| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04989/и |
| Дугаар | 184/ШШ2024/02932 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/02932
2024 05 28 184/ШШ2024/02932
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, Баянгол дүүрэг 29-р хороо, Зам, тээврийн хөгжлийн төв өөрийн байранд байрлах Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ /5645913/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох
авто зам, замын байгууламж ашигласны төлбөр 3,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Авто замын тухай хуулийн Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүрэг болон Монгол Улсын Засгийн газраас зам, тээврийн салбарын талаар баримталж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдлыг олон улсын жишигт хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн Улсын авто замын сангийн эх үүсвэрийн нэг болох олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайдын 2015 оны 130 дугаар тушаалаар тус төвд шилжүүлсний үндсэн дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын авто замын сан нь Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.16-т заасан Засгийн газрын Тусгай сангийн нэг төрөл бөгөөд Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 312 дугаар тогтоолоор батлагдсан Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам-аар зохицуулагддаг Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3, 18.5-т заасан улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг юм. Иргэн О.******* өмчлөлийн 4 тээврийн хэрэгсэл түргэн, хөшигтийн хөндий, эмээлт ТАЦ-ээр нэвтэрч авто зам ашигласны төлбөрийн 3,110,000 төгрөгийн нэхэмжлэл үүссэн. Иймд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/226 дугаар тогтоолоор батлагдсан Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журам-ын 2.3-т заасны дагуу үүссэн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг авто замын санд төвлөрүүлэх шаардлагатай байна. Энэ талаар тус газраас иргэн О.*******тай холбогдох утасны дугаараар удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үүссэн нэхэмжлэхэд заасан төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд тухайн цахим төлбөр авах цэгүүд дээрх үүссэн тус байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд нь төлбөрийн нэхэмжлэл үүсэх дээд хязгаараа давсан учир олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчаас гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын нэхэмжилсэн 3,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ нь хариуцагч О.*******д холбогдуулан 3,110,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, энэ талаар тайлбараа бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын нэхэмжилсэн 3,110,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 32,355 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН