Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2024/02923

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох автомашин өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Би Ц.*******аас 2021.12.31-ний өдөр ******* улсын дугаартай, Тоёота сай маркийн автомашиныг 21,000,000 төгрөгөөр худалдан авч, 2021.12.31-ний өдөр Хаан банкны ******* тоот дансанд 16,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, дээрх машинаа шилжүүлж авах хугацааг 2023.12.11-ний өдөр байхаар болж, үлдэгдэл 2,000,000 төгрөгөө авахгүй байхаар тохиролцсон. Ц.*******аас тохиролцсон хугацаанд машинаа өөрийн нэр дээр болгож өмчлөх эрхийг шилжүүлж авах гэсэн боловч өнөөдрийг хүртэл холбоо байхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу Тоёота сай маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж маргаан бүхий автомашиныг шилжүүлж өгсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******т холбогдох автомашины өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийн тал хувь 131,475 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Э.*******т олгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН