыг хийж гүйцэтгэн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дууссан, хариуцагчаас ажлын хөлсөнд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 15,448,500 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 16,800,000 төгрөгийн төлбөрт тооцож приус 30 маркийн автомашин өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банк дахь Б.*******ийн эзэмшлийн тоот дансны хуулга, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №514 дугаар дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

7. Харин нэхэмжлэгчээс ажлын хөлсийг 51,495,000 төгрөгөөр тохиролцсон үндэслэлээр үлдэгдэл төлбөр 19,246,500 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 9,623,250 төгрөг нийт 28,869,750 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хийсэн ажил нь доголдолтой, бичгийн гэрээ хийгдээгүй гэсэн үндэслэлээр маргажээ. Үүнээс үзэхэд талууд ажлын хөлсний хэмжээг хэд байхаар тохиролцсон, ажлын үр дүн доголдолтой эсэх, алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн эсэх нь маргааны зүйл болсон байна.

8. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг хүлээнэ, хуулийн 353.2-т гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, хуулийн 353.3-т хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус заасан.

Зохигчид гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж түүндээ гүйцэтгэсэн ажлын чанар байдлын талаар заагаагүй боловч ажил гүйцэтгэгч нь ажлыг зохих ёсоор, захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байдлаар хийж гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Тодруулбал хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн хувьд гадаад худалдаа, автомашин худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд худалдаалах автомашиныг үйлчлүүлэгч нарт харуулах /showroom/ зорилгоор ашиглах боломжтой, тухайн үйл ажиллагаа явуулах шаардлагад нийцсэн өнгө үзэмж, чанар бүхий ажлыг хийж гүйцэтгэснээр нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлаа зохих чанарын шаардлага хангасан байдлаар гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болно.

 

9. Хариуцагчийн төлөөлөгчийн ... нэхэмжлэгч компанийн зүгээс тохирсон ажлаа хийж гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргасны улмаас дотор заалны биет байдлын доголдолтой буюу цууралт, хагаралтай болсон ... зарим ажлыг тохирсон ёсоор хийж гүйцэтгээгүй, дутуу орхиж явсан. Үүнийг тодруулж хэлбэл хаяавчны өнгөлгөө хийгдээгүй, гадаах талбайн уклов буюу ус зайлуулах хэсгийг буруу хийсэн ... гэх тайлбар, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №514 дугаар дүгнэлтэд ... бетон зарим хэсэгт торон хэлбэрийн хагарал үүссэн байв, ихэнх хагарал нь хялгасан гэж нэрлэгддэг нарийн хагарал байв ... гадан бетон талбайд хөндлөн хагарал үүссэн байв ... дүгнэлт: ны бетон цутгалт, бетон ны өнгөлгөөний хагарал, цууралтыг засварлах зардал 1,160,000 төгрөг ... гэх дүгнэлт, хавсралт зураг, шинжээч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Г.ийн гаргасан ... ХХК-ийн гүйцэтгэсэн автомашины зогсоолын талбайн суурь дэвсгэр болох ны бетон нь нэлэнхийдээ хялгасан цууралт үүссэн харагдаж байх ба бетон ны өнгөлгөөний хэсэгт цууралт үүсээгүй байна ... , шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ын гаргасан ... автомашины зогсоолын талбайн суурь дэвсгэр болох ны бетон нь талбайн гол хэсэгтээ илүү их хялгасан цууралт өгсөн ны өнгөлгөөний хэсэгтээ цууралт үүсээгүй ... гэх дүгнэлтүүд, 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлд " ... талбайн зарим хэсэг хагаралтай ... , үзлэгийн тэмдэглэлд хавсралтаар бэхжүүлэгдсэн гэрэл зураг зэргээс үзэхэд нэхэмжлэгч ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаас барилгын 2, 3 дугаар давхрын ны цутгалтын ажил ямар нэгэн доголдолтой эсэх талаар талууд маргаагүй, харин 1 дүгээр давхрын дотор худалдааны заалны ны зарим хэсэг, гадна талбайн бетон цутгалтын зарим хэсгүүдэд хялгасан цууралт, хагарал үүссэн болох нь тогтоогдож байна.

 

10. Ийнхүү ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх болон гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлагыг захиалагч буюу хариуцагч гаргах эрхтэйг хуульд заасан.

 

11. Гэхдээ ажил гүйцэтгэгчийн хийсэн ажилд үүссэн доголдол болох хялгасан цууралт, хагарал нь зөвхөн ажил гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тухайлбал шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд ... бетон зуурмаг дутсанаас ны төгсгөл хэсэгт өөр газраас зуурмаг авсан, энэ нь хагаралгүй гэв ... ийм төрлийн хагарал үүсэх хэд хэдэн тгаан бий. Үүнд: ашигласан материалаас тгаалах, бетоны шинж чанараас болж хагарах, орчны хүчин зүйлс, температураас болж хагарах, цутгалтын технологийн алдаанаас болж хагарах, арматурын байрлал буруугаас болж хагарал үүсдэг ... гэж тусгагдсан байдал, шинжээч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Г.ийн гаргасан ... тус барилгын 1-р давхрын баруун хэсэгт буюу өөр машинаас зуурмаг авч хэрэглэсэн хэсэгт ямар ч хагарал, цууралт үүсээгүй байгаа нь илт харагдаж байгаа тул Их модун ХХК-аас нийлүүлсэн бетон зуурмагийн чанар байдлаас тгаалан ны бетонд хагарал цууралт үүссэн байх магадлалтай байна ... , шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ын гаргасан ... энэ хоёр талбайд хоёр өөр найрлагын бетон ашигласан байдалтай ... гэх дүгнэлтүүд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ... бетон авч байх үед хагарлууд гарч байсан тул энэ хагарал бетон зуурмагтай холбоотой байх магадлалтай учраас бетон зуурмаг дээрээ шаардлага тавиарай гэж Ч. захиралд удаа дараа хэлж байсан ч тэрийг анхаарч, хүлээж аваагүй ... гэх тайлбараар ажлын үр дүнд үүссэн доголдол нь бетон зуурмагийн чанар байдлаас тгаалсан байх боломжтой байна.

Хариуцагчийн хувьд ажлын доголдол нь ажил гүйцэтгэгчийн буруутай үйлдэлтэй холбоотой болохыг баримтаар нотолж чадаагүй бөгөөд Их модун ХХК-аас шүүхийн журмаар гаргаж өгсөн Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн 2019.11.24-ний №3214/19 БДЛ, 2019.10.20-ны №2713/19 БДЛ, 2019.10.20-ны №2713/20 БДЛ, 2019.11.30-ны №3351/19 БДЛ баримтууд нь тухайн үед нийлүүлсэн бетоны чанар байдлыг бүрэн илэрхийлж, тодорхойлохгүй байна.

 

12. Нөгөө талаар хариуцагчийг ажлын хэмжээ, чанарын талаар гомдлын шаардлагыг ажил гүйцэтгэгчид холбогдуулж хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзнэ. Тодруулбал бетон ны хялгасан цууралт, хагарал болон зарим ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх байдал нь хожим хойно нь бус харин ажлын үр дүнг хүлээн авах үед илрүүлэх боломжтой доголдолд хамаарах бөгөөд ажлыг хүлээн авснаас хойш энэхүү доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргаж байсан нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4. дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байна.

 

13. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар гүйцэтгэсэн ажлын үр дүнг талууд актаар хүлээлцээгүй боловч хариуцагч ******* ******* ******* ХХК нь ажил дууссан үеэс ажлын талбайд үйл ажиллагаа явуулж байсан, улмаар 2022 онд бусдад худалдан борлуулсан, одоо тухайн талбай, үйлчилгээний барилга зориулалтын дагуу автомашин худалдаа чиглэлээр ашиглагдаж байгаа үйл баримт тогтоогдсон.

Ийнхүү тухайн ажлын үр дүн бусдад шилжиж, худалдан борлуулагдсанаар хариуцагчийн хувьд энэ талаар шаардлага гаргах эрхээ алдах ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнтэй холбоотой тухайн объект, талбайн үнэ цэнэ буурсан, үүнтэй холбоотой хариуцагчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14. Тиймээс нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ажлын үр дүнг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн тул ажлын хөлсөө шаардах эрхтэй, харин хариуцагчийн хувьд ажлын үр дүнг хүлээн авч зориулалтын дагуу ашигласан, ажлын үр дүнгийн талаар гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан тул хөлс төлөх үүрэгтэй байна.

 

15. Шүүх нэхэмжлэгчийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын шинж, цар хүрээ, хэмжээ болон тухайн ажлыг шинээр хийх зардлын хэмжээг тодорхойлсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, шинжээч Барилгын төсөвчдийн холбоо ТББ-ын гаргасан дүгнэлт зэргийг үндэслэн ажлын хөлсний хэмжээг 51,495,000 төгрөгөөр тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй. Хариуцагч ажлын хөлсийг 40,000,000 төгрөгөөр тохиролцсон, одоо үлдэгдэл 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэсэн боловч энэ талаар өөрийн тайлбар, татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй болно.

 

16. Иргэний хуулийн 232.1. Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, мөн хуулийн 232.3. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй, алданги төлөхөөр бичгийн хэлбэрээр тохиролцоогүй тул нэхэмжлэгч нь алданги шаардахгүй эрхгүй юм.

 

17. Иймд хариуцагч нь ажлын хөлсөнд нийт 51,495,000 төгрөг төлөхөөс 32,248,500 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 19,246,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,623,250 төгрөгийн шаардлага болон гадна болон дотор талбайн бетонд үүссэн хагарал, цууралтыг өөрийн зардлаар засварлаж хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө., хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлсөн 302,288 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлсөн 229,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 254,182 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Шүүхийн зардал буюу шинжээч ажлын хөлсийг нэхэмжлэлийн хангасан дүнд хувь тэнцүүлэн тооцож, зохигчдод хуваарилан хариуцуулах тул хариуцагчаас 999,000 төгрөг, нэхэмжлэгчээс 501,000 төгрөг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд, хариуцагчаас 1,665,000 төгрөг, нэхэмжлэгчээс 835,000 төгрөг гаргуулж Барилгын төсөвчдийн холбоо ТББ-нд, хариуцагчаас 103,392 төгрөг, нэхэмжлэгчээс 46,607 төгрөг гаргуулж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Г.т тус тус олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 19,246,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,623,250 төгрөгийн шаардлага болон хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гадна болон дотор талбайн бетонд үүссэн хагарал, цууралтыг өөрийн зардлаар засварлаж хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 302,288 төгрөг, хариуцагчийн төлсөн 229,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 254,182 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлсөнд хариуцагч ******* ******* ******* ХХК-аас нийт 2,767,392 төгрөг гаргуулж үүнээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-нд 999,000 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д 1,665,000 төгрөг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Г.т 103,392 төгрөг, нэхэмжлэгч ******* ХХК-аас нийт 1,382,607 төгрөг гаргуулж үүнээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д 501,000 төгрөг, Барилгын төсөвчдийн холбоо ТББ-д 835,000 төгрөг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Г.т 46,607 төгрөг тус тус олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН